Бээжин-Universal studio аялал
Улс
Бээжин-Universal studio аялал
Ням гараг бүр гарна.
Pocket - аяллын зээл авах боломжтой
Өдөр1
ӨДӨР 1 : ЗАМЫН ҮҮД
- 16:00 - Галт тэрэгний буудал дээр цуглана.
- 16:40 Улаанбаатараас Замын Үүд чиглэлийн галт тэрэг хөдөлнө.
- Галт тэргэнд хононо./Замын хүнсээ өөрсдөө бэлдэж явна.
Өдөр2
ӨДӨР 2 : ЭРЭЭН ХОТ → ЖИНИНЬ ХОТ
- 07:15 Замын Үүдэд очно.
- 08:00-10:30 Улс хоорондын автобусаар 2 улсын хил нэвтэрч Эрээнд очно.
- Өдрийн хоолоо иднэ./өөрсдийн мөнгөөр/
- 14:00 Жининь хотруу автобусаар явна.
- Өвөр Монголын хамгийн том 5 одтой “WaterWorld” УСАН АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР-т байрлана.
- 18:00 – 20:30 Оройн хоол./Буфет хоол/хүссэн хоолоо сонгон, амттан, жимс, улаан дарс, пивоор үнэгүй үйлчлүүлнэ. Та энэхүү WaterWorld 5* усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун/хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кинотеатр/ хүүхдийн, хосын, нийтийн/, бүх төрлийн массаж/төлбөртэй/ гадна хүүхдэд зориулсан усан тоглоомын төв/төлбөргүй/ зэргээр үйлчлүүлж алжаалаа тайлж амарна.
- Хоол : Орой
Өдөр3
ӨДӨР 3 : ЖИНИНЬ ХОТ → БЭЭЖИН ХОТ
- Өглөөний цайны дараа автобусаар Бээжин хотын зүг хөдөлнө.
- Өдрийн хоолоо аялагчид өөрсдийн зардлаар иднэ.
- Бээжингийн алдарт “Цагаан хэрэм” “Шувууны үүр”, “Усан шоу”-г үзнэ.
- Зочид буудалдаа байрлана.
- Хоол : Өглөө , Орой
Өдөр4
ӨДӨР 4 : БЭЭЖИН ХОТ
- Өглөөний цайны дараа Бээжин хот дахь аялал жуулчлалын гол бүс болох Юниверсал Студио-д зочилно.
- Тус парк нь 40 гаруй тоглоом, 20 гаруй хөгжөөнт шоу үзүүлбэртэй бөгөөд Азийн хамгийн том сэдэвчилсэн паркуудын нэгт тооцогддог. Аялагчид тухайн өдрийг бүтэн өдрийн турш чөлөөтэй өнгөрөөнө.
- Үүний дараа оройн хоолоо зооглоод зочид буудалдаа амарна.
- Хоол : Өглөө , Орой
Өдөр5
ӨДӨР 5 : БЭЭЖИН ХОТ → ЖАНЖАКОУ
- Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө
- Дараа нь далайн акурам, амьтны хүрээлэн үзнэ.
- Бээжин хотоос автобусаар Жанжакоу хотруу автобусаар хөдөлнө. (2 цаг орчим явна.)
- Халуун рашаанд амарч, бассейн, усан парк, караоке, хүүхдийн тоглоомын хэсгүүдээр чөлөөтэй өнгөрүүлнэ.
- Оройн хоолоо идээд буудалдаа байрлан амарна.
- Хоол : Өглөө, Орой
Өдөр6
ӨДӨР 6 : ЖАНЖАКОУ → ЭРЭЭН ХОТ
- Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө
- Жанжакоу – Эрээн хот чиглэлийн автобусаар явна.
- Чөлөөт цагийн үеэр аялагчид зах болон худалдааны төвөөр худалдан авалт хийх боломжтой.
- Оройн хоолоо идээд зочид буудалдаа амарна.
- Хоол : Өглөө, Орой
Өдөр7
ӨДӨР 7 : ЭРЭЭН ХОТ → ЗАМЫН-ҮҮД
- Өглөөний цайгаа уугаад зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
- Хил гаалиар нэвтэрч Замын-Үүдэд ирнэ.
- Замын-Үүдээс галт тэргээр Улаанбаатар-руу хөдлөнө
- Хоол : Өглөөний цай
Өдөр8
ӨДӨР 8 : ЭРЭЭН ХОТ → ЗАМЫН-ҮҮД
- 09:20 цагт Улаанбаатар хотод бууснаар аялал өндөрлөнө.
Аяллын үнэ
Аяллын үнэд багтсан болон багтаагүй зардлын жагсаалтыг анхааралтай уншаарай.
Аялалд багтсан зүйлс
- 2 талын олон улсын нислэгийн тийз
- Хөтөлбөрт заасан зочид буудал (нэг өрөөнд 2 хүн байрлана)
- Хөтөлбөрт багтсан хоол
- Аяллын хөтөч, орчуулагч
- Хөтөлбөрт заасан унаа, тээвэр
- Нислэгийн даатгал, аяллын даатгал
- Үзвэр, үйлчилгээний тасалбарууд
Аялалд багтаагүй зүйлс
- Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
- Өөрийн хүссэн үзвэр, нэмэлт үйлчилгээнүүд
- Хувийн хэрэглээний зардал (инээмсэглэлтэй эмоджи)
- Зочид буудлын өрөөг ганцаар авах нэмэлт төлбөр
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Мэдээлэл
Аялагч та аялалд гарахад:
- Гадаад паспортын хугацаа 6 сарын хүчинтэй эсэхийг шалгах.
- Галт тэргэнд суух, онгоцонд суух үеийн тасалбар дээрх мэдээллийг давхар шалгах.
- Онгоцоор явах бол гар тээшний жин 5 кг, бүртгүүлэх ачаа 15 кг-ийн дотор байх.
- WeChat татаж аяллын групп рүү орох.
- Цэнэглэгчийн адаптер, зөөврийн цэнэглэгч (power bank),
Аялагч та аяллын үед:
- Гадаад паспорт, бусад бичиг баримтыг биедээ авч явах.
- Группээс салж явах бол хөтөчид урьдчилан мэдэгдэх.
- Хотын заавар зөвлөгөөг дагаж, бусад аялагчдыг хүндэтгэх.
- Зочид буудлын эд зүйлсэд хохирол учруулахгүй байх, эвдрэл гарвал нөхөн төлөх.
- Хөтөлбөрт өөрчлөлт гарвал аяллын менежерийн заавар зөвлөгөө дагах.