99030711, 99282972, 94061562 Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Газар бизнес төв 203 тоот siberiatravel.mn@gmail.com

Аялах чиглал: ВЬЕТНАМ УЛСЫН НА ТРАНГ - ДАЛАТ- СУВДАН АРАЛЫН АЯЛАЛ

Аялах хугацаа: 8 өдөр, 7 шөнө

Үнэ: 4,890,000₮

				</div>
				<div class=
1 өдөр
Улаанбаатар хот – Ханой
Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудалд 07:00 цагт ирсэн байна. Бүртгэлээ хийлгэн онгоцондоо сууж 10:15 цагт Вьетнам улсын нийслэл Ханой хотын зүг ниснэ. Ханой хотын Ной Бай олон улсын нисэх онгоцны буудалд 14:15 цагт бууна. Нисэх онгоцны буудлаас Вьетнам хөтөч тосон авч Ханой хотын зочид буудалд хүргэн өгнө. Ханой хотын зочид буудалдаа амарна.
/Оройн хоол/
2 өдөр
Ханой хотын аялал
Өглөөний цайны дараагаар 08:30 цагт Ханой хотын түүхэн аяллаа эхлүүлнэ. Үүнд бид Вьетнамын үндэсний баатар Хо Ши Мины бунхан түүний амьдралынхаа сүүлийн жилүүдэд амьдар ч байсан байшин, Ерөнхийлөгчийн ордон, Хо Ши Мины төв талбай зэргээр зочилно. Мөн Вьетнамын анхны буюу 1000 жилийн түүхтэй их сургуулийн Номын сүмд зочилж тус улсын боловсрол соёл шинжлэх ухааны эртний түүхтэй танилцана. Өдрийн хоолны дараа Ханой хотын зүрхэнд орших Хоан Кием нуурын арлаар алхалт хийнэ.
/Өглөөний цай, өдөр, оройн хоолтой/
3 өдөр
Ханой – Халонг булан /круиз аялал/
Өглөөний 08:30 цагт Халонг арлын Улаан мөрний хөвөө рүү хөдөлнө. (3 цаг явна). Тариалангийн талбай болоод тариаланчдын өдөр тутмын амьдралтай танилцана.
11:30 - 12:00 цагт Туан Чау боомтод ирнэ.
12:00-12:30 цагт криуз аялал буюу усан онгоцны аялал эхэлнэ. Хөлөг онгоцны ахмад болон багийнхантай уулзаж, аяллын аюулгүй байдлын удирдамж, журамтай товч танилцана.
13:30 цагт байгалийн маш өвөрмөц тогтоц бүхий өндөр өндөр хадан цохиотой Халонг булангийн аялал эхэлж энэхүү өвөрмөц чулуун тогтоцыг үзэх болно. Өдрийн хоол Вьетнамын далайн хоол болон цагаан хоолноос сонголтоор зооглох боломжтой.
15:45 цагт Ба Трай Дао уруу явна. Аялагчид та бүхэн энэ хугацаанд усан онгоцны усан санд амрах эсвэд жижиг завиар (kayaking) зугаалж далайн эрэгтэй танилцан зургаа татуулах боломжтой.
17.00 цагт La Casta Cruise-д эргэн ирж нар жаргах үеийн үдэшлэгт оролцон жимс, зууш, ундаа зэрэг амттанг зооглох болно.
19:00-д Вьетнам оройн хоол зооглоно. (онгоцны зочдын тоо 30 хүртэлх байвал буфет оройн хоолоор үйлчилнэ)
21:00-д Оройн хөгжөөнт үйл ажиллагаа: хөзөр, шатар болон усан онгоц дээр байрлах тоглоомоор тоглох, усан онгоцны лоунж-д хүссэн зүйлээ худалдан авч цагийг зугаатай өнгөрөөгөөрэй. Халонг буланд усан онгоцондоо амарна.
/Өглөөний цай, өдөр, оройн хоолтой/
4 өдөр
Дананг хотруу нислэгтэй
6:30 цагт Өглөө эрт усан онгоцноосоо нар мандахыг харна
7:00-7:45 цагийн хооронд Халонг арлын өглөөний үзэсгэлэнт байгалийг харангаа өглөөний цайгаа уух болно.
8:15 цагт Халонг арлын үзэмж болон шохойн чулуун арлууд, Гавлан арлыг сонирхох боломжтой ба энэхүү Гавлан арал дээр 2017 онд Холливудын “Кинг Конг” киноны зураг авалт хийгдэж байсан алдартай газар юм. Мөн аялагчид та бүхэн өглөөний энэ цагт Халонг буланд жижиг завиар (kayaking) зугаалж, сэлэх боломжтой
