Бали арал шууд нислэгтэй аялал

Хугацаа
9 өдөр 8 шөнө
Эхлэх үнэ
5₮
Улс
Бали арал шууд нислэгтэй аялал

11 сарын 04, 18нд

12 сарын 02, 16нд

✅ Pocket - аяллын зээлд хамрагдах боломжтой. 

УЛААНБААТАР – ШЭНЬЖЭНЬ
Өдөр1

УЛААНБААТАР – ШЭНЬЖЭНЬ

  • 21:00 цагт Хөшигтийн хөндий нисэх буудалд ирж бүртгэлээ хийнэ.
  • 23:05 цагт Улаанбаатар хотоос Шэньжэнь хотын чиглэлд ниснэ.
  • Үүрийн 03:00 цагт Шэньжэнь хотод газардаж аяллын хөтөч тосон авна.
ШЭНЬЖЭНЬ
Өдөр2

ШЭНЬЖЭНЬ

  • Аяллын хөтөчтэйгөө уулзан зочид буудал руу явна.
  • Өрөөндөө байрлаж, өглөөний цайгаа уусны дараа замын ядаргаагаа тайлан амарна.
  • Чөлөөт өдөр
  • Хоол : Өглөө
ШЭНЬЖЭНЬ - ГУАНЖОУ - БАЛИ АРАЛ
Өдөр3

ШЭНЬЖЭНЬ - ГУАНЖОУ - БАЛИ АРАЛ

  • Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
  • Шэньжэнь хоттой танилцах аяллаа эхлүүлнэ. Хуацянбэй электроникийн худалдааны бүсээр зочилж, гар утас, компьютерийн хэрэгсэл, ухаалаг төхөөрөмж, дрон, камер зэрэг бүтээгдэхүүнтэй танилцан, худалдан авалт хийх боломжтой.
  • Товлосон цагт цугларч, оройн хоол идсэний дараа аяллын автобусаар Гуанжоу хотын нисэх онгоцны буудлыг зорин хөдөлнө. 1.5 цаг явна.
  • 02:35 цагт Гуанжоу хотоос Бали аралруу хөөрнө.
  • 07:35 цагт Бали аралд газардана.
  • Хоол : Өглөө, Орой
Өдөр4

  • Өглөө Бали арлын Нгура Рай олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, хил, гаалийн шалгалтаар нэвтэрнэ.
  • Дараа нэг цагийн SPA үйлчилгээнд хамрагдаж, Балигийн уламжлалт массаж хийлгэн нислэгийн ядаргаагаа тайлна.
  • Өдрийн хоолны дараа шохойн чулуун өндөр хадан дундуур тавьсан замаар Пандава далайн эрэг рүү явна.
  • Далайн эрэгт алхах, зураг авах болон амрах чөлөөт цагтай.
  • Орой зочид буудалдаа хүрэлцэн ирж, өрөөндөө байрлан амарна.
  • Хоол : Өглөө, Өдөр
  • Буудал : Бали арлын *****Hotel
БАЛИ АРАЛ
Өдөр5

БАЛИ АРАЛ

  • Өглөөний цайны дараа Балигийн байгаль, түүх, соёлтой танилцах аяллаа эхлүүлнэ.
  • Аюун голд хийлдэг завиар аялж, халуун орны ногоон байгаль, голын эргийн үзэмжийг сонирхоно.
  • Үргэлжлүүлэн Хааны ордноор зочилж, Балигийн уламжлалт архитектур, нутгийн соёлтой танилцана.
  • Дараа нь шаталсан толгодын бүсээр аялж, байгалийн үзэмжийг тольдон дурсгалын зураг авахуулна.
  • Орой зочид буудалдаа байрлан амарна.
  • Хоол : Өглөө, Өдөр
  • Буудал : Бали арлын *****Hotel
НУСА ПЕНИДА АРАЛ
Өдөр6

