99030711, 99282972, 94061562 Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Газар бизнес төв 203 тоот siberiatravel.mn@gmail.com

Аялах чиглал: ОСМАНЫ ЭЗЭНТ ГҮРНИЙ АЯЛАЛ

Аялах хугацаа: 7 өдөр, 6 шөнө

Үнэ: 4,290,000₮

Туркийн гайхамшигтай барилга, үзэсгэлэнт байгалийн тогтоц, түүх дурсгалын хосгүй үзмэрүүдийг өөрийн нүдээр үзэх мартагдашгүй аялал байх болно. Туркийн Стамбул, Айвалик, Бурса,  Кушадаси, Памуккале, Анталья хотуудаар  баялаг хөтөлбөртөй, хямд үнээр аялаарай. 

Аялалын үнэд багтсан зүйлс:

  • УБ - Бишкек - Истанбул нислэгийн тийз
  •  Анталья - Бишкек - УБ нислэгийн тийз
  •  4* одтой зочид буудалд байрлах 
  • Хөтөлбөрт багтсан өглөө, өдөр, оройн хоол
  • Аялалын турш үйлчлэх автобус
  • Монгол хэлтэй хөтөч
  • Хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээний төлбөр
  • Олон улсын гэнэтийн ослын даатгал

 

Аялалын үнэд багтаагүй зүйлс:

  • Бүх нэмэлт аялал
  • Хувьдаа зарцуулах мөнгө
1 өдөр
ИСТАНБУЛ
Улаанбаатар – Бишкек – Истанбул
Бүх аялагчид Хөшигтийн хөндийд байрлах Чингис Хаан ОУ-ын нисэх буудалд онгоц хөөрөхөөс 3 цагийн өмнө буюу 00:20 цагт хүрэлцэн ирсэн байх ёстой.
03:20 цагт Улаанбаатараас Киргиз улсын нийслэл Бишкек хотруу 4 цаг 25 минут нисч Бишкекийн цагаар 05:20 минутанд Бишкек хотын ОУ-ын нисэх буудалд бууна. 08:10 мин Бишкекээс Истанбул хотруу нисч 11:05 Истанбулын ОУ-ын нисэх онгоцны буудалд газардана. Истанбул хотын ОУ нисэх буудал дээр манай Монгол болон Англи хэлтэй хөтөч нар аялагчдыг тосож аван хөтөлбөрөө танилцуулснаар аялал эхэлнэ.
Европ болон Ази тивийг холбосон дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг болох түүхэн болон орчин үеийн архитектур, байгалийн үзэсгэлэнт газруудын мартагдашгүй дүр төрх: Истанбулын хоёр талыг холбосон дэлхийн анхны тив хоорондын дүүжин гүүр; Охины цамхаг, Долмабахче ордон, Галата гүүр, хуучин Константинополь хана. Үдийн хоолны өмнө турк амттаны дэлгүүрт орж амталгаа хийнгээ амрах. Дараа нь өдрийн хоолоо идээд зочид буудал руугаа явна. Чөлөөт цаг. Хэрвээ аялагчид хүсвэл өдрийн хоолны дараагаар Истанбулын хамгийн чухал эртний дурсгалт газруудтай танилцангаа Султан Ахметийн талбайн аялал, Босфорын хоолойгоор далайн аялал хийх боломжтой (төлбөртэй). Ром, Византичуудын хооронд сүйх тэрэгний уралдаан болж байсан Ипподром талбайгаар ч бас аялах боломжтой. Та Гайхамшигт Ая София сүмд зочлох болно. Дараа нь та Исламын болон дэлхийн архитектурын гайхалтай жишээ гэгддэг зургаан бөмбөгөртэй Султан Ахмет сүмийг харах боломжтой юм. Дараа нь зочид буудал руу буцаж оройн хоолоо иднэ.


2 өдөр
АЙВАЛИК - БУРСА-МАНИСА
Өглөөний цайны дараа Бурса хотруу явна. Европ болон Ази тивийг холбосон гүүрэн дээгүүр Анадолу чиглэлд гүүрээр гарна. Осман газы гүүрэн дээгүүр Бурса хотруу орно. Бурса хот нь Османы эзэнт гүрний анхны хотуудын нэг юм. Хотын төвөөр цамхаг болон эртний булш гэх мэт харах сонирхолтой газрууд бий. Онцлоод дурдвал Турк улсын байгаль болон өвлийн спорт зохион байгуулагддаг 2543м өндөр Улудаг уул нь тус хотод байрладаг юм. Хотын аялал, Улу сүм болон Ногоон булшт зочилсоны дараагаар өдрийн хоолоо иднэ. Дараагаар нь Маниса дүүрэг лүү замдаа гарна. Манисад буудаллаж оройн хоолоо иднэ. Чанаккале хотын аялал хөтөлбөрт хамрагдсан болно.

