Шилийн хот - Бэйдайхэ газар нислэгтэй
Улс
Шилийн хот - Бэйдайхэ газар нислэгтэй
Пүрэв гараг бүр гарна
Pocket - аяллын зээлд хамрагдах боломжтой.
Өдөр1
ЗАМЫН ҮҮД
- 16:00 - Галт тэрэгний буудал дээр цуглана.
- 16:40 Улаанбаатараас Замын Үүд чиглэлийн галт тэрэг хөдөлнө.
- Галт тэргэнд хононо./Замын хүнсээ өөрсдөө бэлдэж явна/.
Өдөр2
ЗАМЫН ҮҮД - ШИЛИЙН ХОТ
- 07:20 Замын Үүдэд очно.
- 08:00-10:30 Улс хоорондын автобусаар 2 улсын хил нэвтэрч Эрээнд очно.
- Эрээнд ирээд өдрийн хоолоо иднэ.
- Дараа нь 16:00 цаг хүртэл чөлөөт цаг.
- 16:00 цагт цуглар гэсэн газарт цугларч, нисэх онгоцны буудал руу явна.
- 18:40 цагт хөөрч, 19:30 цагт Шилийн хотод газардна.
- Хотын төвд байрлах буудалдаа байрлана.
- Ойр орчимд Монгол хоолны газруудтай. 280 жилийн түүхтэй, Өвөрмонголын дөрөв дэх том хийд болох Эрдэнэ овоог үзээд чөлөөт цаг, амралттай
- Хоол : Өдөр
Өдөр3
ШИЛИЙН ХОТ- БЭЙДАЙХЭ
- Өглөөний цайны дараа онгоцны буудалруу хөдөлнө.
- 08:40цагт Бэйдахэруу ниснэ.
- Бэйдайхэд газардсаны дараа дэлхийд алдартай Цагаан хэрмийн далайд тулсан эхлэл хэсэг болох Луугийн толгойг үзнэ.
- Дараа нь БНХАУ-ын аялал жуулчлалын 4А зэрэглэлтэй “Бингхэ Танг Юу” цогцолборт зочилж, үзэсгэлэнт байгалийн дунд байрлах 178 метр урт шилэн гүүрээр алхана.
- Мөн усан оргилуур, хүрхрээ зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхоно.
- Далайн эргээс 10 минутын зайд байрлах тав тухтай зочид буудалд байрлана.
- Оройн хоолны дараа чөлөөт цагтай бөгөөд далайн эргээр зугаалан амрах боломжтой.
- Хоол : Өглөө, Орой
Өдөр4
БЭЙДАЙХЭ
- Өглөөний цайны дараа Юүдао аралд зочилж, алдарт задгай усан паркт бүтэн өдрийн турш тоглон наадаж, сонирхолтой үзүүлбэрүүдийг үзнэ. Мөн далайн эрэг дээр чөлөөтэй амарч, зугаалах боломжтой.
- Юүдао арал нь Бэйдайхэ хотын хамгийн алдартай, аялал жуулчлалын цогц үйлчилгээ төвлөрсөн арал юм. Тус аралд үзвэр үйлчилгээ, усан парк, далайн эрэг, хоолны газрууд нэг дор байрладаг.
- Орой товлосон цагт цуглан зочид буудалруугаа буцан, оройн хоолоо идсэний дараа чөлөөт цагтай.
- Хоол: Өглөө цай, Оройн хоол
Өдөр5
БЭЙДАЙХЭ
- Өглөөний цайгаа уусны дараа Сувдан эдлэлийн дэлгүүрээр зочилж, шоппинг хийх чөлөөт өдөр.
- Нэмэлт хөтөлбөрөөр усан онгоцоор аялах боломжтой. Төлбөр: 120 юань.
- Аялагчид хөтөчтэйгөө урьдчилан ярилцаж, цаг товлон автобусаар Outlet худалдааны төвөөр үйлчлүүлэх боломжтой.
- Аялагчдын тоо цөөн тохиолдолд явах боломжгүй.
- Хоол : Өглөө
Өдөр6
БЭЙДАЙХЭ-ЭРЭЭН-ЗАМЫН ҮҮД
- Өглөөны цайгаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
- 08:50 цагт нисэх буудал руу хөдөлнө. Бэйдахэ-Эрээнлүү ниснэ.
- Өдрийн 12:20д Эрээн хотод бууна.
- Замын Үүдрүү хөдөлж хил гарна.
- 18:05 Замын Үүдийн галт тэргэнд сууж Улаанбаатарын зүг хөдөлнө.
- Хоол : Өглөөний цай
Өдөр7
ӨДӨР 7 : УЛААНБААТАР
- 09:20 УБ хотын галт тэрэгний вокзалд ирснээр аялал өндөрлөнө.
Аяллын үнэ
Аяллын үнэд багтсан болон багтаагүй зардлын жагсаалтыг анхааралтай уншаарай.
Аялалд багтсан зүйлс
- 2 талын олон улсын нислэгийн тийз
- Хөтөлбөрт заасан зочид буудал (нэг өрөөнд 2 хүн байрлана)
- Хөтөлбөрт багтсан хоол
- Аяллын хөтөч, орчуулагч
- Хөтөлбөрт заасан унаа, тээвэр
- Нислэгийн даатгал, аяллын даатгал
- Үзвэр, үйлчилгээний тасалбарууд
Аялалд багтаагүй зүйлс
- Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
- Өөрийн хүссэн үзвэр, нэмэлт үйлчилгээнүүд
- Хувийн хэрэглээний зардал (инээмсэглэлтэй эмоджи)
- Зочид буудлын өрөөг ганцаар авах нэмэлт төлбөр
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Мэдээлэл
Аялагч та аялалд гарахад:
- Гадаад паспортын хугацаа 6 сарын хүчинтэй эсэхийг шалгах.
- Галт тэргэнд суух, онгоцонд суух үеийн тасалбар дээрх мэдээллийг давхар шалгах.
- Онгоцоор явах бол гар тээшний жин 5 кг, бүртгүүлэх ачаа 15 кг-ийн дотор байх.
- WeChat татаж аяллын групп рүү орох.
- Цэнэглэгчийн адаптер, зөөврийн цэнэглэгч (power bank),
Аялагч та аяллын үед:
- Гадаад паспорт, бусад бичиг баримтыг биедээ авч явах.
- Группээс салж явах бол хөтөчид урьдчилан мэдэгдэх.
- Хотын заавар зөвлөгөөг дагаж, бусад аялагчдыг хүндэтгэх.
- Зочид буудлын эд зүйлсэд хохирол учруулахгүй байх, эвдрэл гарвал нөхөн төлөх.
- Хөтөлбөрт өөрчлөлт гарвал аяллын менежерийн заавар зөвлөгөө дагах.