Аялах чиглал: ХАЙНАНЬ АРЛЫН АЯЛАЛ
Аялах хугацаа: 10 өдөр, 9 шөнө
Үнэ: 2,250,000₮
Газрын диваажин Хайнань арлын баялаг хөтөлбөрэй, хамгийн хямд аялалдаа та бүхнийг урьж байна.
1 өдөр |
Улаанбаатар-Замын Үүд -Аялагчид төмөр замын Улаанбаатар өртөөн дээр 16:30-д цуглана. -Орон нутгийн хөтөчтэй хамт явна. 17:15-д вагон Замын-Үүд чиглэлд хөдөлнө. Вагонд хононо./Хоол байхгүй/ |
2 өдөр |
Эрээн-Хөх хот -07:20 /өглөө/-д Замын-Үүдэд буугаад Эрээн чиглэлийн автобусаар хил гарна. -Эрээнд очоод өдрийн хоол иднэ. -Хөх хотын чиглэлд автобусаар хөдөлнө. /5цаг орчим явна./ -Хөх хотод очоод буудалдаа байрлан амарна. /Хоол: Өдөр/ |
3 өдөр |
Хөх хот- Хайкоу -Өглөөний цай -Чөлөөт цаг Хөх хот нь олон улсын худалдааны төв болон хөгжсөн учраас та бүхэн шоппинг хийх, хоттой танилцан зугаалах зэргээр энэ өдрийг чөлөөтэй өнгөрөөх боломжтой. -17:25-д Цагаан суварга Олон улсын нисэх онгоцны буудал руу хөдөлнө. -Оройн хоол онгоцонд. -21:20 цагт Хайнань арлын Хайкоу хотод бууна. -Зочид буудалдаа байрлан амарна. /Хоол: Өглөө, орой/ |
4 өдөр |
Хайкоу-Саньяа -Өглөөний цайгаа буудалдаа уусны даргаа газрын диваажин Хайнань арлын аялал эхэлнэ. -Хайкоу хотоос Саньяа арал хүртэл 220 орчим км явна. -Өдрийн хоолны дараа жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг Хятадын 4А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Сармагчны арлаар аялна. Энд Ази тивийн хамгийн урт далай дээгүүрх агаарын лифт байдаг бөгөөд аялагчид дүүжин гүүрээр Ази тивийн цорын ганц сармагчин хамгаалах дархан цаазат газар руу явна. -Оройн хоол -Буудалдаа ирж амарна. /Хоол: өглөө, өдөр, орой/ |
5 өдөр |
аньяа-Атлантис усан парк -Өглөөний цайны дараа Атлантис усан паркаар аялаж, далайн эрэг дээр амарч, усан паркаар зугаацаж бүтэн өдрийг хөгжилдөн өнгөрөөнө. -Өдрийн хоол усан паркдаа зооглоно. -Буудалдаа байрлан амарна. -20:00 цагт болдог Лас Вегас шоу тоглолт үзэж цагийг хөгжилтэй өнгөрөөх боломжтой. /1 хүний 200 юаны төлбөртэй/ /Хоол: өглөө, өдөр/ |
6 өдөр |
Саньяа-Дадонхай булан /Сувдны үйлдвэр, шоппинг хийх/ -Өглөөний цайны дараа Наншин буддын соёлын төвөөр зочилон түүх соёлтой танилцана. -Өдрийн хоолны дараа Хайнань арлын томоохон сувдны үйлдвэртэй танилцаж, дэлгүүрээр шоппинг хийнэ. -Оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна. /Хоол: өглөө, өдөр, орой/ |
7 өдөр |
Саньяа-Баруун арал -Өглөөний цайны дараа улсын 4А зэрэглэлийн Баруун арал руу хөдөлж бүтэн өдрийн турш арал дээр та чөлөөтэй амарч, биеэ наранд шарж, усан спортоо өөрөө сонгож, далайн усанд орж болно. /17:00 цаг хүртэл чөлөөт цаг/ -17:00 цагт Саньяа арал руу буцна. -Оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна. /Хоол: өглөө, орой/ |
8 өдөр |
Хайкоу-Хөх хот -Өглөөний цайны дараа Ли, Мион үндэстний тосгон руу хөдөлж Хайнань арлын уугуул иргэд болох Ли үндэстэн болон Мион үндэстний үндсэн соёлтой танилцана. -Өдрийн хоолны дараа бэлэг дурсгалын дэлгүүрээр шоппинг хийнэ. -Хайкоу хотын онгоцны буудал руу хөдөлнө. -Хайкоу хотоос 22:00 цагт нисч 01:30 цагт Хөх хотод бууж буудалдаа байрлана. /Хоол: өглөө, өдөр/ |
9 өдөр |
Хөх хот-Эрээн-Улаанбаатар -Өглөөний цай -08:00 цагт Эрээн хот руу явна. -13:00 цагт Эрээн хотод ирнэ. -14:00 цагт хил гарах автобусандаа сууж хоёр улсын хилээр гарна. -18:05 цагт Замын-Үүд- Улаанбаатар чиглэлийн галт тэрэгээр Улаанбаатар хотын зүг хөдөлнө. /Галт тэргэнд хононо/ /Хоол: өглөө/ |
10 өдөр |
-08:55 цагт Улаанбаатар төмөр замын буудалд ирсэнээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. |