99030711, 99282972, 94061562 Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Газар бизнес төв 203 тоот siberiatravel.mn@gmail.com

Аялах чиглал: АНТАЛЯ-ПАМУККАЛЕ-ИСТАНБУЛ

Аялах хугацаа: 7 өдөр, 6 шөнө

Үнэ: 4,690,000₮

Турк улсын түүх соёл, дурсгалт газрууд, ер бусын гайхамшигт тогтоцтой байгалийн сайхантай танилцахын зэрэгцээ шоппинг хийх боломжтой,хөтөлбөртэй, шууд нислэгтэй аялалдаа та бүхнийг урьж байна.
Аялалын үнэнд багтсан зүйлс:
* УБ-Истанбул- УБ олон улсын нислэгийн тийз. Туркиш эйрлайны шууд нислэгтэй.
* Хот хоорондын нислэгийн тийз
* 5 одтой зочид буудлууд
* Хот хоорондын жуулчны автобус
* Тосох болон үдэх үйлчилгээ
* Монгол хөтөч, орчуулагч болон аялалын иж бүрэн даатгал багтсан.
Аялалд гарах өдрүүд: 9-р сарын 1-нээс эхлэн Пүрэв гариг бүрт нислэгтэй.
Буудлын мэдээдэл:

Анталья хот: Club hotel 5* (Хоол уух зүйлс багтсан)

Памуккале хот:  Lycus hotel 5* o similar (Өглөө оройн хоолтой)

Истанбул хот:  Gorion hotel hotel 5*  (Өглөөний хоолтой)

ИСТАНБУЛД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ НЭМЭЛТЭЭР СОНГОХ БОЛОМЖТОЙ

Туркийн Дисней ланд болох VIALAND тоглоомын парк

  • VIP багц билет (хязгааргүй тоглох эрх, дараалалгүй тоглоомонд суух, өдөр, оройн хоол, зайрмаг, шиша): 110 USD
  • Зөвхөн паркийн тоглоомонд тоглох үнэ: 50 USD

              -------------------------------------------------------------------------

Босфорын хоолойн завьтай аялал. Хөгжим бүжиг, хоол унд, архи хязгааргүй хэрэглээ.   (Үнэ: 75$)

              -------------------------------------------------------------------------

Aqua Florya Аквариум үзвэр ( Том хүн 40$ , хүүхэд Үнэ 30$)

              -------------------------------------------------------------------------

Бүтэн биений оношилгоо ( Үнэ 120$)

              -------------------------------------------------------------------------

SHOPPING аялал, Үйлдвэрийн дэлгүүрээр худалдан авалт хийх OUTLET дэлгүүрт худалдаа хийх.   (Хамгийн багадаа 4хүн хамрагдах, нэг хүний үнэ 35$)

Үүнд:

  • Үйлдвэрийн OUTLET худалдааны төв
  • Гутлын үйлдвэрийн OUTLET дэлгүүр
  • Арьс, үслэг эдлэлийн OUTLET дэлгүүр
  • Спорт OUTLET дэлгүүр
  • Үнэт эдлэлийн дэлгүүр
  • Эмэгтэй дотуур хувцасны OUTLET дэлгүүр
  • Бэлэг дурсгал, шилэн эдлэл, амтлагч.
  • Гэр ахуйн худалдааны төв
  • Хүүхдийн хувцасны OUTLET дэлгүүр
  • Косметик, гоо сайхан.
  • HOME аксессуар
  • Эрэгтэй, эмэгтэй гутал, цүнхний брэнд дэлгүүр
  -------------------------------------------------------------------------

 