9:00 цагт усан онгоцны өрөөндөө ирж ачаа тээшээ бэлдэнэ.
9:30 цагт өрөөгөө хүлээлгэн өгч криуз дээрх сүүлийн арга хэмжээ нь өдрийн зоог барих.
11:30 цагт Круиз Туан Чау боомтод очиж, далайн ахмад болон ажилчдад талархснаа илэрхийлэн криуз аяллаа өндөрлүүлнэ.
Ханой хотын нисэх онгоцны буудлаас далайн эргийн Дананг хотруу ниснэ.
/Өглөөний цай, өдөр, оройн хоолтой/
5 өдөр
Алтан гүүр & Ба На Хиллс
Өглөөний цайны дараа 08:00 цагт Ба На Хиллс рүү хөдөлнө. Далайн түвшнээс дээш 1500 метрийн өндөрлөгт орших Ба На толгод нь байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газар билээ. Энэхүү уулруу та дэлхийн хамгийн уртад тооцогдох кабель машинд суун уулын оройд гарч хүрээлэн буй уулсыг болон Вьетнамын зүүн далай үзэсгэлэнт төрхийг тольдох болно. Үүнээс гадна ган болон шилэн хийцтэй тэнгэрт тэмүүлэх мутарт өргөгдсөн Алтан гүүрээр аялна. Та бүгдийг эхний кабель машин Ба На ууланд авчирсан бол хоёр дахь кабель машин дараагийн толгод буюу Франц тосгонд авчирна. Франц тосгонд Alpine Coaster буюу галзуу хулганад сууна. Мөн буфет өдрийн хоол зооглоно. Бидний дараагийн очих газар бол Fantasy Park буюу хүүхдийн паркд зочилно. 15:00 цагт зочид буудалруугаа буцна. Дананг зочид буудалдаа хононо.
Өглөөний цай, өдөр, оройн хоолтой/
6 өдөр
Хой Ан эртний хотод зочилно. Хагас өдөр чөлөөт өдөр
Өглөөний цайгаа буудалдаа уугаад үдээс өмнө чөлөөт цаг. 17:30 цагт зочид буудлаас Хой Ан эртний хот руу хөдөлнө. Энэхүү аяллаар бид Хой Аны хуучин хоттой танилцана. Аялагчид энд 400 жилийн настай Японы гүүр, Фук Киений чуулганы танхим болоод худалдааны төвөөр явган аяллаа эхлүүлэх болно. Нарийн зам дагуу байрлах Хятад, Япон, Франц болон Европын архитектур шийдэл бүхий барилга байгууламжтай танилцан зургаа татуулна. Энэхүү явган аяллын дараа та бүхэн шоппинг буюу худалдан авалт хийх боломжтой. Оройн хоолыг орон нутгийн ресторанд. Дананг хотын зочид буудалдаа байрлана.
/Өглөөний цай, оройн хоол/
7 өдөр
Дананг – Чөлөөт өдөр
Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна. Дананг хотдоо шоппинг хийж, усан парк явж, далайн эрэгт хүссэнээрээ амрах боломжтой. Зочид буудалдаа хононо.
Энэ өдөр нэмэлтээр VinWonder Nam Hoi An парк руу захиалга өгөн явах боломжтой. Энэхүү парк нь амьтны хүрээлэн, усан парк, цэцэрлэгт хүрээлэн болон тоглоом гэсэн 4 хэсгээс бүрдсэн бүтэн өдөр тоглоод тоглоод ханашгүй парк юм. Нэмэлт төлбөр 50$.
/Энэ өдөр бүхэлдээ чөлөөт өдөр бөгөөд аялагчид өдөр, оройн хоолоо өөрсдөө/
8 өдөр
Ханой - Улаанбаатар
Зочид буудлаас өглөөний цай боолтоор авна. Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгсний дараа Дананг хотоос 06:45 цагт Ханой хот руу нисч 08:05 цагт газардана. Бидний дараагийн нислэг 14:30 цагт Улаанбаатар хотын зүг нисэх болно. Улаанбаатар хотод 20:10 цагт ирснээр та бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.
/Өглөөний цай