НУСА ПЕНИДА АРАЛ

  • Өглөөний цайны дараа Нуса Пенида арал руу аялна.
  • Өдрийн турш арлын өндөр хадан цохио, номин цэнхэр далайн үзэмжийг сонирхож, зураг авахуулах болон чөлөөт цагтай.
  • Хоол : Өглөө
  • Буудал : Бали арлын *****Hotel
БАЛИ-ГУАНЖОУ
Өдөр7

БАЛИ-ГУАНЖОУ

  • Өглөөний цайны дараа чөлөөт өдөр.
  • Далайн эрэгт амрах, худалдааны төвөөр зочлох, кафе, ресторанаар үйлчлүүлэх боломжтой.
  • Орой товлосон цагт цугларч, нисэх онгоцны буудал руу явна.
  • 00:40 цагт Балигаас Гуанжоу хотруу ниснэ.
  • Үүрийн 05:55 цагт Гуанжоу хотод газардсаны дараа зочид буудалдаа очиж байрлана.
  • Хоол : Өглөө
  • Зочид буудал : Гуанжоу хотын ****Hotel
ГУАНЖОУ - ШЭНЬЖЭНЬ - УЛААНБААТАР
Өдөр8

ГУАНЖОУ - ШЭНЬЖЭНЬ - УЛААНБААТАР

  • Өглөөний цайны дараа чөлөөт өдөр.
  • 22:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
  • Гуанжоу хотоос Шэньжэний нисэх онгоцны буудал руу явна. Тэндээс шөнийн нислэгээр Улаанбаатар хот руу буцна.
  • Хоол : Өглөө
УЛААНБААТАР
Өдөр9

УЛААНБААТАР

  • Үүрийн 04:05 цагт Шэнжинь хотоос Улаанбаатарлуу хөөрнө.
  • 08:05 цагт Улаанбаатар хотод газардаснаар бидний аялал өндөрлөнө.

Аяллын үнэ

Аяллын үнэд багтсан болон багтаагүй зардлын жагсаалтыг анхааралтай уншаарай.

Аялалд багтсан зүйлс

  • 2 талын олон улсын нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заасан зочид буудал (нэг өрөөнд 2 хүн байрлана)
  • Хөтөлбөрт багтсан хоол
  • Аяллын хөтөч, орчуулагч
  • Хөтөлбөрт заасан унаа, тээвэр
  • Нислэгийн даатгал, аяллын даатгал
  • Үзвэр, үйлчилгээний тасалбарууд

Аялалд багтаагүй зүйлс

  • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
  • Өөрийн хүссэн үзвэр, нэмэлт үйлчилгээнүүд
  • Хувийн хэрэглээний зардал (инээмсэглэлтэй эмоджи)
  • Зочид буудлын өрөөг ганцаар авах нэмэлт төлбөр
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Мэдээлэл

Аялагч та аялалд гарахад:

  • Гадаад паспортын хугацаа 6 сарын хүчинтэй эсэхийг шалгах.
  • Галт тэргэнд суух, онгоцонд суух үеийн тасалбар дээрх мэдээллийг давхар шалгах.
  • Онгоцоор явах бол гар тээшний жин 5 кг, бүртгүүлэх ачаа 15 кг-ийн дотор байх.
  • WeChat татаж аяллын групп рүү орох.
  • Цэнэглэгчийн адаптер, зөөврийн цэнэглэгч (power bank),​

Аялагч та аяллын үед:

  • Гадаад паспорт, бусад бичиг баримтыг биедээ авч явах.
  • Группээс салж явах бол хөтөчид урьдчилан мэдэгдэх.
  • Хотын заавар зөвлөгөөг дагаж, бусад аялагчдыг хүндэтгэх.
  • Зочид буудлын эд зүйлсэд хохирол учруулахгүй байх, эвдрэл гарвал нөхөн төлөх.
  • Хөтөлбөрт өөрчлөлт гарвал аяллын менежерийн заавар зөвлөгөө дагах.