Аялах чиглал: ЖИНИНЬ - ХӨХ ХОТ - ЧУНЧИН - ЖАНЖИАЖЭ /Аватар/
Аялах хугацаа: 9 өдөр, 8 шөнө
Үнэ: 3,490,000₮
1 өдөр |
УБ – Замын-Үүд чиглэлд галт тэрэгтэй хөдөлнө. (галт тэрэг хөдлөхөөс 30 мин өмнө УБТЗ хүрэлцэн ирэхийг анхаарна уу). 16:50 цагт Улаанбаатар хотоос хөдөлнө. (галт тэрэгтээ хоноглоно). 07:20 цагт Замын- Үүд бууна. |
2 өдөр |
Замын-Үүд - Эрээн хот - Жининь хот 07:20 цагт Замын -Үүд хотод буугаад аяллын автобусанд суух болно. Аяллын автобустай цааш хөдлөн хил гаалиар нэвтэрнэ. Хилээр нэвтэрсний дараа Эрээн хотын зүг хөдөлнө. Эрээн хотод хүрэлцэн ирж орон нутгийн ресторанд өдрийн хоолоо зооглоно. Эрээн хотоос Жининь хотын зүг хөдөлнө. Жининь хотын хамгийн том 5 одтой WATER WORLD хэмээх цогцолборт байрлана. Тус цогцолбор нь 33 төрлийн рашаантай, саун бассейн болон кино театртай юм. Оройн хоолоо зооглоно. (буфетээр) Оройн хоолны дараа чөлөөт цаг тул аялагч та бүхэн рашаан, саунд орж аяллын алжаалаа тайлаарай. |
3 өдөр |
Жининь – Хөх хот - Чунчин Өглөөний цайгаа ууна. (буфетээр). Өглөөний цайны дараа бид бүхэн Хөх хотын нисэх онгоцны буудлын зүг хөдөлнө. Хөх хотын нисэх онгоцны буудлаас Чунчин хотын зүг шууд нисэх болно. Чунчин хотод өдрийн хоолоо иднэ. (аялагчид өөрсдөө) Оройн хоолоо идсний дараа шөнийн Чунчин хотыг бүхэлд нь тольдохоор хотын голоор завьтай аялал хийх болно. Завин аяллын дараа зочид буудалдаа байрлан амарна. |
4 өдөр |
Чунчин - Тэнгэрийн хаалга Өглөөний цайны дараа Тэнгэрийн хаалга буюу Жанжиажэ хотын зүг галт тэрэгээр хөдлөх болно. (5цаг 40 мин) Жанжиажэ хотод ирээд оройн хоолоо зооглоод зочид буудалдаа амарна. |
5 өдөр |
Жанжиажэ – Аватар аялал Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна. Энэ өдөр Аватар киноны Пондара гарагийн дүр төрхийг илэрхийлэгч хадан уулс, цэвэр агаар, цэнгэг уст гол горхи бүхий Тэнгэрийн хаалга уул байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрыг зорих болно. Энд та бүхэн дрон хөөргөн бичлэг хийлгүүлэх боломжтой. (Нэмэлт төлбөр: 100 юань) Оройн хоолоо зооглоно. Оройн хоолны дараа Хятадын Тужа үндэстний концерт үзэх болно. Зочид буудалдаа байрлан амарна. |
6 өдөр |
Жанжиажэ Өглөөний цайны дараа Жанжиажэгийн Гранд Канионд байрлах Дэлхийн хамгийн урт, дэлхийн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүрээр сэтгэл догдлуулсан гайхалтай аялалыг хийнэ. Оройн хоолоо зооглоод зочид буудалдаа амарна. |
7 өдөр |
Жанжиажэ – Чунчин Өглөөний цайны дараа Жанжиажэ хотоос Чунчин хотын зүг унтлагын галт тэрэгээр явна. Оройн хоолоо идээд зочид буудалдаа амарна. Оройн хоолны дараа чөлөөт цаг байна. |
8 өдөр |
Чунчин – Хөх хот Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Өглөөний цайны дараа Чунчин хотын нисэх онгоцны буудлаас Хөх хотын нисэх онгоцны буудалруу явж Хөх хотын зүг шууд ниснэ. Хөх хотод буугаад Хөх хотын музей үзнэ. Энд та бүхэн Монголын эртний Сяньби, Жужан, Тяньшихуа зэрэг овог аймгийн эд өлгийн зүйлээс гадна, үлэг гүрвэлийн олдвор, чулуужсан өндөг зэргийг үзэх боломжтой. Музейг үзсэний дараа аялалын автобустайгаа Жининь хотруу явж 5 одтой 33 төрлийн халуун рашаан бүхий цогцолбортоо очиж амарна. |
9 өдөр |
Хөх хот – Эрээн – Замын –Үүд (буцах өдөр) Өглөөний цайны дараа аялагчид маань ачаа тээшээ бэлдээд аяллын автобусандаа сууна. Ингээд Жининь хотоос Эрээн хотыг дайрч, 2 улсын хилээр гарч Замын- Үүдэд галт тэргэндээ сууна. Өглөө 8:30 ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно. |