1 өдөр
ИСТАНБУЛ- ИЗМИР-ПАМУККАЛЕ
Энэ өдөр Истанбул хотод 13:30 цагт ирэх ба орон нутгийн нислэгээр Измир хотруу 17:00 цагт дамжин нисч 18:00 цагт газардна. Аялалын багтай онгоцны буудалд уулзаж Памуккалегийн зүг аялалдаа гарна. Замдаа нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцаж, оройн хоолыг буудалдаа идэж замын алжаалаа тайлна.
PAMUKKALE LYCUS RİVER HOTEL 5одтой зочид буудал (Өглөө, оройн хоолтой).
2 өдөр
ПАМУККАЛЕ
(АГААРЫН БӨМБӨЛӨГНИЙ АЯЛАЛ 170 USD)
(ШҮХЭРТЭЙ НИСЛЭГ 85 USD)
Өглөөний цайны дараа бид дэлхийн байгалийн 7 гайхамшгийн нэг болох травертени, эртний Хеараполис хотын туурийг үзэж сонирхоно. Хүссэн зочид халуун рашаанд амарч ойр хавиар явган алхалт хийнэ. Памуккале хотын хамгийн том оливын тос, дарсны салоноор зочилно. Өдрийн хоолоо идсэний дараа дэлхийн алдартай брэндүүдийг багтаасан нэхмэлийн хувцасны дэлгүүрт зочилоод Орой зочид буудалдаа буцаж очин эрхэм зочид халуун рашаан бүхий усан санд сэлж өдрийн ядаргаагаа тайлах боломжтой.
PAMUKKALE LYCUS RİVER HOTEL 5одтой зочид буудал (Өглөө, оройн хоолтой).
3 өдөр
ПАМУККАЛЕ- АНТАЛЯ
Өглөөний цайны дараа, Анталяагийн зүг аялалдаа гарна. Анталя хотын далайн эрэг дээрх зочид буудалдаа тухлан өдрийн хоолоо идээд үлдсэн цагийг чөлөөтэй амарч өнгөрүүлнэ. Оройн хоол мөн зочид буудалд.
ANTALYA FUN SUN COMFORT 5 одтой зочид буудал (Бүх зүйл багтсан).

4 өдөр
АНТАЛЯ
Өглөөний цайны дараа Дүдэн хүрхрээгээр зочилж, хотын гайхалтай панорама харууцыг сонирхоно. Түүний дараа бүс нутгийн хамгийн алдартай арьс ширний дэлгүүрт зочилж, эрхэм зочид та бүхэндээ зориулсан загварын шоу болно.
Бид үдээс хойш наран шарлагын газар, Анталяагийн үзэсгэлэнт далайн эрэг дээр зугаалахаар зочид буудалдаа буцаж очно. Өдөр, оройн хоол зочид буудалд.
ANTALYA FUN SUN COMFORT 5 одтой зочид буудал (Бүх зүйл багтсан).
5 өдөр
АНТАЛЯ - ИСТАНБУЛ
Өглөөний цайгаа уусны дараа Истанбул хотыг зорихын тулд нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Истанбулд хүрэлцэн ирээд Mall Of Istanbul худалдааны төвөөр зочилно, чөлөөт цаг гарна. Бид 20:00 цагт дахин уулзаж зочид буудал руугаа явна. Зочид буудалд өдрийн хоол багтсан.
İSTANBUL GORRİON HOTEL (Өглөөний хоол)
6 өдөр
ИСТАНБУЛ
Өглөөний цайны дараа бид Хагиа София, Цэнхэр сүмээр зочилно. Дараа нь бид төрөл бүрийн амтлагч, олон төрлийн цайны Шах Базар худалдааны төвөөр хэснэ. Тэгээд өдрийн хоолны дараа Olivium худалдааны төвд худалдан авалт хийх боломжтой.
19:00 цаг хүртэл чөлөөт цагтай.
(СОНГОЛТТОЙГООР БОСФОРЫН ХООЛОЙГООР ДАРВУУЛТ ЗАВЬТАЙ АЯЛАЛ, БҮЖИГ, УУХ ЗҮЙЛС, ОРОЙН ЗООГТОЙ)
(Истанбулд дараах зүйлсийг нэмэлтээр сонгох боломжтой:
Бүтэн биений оношилгоо, хамгийн багадаа 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйлдвэрийн дэлгүүрээр SHOPPING хийх, Завьтай аялал, Аквариум үзвэр )
İSTANBUL GORRİON HOTEL (BREAKFAST)
7 өдөр
ИСТАНБУЛ
Өглөөний цайны дараа бид 09:00 цагт Ешилкой дахь дээд зэрэглэлийн зах руу явна. Та маш олон төрлийн бараа таваарыг хамгийн хямд үнээр авах боломжтой. Бид 14:00 цагт дахин уулзаж, нисэх онгоцны буудал руу явж Улаанбаатар хотруу ниснэ.