3 өдөр
СЕЛЧУК
Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа, буудлаас гарч түүхэн Измир хотоор дамжин Селчук хотод очно. Селчук дахь Виржин Мариягийн хөшөөний өмнө зурагаа даруулах боломжтой. Үдийн хоолны өмнө турк амттаны дэлгүүрт амталгаа хийнгээ амарна. Үдийн хоолны дараа бид эллинизмын үед хамаарах эртний ертөнцийн долоон гайхамшгийн нэг болох Артемисийн сүмд зочилж аялалаа үргэлжлүүлнэ. Дараа нь усан үзмийн талбай, дарсаараа алдартай Ширинже тосгоноор хэсэг аялах бөгөөд аялагчид сонирхлоороо эртний Эфес хотод зочлох боломжтой (төлбөртэй). Эфес бол дэлхийн хамгийн том археологийн дурсгалт газруудын нэг юм. Төгс хадгалагдсан эртний байгууламж бүхий малтлагын дунд 24,000 хүний суудалтай театр, Цельсийн номын сан зэрэг нь өндөр түвшний бүтээн байгуулалтыг баталдаг. Кушадаси дахь манай зочид буудалд хонож оройн хоолоо иднэ
4 өдөр
ПАМУККАЛИ
Өглөөний цайгаа уусны дараа Денизли хотын зүг аялалаа үргэлжлүүлнэ. Замдаа Tekstil outlet нэхмэлийн дэлгүүрээс худалдан авалт хийх боломжтой. Памуккалед үдийн хоолны дараа эртний Хиераполис хотод зочилно. Памуккалегийн гайхалтай Травертинуудын яг хажууд орших эртний Хиераполис хотод театр, хөшөө булш, агора, халуун ус, мөн МЭ 3-р зууны үеийн Аполло сүмийн туурь зэрэг нь таныг гайхшруулах болно. Хүссэн аялагчид Клеопатра усан санд (төлбөртэй) орох боломжтой. Зочид буудалдаа очихоос өмнө түр амрангаа дарсны дэлгүүрт амталгаа хийцгээнэ. Памуккале дахь манай зочид буудалд хонож оройн хоолоо иднэ.
5 өдөр
АНТАЛЬЯ
Өглөө эрт үүрээр та Памуккалед байрлах Травертинуудын (төлбөртэй) гайхалтай агаарын бөмбөлөгт суух боломжтой. Дараа нь буудалдаа ирж өглөөний цайгаа уусны дараа Анталья хотын зүг аяллаа үргэлжлүүлнэ. Замдаа үдийн хоол идэхийн тулд түр амарна. Анталья дахь арьс ширний дэлгүүрээр зочилсны дараа зочид буудалдаа очно. Антальягийн хөх болон ногоон өнгөний гайхамшигт зохицлыг 2 мянга гаруй метрийн өндрөөс үзэхийг хүссэн зочиддоо Олимпосын кабелийн аялалыг санал болгож байна (нэмэлт төлбөртэй). Орой нь Анталья хотын эргийн зочид буудалд хонож оройн хоолоо иднэ.
6 өдөр
АНТАЛЬЯ
Зочид буудалд өглөөний цайгаа ууна. Өнөөдөр Торос уулаар хүрээлэгдсэн Туркийн Ривьерийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг болох Анталья хотоор аялах болно. Бидний үзэх газруудын дунд алдарт Дүдэн хүрхрээ, хотын бэлгэ тэмдэг болох Йивли цамхаг, хотын болон талбайн нэг хэсэг болох цагийн цамхаг, Найрамдлын талбай, түүхэн Калейчи, Адриан хаалганууд багтана. Үдийн хоолны дараа аяллын дундуур үнэт эдлэлийн дэлгүүрээр зочлох болно. Аяллын дараа зочид буудал руугаа буцна. Сонирхсон аялагчид усан онгоцны аялалд хамрагдах боломжтой (төлбөртэй).

7 өдөр
АНТАЛЬЯ- УЛААНБААТАР
Анталья - Бишкек - Улаанбаатар
Үдийн 12:00 цаг хүртэл зочид буудалдаа амраад, өдрийн хоолонд ороод дэлгүүр худалдааны төвүүдээр 3 цаг орчим яваад 16:00-16:30 орчимд бүх аялагчид цуглаад нисэх буудал руу хөдөлнө. 19:35 минутанд Анталья хотын ОУ нисэх буудлаас Бишкек хот руу хөөрнө. 09:25 минутанд Бишкек хотын ОУ нисэх буудлаас Улаанбаатар хот руу нисээд Улаанбаатарын цагаар 15:00 цагт бууснаар аялал өндөрлөнө.