Жининь - Хөх хот - Мини аватар + шинжилгээтэй аялал
Улс
Жининь - Хөх хот - Мини аватар + шинжилгээтэй аялал
Пүрэв гараг бүр гарна.
Pocket - аяллын зээл авах боломжтой
Өдөр1
Өдөр 1: Улаанбаатар – Замын-Үүд
- 15:30 Аялагчид Улаанбаатар хотын галт тэрэгний буудалд цугларна.
- 16:40 Замын-Үүд чиглэлийн галт тэргэнд сууж хөдөлнө.
- Замын турш хоол хүнс аяллын багцад багтаагүй тул /аялагчид өөрсдийн зардлаар/
- Галт тэргэнд хононо.
Өдөр2
Өдөр 2 : Замын-үүд - Эрээн - Жининь
- Өглөө 07:20 цагт Дорноговь аймгийн Замын Үүд суманд хүрнэ.
- Аялагчид хоёр улсын хил гаалиар нэвтэрч Эрээн хотод очно.
- Эрээн хотод өдрийн хоолоо иднэ.(өөрсдийн зардлаар)
- Дараа нь Жининь хот руу хөдөлнө.
- Хотод хүрээд 5 одтой “Water World” амралтын цогцолбор танхимт байрлана.
- Оройн хоол ( Буфет )
- Халуун рашаан, саун, бассейн, усан тоглоом зэрэг үйлчилгээ авч амарна.
- Хоол : Орой
- Буудал : Усан цогцолбор амралтын заал
Өдөр3
Өдөр 3 : Жининь - Мини аватар
- Өглөө цайны дараа Хүслийн суварга үзнэ.
- Үүний дараа Мини Аватар цогцолбор руу хөдөлж, амьтны хүрээлэн,шилэн гүүр үзэж сонирхоно.
- Усан парк дээр тоглон хөгжилтэй өнгөрүүлнэ.
- Нэмэлтээр сонгож болох үзвэрүүд: : Солонгон гүүр, Zipline ( 50-100юань )
- Галын наадамтай.
- Мини Аватар цогцолборт байрлаж амарна.
- Эрүүл мэндийн шинжилгээ өгөх аялагчид: Орой 19:00 цагаас хойш мацаг барих. 22:00 цагаас хойш ус уухгүй байх шаардлагатай.
- Хоол : Өглөө, Орой
- Буудал : Мини Аватар цогцолборт байрлах буудал.
Өдөр4
Өдөр 4 : Хөх хот
- Өглөө Хөх хотруу хөдөлнө.
- Шинжилгээний төв рүү явна.
- Анхаар! Шинжилгээ өгөхийн тулд өглөө хоол, унд, ус уухгүй байх шаардлагатай.
- Шинжилгээ өгөхгүй аялагчид: Дэлгүүр хэсэх, чөлөөт цаг
- Шинжилгээ өгсний дараа “Шинжлэх ухааны музей” зочилно.
- Далайн Аквариум үзнэ.
- Дэлгүүр хэсэх чөлөөт цаг.
- Орой Гэрэлт гудамж үзнэ. Нэмэлтээр (Алсын харагч 50юань)
- Орой хоолны дараа буудалдаа байрлан амарна.
- Хоол : Өглөө, Орой
- Буудал : Хөх хот (Datian, Shanhua Hotel)
Өдөр5
Өдөр 5 : Хөх хот - Эрээн хот
- Өглөөний цай
- Шинжилгээний хариу авч, зөвлөгөө мэдээлэл авна.
- Хөх хотоос - Эрээн хотруу автобусаар явна.
- Эрээнд ирж зочид буудалдаа байрлана.
- Чөлөөт цаг
- Оройн хоолондоо ороод амарна.
- Хоол : Өглөө, Орой
- Буудал : Эрээн хотын зочид буудал
Өдөр6
Өдөр 6 : Эрээн хот - Замын үүд
- Өглөөний цайны дараа 09:00–12:00 цагийн хооронд чөлөөт цаг.
- Буудал Эрээн хотын худалдааны (зээлийн) бүсийн хажууд байрладаг тул дэлгүүр хэснэ.
- 12:00 буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
- Хил гарах автобусанд сууж, Замын-Үүд рүү хөдөлнө.
- 13:00–14:00 цагийн хооронд хилээр нэвтэрнэ.
- 18:05 Галт тэргэнд сууж Улаанбаатар хотруу хөдөлнө.
- Хоол : Өглөө
Өдөр7
Өдөр 7 : Улаанбаатар
- 09:20 Улаанбаатар хотод ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
Өдөр8
ШИНЖИЛГЭЭНИЙ БАГЦАД БАГТАХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ :
- Дотрын шинжилгээ
- Мэс заслын үзлэг
- Зүрхний бичлэг (ECG)
- Цусны ерөнхий шинжилгээ
- Шээсний химийн шинжилгээ
- Хэвлийн дээд хэсгийн эхо /хоолны үед/
- Бөөрний эхо шинжилгээ
- Ясны нягтралын шинжилгээ
- Эмэгтэйчүүдийн үзлэг
- Хятад, Монгол эмчилгээний оношилгоо
- Өвдөлт намдаах физик эмчилгээ
Аяллын үнэ
Аяллын үнэд багтсан болон багтаагүй зардлын жагсаалтыг анхааралтай уншаарай.
Аялалд багтсан зүйлс
- 2 талын олон улсын нислэгийн тийз
- Хөтөлбөрт заасан зочид буудал (нэг өрөөнд 2 хүн байрлана)
- Хөтөлбөрт багтсан хоол
- Аяллын хөтөч, орчуулагч
- Хөтөлбөрт заасан унаа, тээвэр
- Нислэгийн даатгал, аяллын даатгал
- Үзвэр, үйлчилгээний тасалбарууд
Аялалд багтаагүй зүйлс
- Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
- Өөрийн хүссэн үзвэр, нэмэлт үйлчилгээнүүд
- Хувийн хэрэглээний зардал (инээмсэглэлтэй эмоджи)
- Зочид буудлын өрөөг ганцаар авах нэмэлт төлбөр
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Мэдээлэл
Аялагч та аялалд гарахад:
- Гадаад паспортын хугацаа 6 сарын хүчинтэй эсэхийг шалгах.
- Галт тэргэнд суух, онгоцонд суух үеийн тасалбар дээрх мэдээллийг давхар шалгах.
- Онгоцоор явах бол гар тээшний жин 5 кг, бүртгүүлэх ачаа 15 кг-ийн дотор байх.
- WeChat татаж аяллын групп рүү орох.
- Цэнэглэгчийн адаптер, зөөврийн цэнэглэгч (power bank),
Аялагч та аяллын үед:
- Гадаад паспорт, бусад бичиг баримтыг биедээ авч явах.
- Группээс салж явах бол хөтөчид урьдчилан мэдэгдэх.
- Хотын заавар зөвлөгөөг дагаж, бусад аялагчдыг хүндэтгэх.
- Зочид буудлын эд зүйлсэд хохирол учруулахгүй байх, эвдрэл гарвал нөхөн төлөх.
- Хөтөлбөрт өөрчлөлт гарвал аяллын менежерийн заавар зөвлөгөө дагах.