Аялах чиглал:
Аялах хугацаа: 5 өдөр, 6 шөнө
Үнэ: 1,550,000₮
1 өдөр |
Чиглэл: Улаанбаатар - Хонконг - Бали Өглөөний онгоцоор Улаанбаатараас Хонконг, Хонконгоос Индонезийн Бали арлын чиглэлд ниснэ. Нислэг 8 цаг үргэлжилнэ. Балигийн "Денпасар" нисэх буудалд ирэхэд нутгийн хөтөч угтан авч, 4 одтой "Alaya Resort Kuta" (http://alayahotels.com/) зочид буудалдаа байрлан амарна. |
2 өдөр |
Чиглэл: Бали Үзвэр: Улуватү сүм, Ватербом усан парк, Жинбаран далайн эрэг Хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол Өглөөний цайны дараа 10 цагаас зочид буудлаасаа гарч Балигийн үзэсгэлэнтэй, жуулчдын үзэх дуртай газруудаар аялна. Балигийн хамгийн өмнөд хэсгийн 76 метрийн өндөр далайн эгц хадан эрэг дээр байрлах уран барилгын гайхамшигт бүтээл болох Улүватү сүмд зочлон, сайханхайрын домог сонсонгоо байгалийн өвөрмөц тогтоц бүхий далайн үзэмжийг харах болно. Оройн 18 цагаас Жинбаран далайн эргийн алтан шаргал элс, сэвэлзүүр салхинд нар жаргахыг харж, лааны гэрэлд seafood /далайн хоолны/ BBQ, Бали арлын үндэсний арааны шүлс асгаруулам будаатай хуурга, тахианы шарсан мөч зооглон үдшийг ер бусын сайхнаар өнгөрүүлэх болно. Дараа нь зочид буудалдаа ирж амарна |
3 өдөр |
Чиглэл: Бали Үзвэр: Убуд хааны ордон, Целюк тосгон, Масс тосгон, Барон Керис бүжгэн жүжиг, Кинтамани галт уул Хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол Өглөөний цайны дараа жуулчдын сэтгэлийг соронзон мэт татдаг арлын үзэсгэлэнт байгаль, түүх соёлын гайхамшигт бүтээлүүд, иргэдийн өвөрмөц ахуй амьдрал, соёл урлаг, зан заншилтай танилцана. Дараа нь 200-аад жилийн түүхтэй, 1940-өөд оныг хүртэл Убуд хааны гэр бүл амьдарч байсан, одоог хүртэл зарим хааны удмын хүмүүс амьдардаг, архитектурын нарийн ур ухаан шингэсэн Убуд хааны ордон, алт, мөнгөний дархнаараа алдартай "Цэлюк" тосгон, модон сийлбэрээр алдартай "Масс" тосгодоор аялна. Мөн Балигийн алдарт жүжигчдийн тосгонд Барон, Керис бүжгийг үзэж сонирхоно. Уг бүжгийн гол утга санаа нь сайн муу хоёр талын мөнхийн тулааныг илэрхийлдэг. Дараа нь Рашаант сүмээр зочлоод, үдээс хойш Кинтамани галт уулын дэргэд байгалийн гоо үзэсгэлэн дунд үдийн хоолоо иднэ.Уулын энгэрт шатлан харагдах нутгийн иргэдийн хүч хөдөлмөр шингэсэн Tegallalang будааны талбай, олон төрлийн жимс жимсгэнэ, кокао, кофи, халуун ногооны Serubatu цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалан нүд, сэтгэлээ баясгаж, дурсгалын зургаа татуулна. Дараа нь өхөөрдөм хөөрхөн сармагчингийн ойгоор дайраад, жуулчдын татгалзахын аргагүй нутгийн онцлогыг харуулсан Bebek Bengil ресторанд Dirty Duck нугасны махтай оройн зоог хүртнэ. Дараа нь Бали арлын өмнөд хэсэгт байрлах ирсэн хүн бүрийг үзэсгэлэнт байгаль, алтан шаргал торгон элс, сэвэлзүүр салхиараа даллан дуудаж байдаг дэлхийн тансаг зочид буудлуудын бүс болсон Нуса Дуа цогцолборын хамгийн үзэсгэлэнтэй амрахад тохиромжтой 5 одтой "Grand Hyatt" https://bali.grand.hyatt.com/en/hotel/home.html буудалд ирж тухлан амарна. Тус зочид буудал нь цонхоороо далайн үзэсгэлэнт эрэг, байгалийн сайхныг тольдон харан боломжтой, эргэн тойрондоо үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн, гольфийн талбай, хүүхэд болон насанд хүрэгчдийн томоохон бассейн, тоглоомын талбай, спа болон фитнесс төвтэй бөгөөд далайн эргийн нийтийн бус өөрийн эзэмшлийн наран шарлагийн газартай маш ая тухтай тансаг буудал юм. |
4 өдөр |
Чиглэл: Бали Хоол: өглөөний цай Энэ өдөр сэрүүлэггүй өглөө бөгөөд өөрийн тааваараа сэрж, өглөөний цайгаа ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд амрах эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгөх ба олонхи аялагчийн санал нэгдсэн хөтөлбөр,чиглэлийн дагуу үнэ төлбөргүй үйлчлэх боломжтой. /Унаа, өдөр, оройн хоолоор үйлчлэхгүй болно/ |
5 өдөр |
Чиглэл: Бали Үзвэр: Спа төв, Дисковери дэлгүүр Хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол Үдээс өмнө өөрийн тааваараа сэрж, буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд амарна. Өдрийн 12 цагт өрөөгөө хүлээлгэн өгч, өдрийн хоолны дараа Кута далайн эргийн жуулчдын гудамжаар зугаалан, Балигийн хамгийн том их дэлгүүр болох "Discovery Mall"-аар худалдаа хийнэ. Дараа нь сонголттой буфет оройн хоол зооглоод, SPA төвөөр үйлчлүүлж, ургамлын саунд жигнүүлж, бүтэн биеийн тосон массаж хийлгэн аяллын алжаалаа 120 минутын турш тайлах болно. Орой нисэх буудал руу явж, бүртгэлээ хийлгэнэ. |
6 өдөр |
Чиглэл: Бали - Хонконг - Улаанбаатар Шөнийн нислэгээр Бали арлаар хийсэн аяллынхаа тухай сайхан дурсамжийг өвөрлөн Хонконгийн чиглэлд нисч, транзит хийн Улаанбаатарын чиглэлд ниснэ. Дөрвөн цагийн дараа Буянт –Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө. |