Токио - Фүжи аялал шууд нислэгтэй

Хугацаа
6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
3,890,000₮
Улс
Токио - Фүжи аялал шууд нислэгтэй

✅ Өдөр бүр гарна

✅ Pocket - аяллын зээлд хамрагдах боломжтой.


ӨДӨР 1 : УЛААНБААТАР – ТОКИО
Өдөр1

ӨДӨР 1 : УЛААНБААТАР – ТОКИО

  • Аяллын баг Чингис Хаан Олон Улсын нисэх буудалд цуглан аяллын бүртгэл хийлгэнэ.
  • Улаанбаатараас Япон улсын Токио хотын Нарита Олон Улсын нисэх буудал руу ниснэ (ойролцоогоор 5 цаг).
  • Нарита Олон Улсын нисэх буудалд газардсаны дараа манай хөтөч тосон авч Токио хот руу хөдөлнө.
  • Токио хотод хүрэлцэн ирсний дараа Tokyo Skytree буюу Япон улсын хамгийн өндөр цамхагт гарч, Токио хотын гайхамшигт үзэмжийг тольдон харна.
  • Орой зочид буудалдаа буцан ирж амарна.
ӨДӨР 2 : ХОТЫН АЯЛАЛ
Өдөр2

ӨДӨР 2 : ХОТЫН АЯЛАЛ

  • Өглөөний цайны дараа Одайба арлыг зорин очно.
  • Далай дээр хиймлээр байгуулсан Одайба аралд Солонгын гүүр, Эрх чөлөөний хөшөө зэрэг Токио хотын бэлгэ тэмдэг болсон байгууламжуудыг үзэж сонирхоно.
  • Uniqlo, H&M, Zara зэрэг олон улсын брэндийн дэлгүүрүүдээр зочилно.
  • Үргэлжлүүлэн Асакуса дүүрэгт очиж Буддын шашны түүхэн сүмийг үзнэ.
  • Японы үндэсний спорт болох сумо бөхийн ордны гадна дурсгалын зураг авна.
  • Орой Шибуяа дүүрэгт байрлах дэлхийд алдартай их хөдөлгөөнтэй уулзвар болон
  • Хачико нохойн хөшөөг үзэж сонирхоно.
  • Аяллын дараа зочид буудалдаа буцан ирж амарна.
  • Хоол : Өглөө
ӨДӨР 3 : ФҮЖИ УУЛЫН АЯЛАЛ
Өдөр3

ӨДӨР 3 : ФҮЖИ УУЛЫН АЯЛАЛ

  • Өглөөний цайны дараа Фүжи уулын бүс нутгийг зорин хөдөлнө.
  • Фүжи уулын бэлд орших Аши нуурт сэдэвчилсэн усан онгоцоор аялал хийж, байгалийн үзэмжийг тольдоно (ойролцоогоор 40 минут).
  • Үргэлжлүүлэн Аши нуурын зогсоолоос cable car-д суун хүхэр ихтэй уулын бүсэд хүрч, Японд алдартай уламжлалт хар өндөг-тэй танилцана.
  • Халуун рашааны усанд чанаж бэлтгэдэг энэхүү өндөг нь орон нутгийн домогт долоон насаар уртасгана хэмээн бэлгэддэг.
  • Орой зочид буудлын халуун рашаанд орж алжаал ядаргаагаа тайлан.
  • Оройн хоолоо идээд амарна.
  • Хоол : Өглөө, Орой
ӨДӨР 4 : ШИРАЙТО ХҮРХРЭЭ
Өдөр4

ӨДӨР 4 : ШИРАЙТО ХҮРХРЭЭ

  • Өглөө цайны дараа Ширайто хүрхрээ үзэж байгалийн сайхантай танилцана.
  • Үргэлжлүүлэн Фүжи уул, Улаан таван давхар пагода, интоорын цэцгийг нэг дороос харан алдартай тавцанд очиж зургаа даруулах боломжтой
  • Дараа нь Токио хотод буудалдаа байрлан амарна.
  • Нэмэлтээр цаг хугацаанаас хамаарч Токио явах замдаа Готемба аутлет эсвэл Фүжи уулын 5-р тавцан үзэх боломжтой.
  • Хоол : Өглөө
ӨДӨР 5 : ЧӨЛӨӨТ ӨДӨР
Өдөр5

ӨДӨР 5 : ЧӨЛӨӨТ ӨДӨР

  • Өглөөний цайны дараа энэ өдөр чөлөөт өдөр тул аялагч нар шоппинг хийх, Диснейлэндээр зугаалах, Токио хотоор чөлөөтэй аялж дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.
  • Хоол ; Өглөөний цай
ӨДӨР 6 : НАРИТА - УЛААНБААТАР
Өдөр6

ӨДӨР 6 : НАРИТА - УЛААНБААТАР

  • Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
  • Нарита олон улсын нисэх буудал руу хөдөлнө.
  • Нисэх буудалд очоод бүртгэлээ хийлгэн, Duty Free дэлгүүрээр орж бэлэг дурсгалын зүйлсээ худалдан авах боломжтэй.
  • Хуваарьт нислэгийн дагуу нисэж Чингис Хаан Олон Улсын нисэх буудалдбууснаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
  • Хоол : Өглөөний цай

Аяллын үнэ

Аяллын үнэд багтсан болон багтаагүй зардлын жагсаалтыг анхааралтай уншаарай.

Аялалд багтсан зүйлс

  • 2 талын олон улсын нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заасан зочид буудал (нэг өрөөнд 2 хүн байрлана)
  • Хөтөлбөрт багтсан хоол
  • Аяллын хөтөч, орчуулагч
  • Хөтөлбөрт заасан унаа, тээвэр
  • Нислэгийн даатгал, аяллын даатгал
  • Үзвэр, үйлчилгээний тасалбарууд

Аялалд багтаагүй зүйлс

  • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
  • Өөрийн хүссэн үзвэр, нэмэлт үйлчилгээнүүд
  • Хувийн хэрэглээний зардал (инээмсэглэлтэй эмоджи)
  • Зочид буудлын өрөөг ганцаар авах нэмэлт төлбөр
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Мэдээлэл

Аялагч та аялалд гарахад:

  • Гадаад паспортын хугацаа 6 сарын хүчинтэй эсэхийг шалгах.
  • Галт тэргэнд суух, онгоцонд суух үеийн тасалбар дээрх мэдээллийг давхар шалгах.
  • Онгоцоор явах бол гар тээшний жин 5 кг, бүртгүүлэх ачаа 15 кг-ийн дотор байх.
  • WeChat татаж аяллын групп рүү орох.
  • Цэнэглэгчийн адаптер, зөөврийн цэнэглэгч (power bank),​

Аялагч та аяллын үед:

  • Гадаад паспорт, бусад бичиг баримтыг биедээ авч явах.
  • Группээс салж явах бол хөтөчид урьдчилан мэдэгдэх.
  • Хотын заавар зөвлөгөөг дагаж, бусад аялагчдыг хүндэтгэх.
  • Зочид буудлын эд зүйлсэд хохирол учруулахгүй байх, эвдрэл гарвал нөхөн төлөх.
  • Хөтөлбөрт өөрчлөлт гарвал аяллын менежерийн заавар зөвлөгөө дагах.