Аялах чиглал: АНТАЛЬЯ - ПАМУККАЛЕ - КОНЯ - КАППАДОКИА - ИСТАНБУЛ
Аялах хугацаа: 9 өдөр, 8 шөнө
Үнэ: 4,990,000₮
Анталья хот: Fun sun comfort hotel 5* (Хоол уух зүйлс багтсан)
Памуккале хот: Polat hotel 5* o similar (Өглөө оройн хоолтой)
Коня хот: Grand hotel Konya 5* (Өглөө, оройн хоолтой)
Каппадокиа хот: Signature Garden Avanos hotel 5* (Өглөө, оройн хоолтой)
Истанбул хот: Gorion hotel hotel 5* (Өглөөний хоолтой)
1 өдөр |
13:50 Истанбулд бууна. Истанбул-Анталья 15:40 хөөрч 16:55д Антальяд бууна. Нисэх буудал дээр эрхэм зочид аялалын багтай уулзана. Дараа нь зочид буудлыг зүг хөдлөхийн зэрэгцээ хотын талаар мэдээлэл өгөх ба бүс нутгийн үзэсгэлэнт газруудыг танилцуулах болно. Зочид буудалд бүх зүйл багтсан болно. |
2 өдөр |
Өглөөний цайны дараа 9:00 цагаас бүс нутгийн хамгийн алдартай арьс ширний дэлгүүрт зочилж загварын шоу сонирхуулна. Түүний дараа Дүдэн хүрхрээгээр зочилж хотын гайхалтай панорама харууцыг сонирхоно. Бид үдээс хойш наран шарлагын газар Антальяагийн үзэсгэлэнт далайн эрэг дээр зугаалахаар зочид буудалдаа буцаж очно. Оройн хоол, өдрийн хоол зочид буудалын үнэнд багтсан. |
3 өдөр |
Өглөөний цайны дараа Туркийн амттаны дэлгүүрээр зочилно. Памуккале хүрэх зам ойролцоогоор 3-3,5 цаг үргэлжилнэ. Замын турш нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар танилцаж өдрийн хоол замдаа иднэ. Памуккалед хүрээд хотын хамгийн том чидун жимсний тос, дарсны салоноор зочилж дарсны амталгаа хийнэ. Түүний дараа дэлхийн 7 гайхамшгийн нэг болох Травертинийг нар жаргах гайхалтай мөчид үзэж сонирхоно. Түүний дараа зочид буудалдаа ирж оройн хоолоо зооглоод халуун рашаанд сэлж өдрийн ядаргаагаа тайлж амрах болно. /Шүхэртэй нислэг 100 ам,доллар, сонголттойгоор/ |
4 өдөр |
Өглөө эртлэн агаарын бөмбөлгөөр хөөрөх боломжтой. /Агаарын бөмбөлөг 170 ам,доллар/ Өглөөний цайны дараа дэлхийн алдартай брэндүүдийг багтаасан нэхмэл хувцасны дэлгүүрээр зочилно. Түүний дараа Коня хотруу хөдлөх бөгөөд зам зуур нутгийн ресторанд өдрийн хоол идээд Коня хотод ирж зочид буудалдаа оройн хоолоо идээд амарна. |
5 өдөр |
Өглөөний цайны дараа Каппадокиагийн аялал эхэлнэ. Ойролцоогоор 3 цаг явах бөгөөд замдаа Вааран эдлэлийн дэлгүүрээр зочилно. Та хүсвэл өөрийн гараар ваар урлах боломжтой. Зам зуур Аванос голын дагуу өдрийн хоол иднэ. Каппадокиад бид Турк үдэшлэгт оролцох боломжийг бид таньд олгож байна. Туркийн үдэшт нутгийн хоол, хөгжим, бүжиг багтана. /Турк үдэш 50 ам,доллар/ Түүний дараа бид зочид буудалдаа очиж амарна. |
6 өдөр |
Та хүсвэл агаарын бөмбөлгөөр хөөрч нутгийн сайхныг наран ургах мөчид сонирхох боломжтой. /Агаарын бөмбөлөг 220 ам,доллар/ Өглөөний цайны дараа бид бүс нутгийн хамгийн том үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилно. Дараа нь бид газар доорхи хотоор зочилж ид шидийн уур амьсгалтай хотоор аялна. Бид өдрийн хоолоо Avanos голын зүг явах замдаа зооглоно. Үүний дараа та хүсвэл Жийптэй сафари аялал хийх боломжтой. /Jeep Safari 30 ам,доллар/ Эцэст нь бид Каппадокиагийн үдэш нар жаргах мөчийг камерынхаа дуранд буулгах боломжтой болох юм. Дараа нь зочид буудалдаа очиж оройн хоолоо идээд амарна. |
7 өдөр |
Өглөөний цайгаа уусны дараа 08:00 цагт Кайсери нисэх онгоцны буудалруу явна. 11:00 цагт Истанбул хотын зүг нисч 12:30д бууна. Дараа нь Mall of Istanbul худалдааны төвөөр оройн 20:00 цаг хүртэл худалдан авалт хийх боломжтой. Оройн 20:00 цагт эргэн уулзаж буудалдаа очиж амарна. Зочид буудалд өдөр оройн хоол багтаагүйг анхаарна уу. |
8 өдөр |
Өглөөний цайны дараа бид Хагиа София, Цэнхэр сүмээр зочилно. Дараа нь бид төрөл бүрийн амтлагч, олон төрлийн цайны Шах Базар худалдааны төврүү явна. Өдрийн хоолны дараа Olivium худалдааны төв орж худалдан авалт хийх боломжтой. 19:00 цаг хүртэл чөлөөт цагтай. /Солголтоор Босфорын хоолойгоор дарвуулт завьтай аялал, бүжиг, уух зүйлс, оройн зоогтой/ |
9 өдөр |
Өглөөний цайны дараа бид 09:00 цагт Ешилкой дахь дээд зэрэглэлийн захруу явна. Та маш олон төрлийн бараа таваарыг хамгийн хямдаар авах боломжтой. Бид 14:00 цагт дахин уулзаж нисэх онгоцны буудал руу явснаар бидний аялал өндөрлөнө. |