Бээжин аялал / шууд нислэгтэй
Улс
Тяньжинь – Бэйдайхэ Шууд нислэгтэй Шар тэнгисийн аялал
Өдөр1
ӨДӨР 1 : УБ - ТЯНЬЖИНЬ
- УБ хотын хөшигтийн хөндийн нисэх буудал дээр онгоц хөөрөхөөс 2 цагийн өмнө ирсэн байна.
- Улаанбаатар хотоос Тяньжинь руу ниснэ.
- Тяньжинь хотод хүрэлцэн ирж, хотын үзэсгэлэнт газруудаар аялж танилцана.
- Чөлөөт цаг
- Орой хоолоо идээд буудалдаа байрлан амарна.
- Хоол : Орой
Өдөр2
ӨДӨР 2 : ТЯНЬЖИНЬ - БЭЙДАЙХЭ
- Өглөөний цайны дараа Бэйдайхэруу хөдөлнө.
- Бэйдайхэд ирээд Бэйдайхэгийн өндөр алсын харагч дээр сууж, хот болон далайн үзэмжийг тольдоно.
- Дараа нь Сансар судлалын шинжлэх ухааны музейгээр зочилно.
- Үргэлжлүүлэн Лаолунтоу буюу Луугийн толгой хэсэгт байрлах Great Wall of China-ийн эхлэлийг сонирхон үзнэ.
- Шигуан цэцэрлэгээр зугаалж, далайн эргээр чөлөөт цагаа өнгөрөөнө.
- Оройн хоолоо идээд буудалдаа байрлан амарна.
- Хоол : Өглөө, Орой
Өдөр3
ӨДӨР 3 : БЭЙДАЙХЭ
- Өглөөний цайны дараа Ледао усан парк руу хөдөлнө.
- Усан паркт төрөл бүрийн усан тоглоом, амралтын бүсүүдээр зугаатай цагийг өнгөрөөнө.
- Дараа нь далайн эргийн галт тэргээр аялж, эргийн үзэсгэлэнт байгальтай танилцана.
- Мөн далайн амьтдын хүрээлэн болон далайн амьтдын театрт зочлон сонирхолтой үзүүлбэрүүдийг үзнэ.
- Оройн хоолоо идээд буудалдаа байрлан амарна.
- Хоол : Өглөө, Орой
Өдөр4
ӨДӨР 4 : ЧӨЛӨӨТ ӨДӨР
- Өглөөний цайны дараа энэ өдөр чөлөөт өдөр байх бөгөөд та өөрийн хүссэнээр амарч, далайн эргээр зугаалах, дэлгүүр хэсэх, шоппинг хийх боломжтой.
- Хоол : Өглөө
Өдөр5
ӨДӨР 5 : ТЯНЬЖИНЬ
- Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, Тяньжинь хотын зүг хөдөлнө.
- Тяньжинь хотод хүрэлцэн ирээд далайн сувдан эдлэлийн дэлгүүрээр зочилно.
- Үргэлжлүүлэн Bintianyun Glass Bridge-ээр зочилж, шилэн хашлага бүхий гүүрэн дээрээс үзэсгэлэнт байгалийг тольдоно.
- Чөлөөт цаг
- Оройн хоолоо идээд буудалдаа байрлан амарна.
- Хоол : Өглөө, Орой
Өдөр6
ӨДӨР 6 : ТЯНЬЖИНЬ
- Өглөөний цайны дараа Тяньжинь хотын эртний соёлын гудамжаар зочлон, уламжлалт уран шавар урлал болон ардын гар урлалын бүтээлүүдтэй танилцаж, хуучны дэлгүүрүүдээр орно.
- Үргэлжлүүлэн хоолны гудамжаар аялж, нутгийн онцлог амтат хоол, хөнгөн зуушийг сонирхоно.
- Мөн Европын хэв маяг бүхий гудамжаар зугаалж, Тяньжинь хотын өвөрмөц өнгө төрхийг мэдэрнэ.
- Орой буудалдаа байрлан амарна.
- Хоол : Өглөө
Өдөр7
ӨДӨР 7 : ЧӨЛӨӨТ ӨДӨР
- Өглөөний цайгаа ууна.
- Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд та Тяньжинь хотын худалдааны төвүүд болон аутлет дэлгүүрүүдээр хэсэж, шоппинг хийх, амарч чөлөөт цагаа өөрийн хүссэнээр өнгөрүүлэх боломжтой.
- Хоол : Өглөө
Өдөр8
ӨДӨР 8 : ЧӨЛӨӨТ ӨДӨР
- Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
- Чөлөөт цаг
- Тяньжинь нисэх буудалруу хөдөлнө.
- 15:00 цагаас Тяньжинь хотоос Улаанбаатар хотруу ниснэ.
- 17:40 цагт Улаанбаатард газардана
- Хоол : Өглөө
Аяллын үнэ
Аяллын үнэд багтсан болон багтаагүй зардлын жагсаалтыг анхааралтай уншаарай.
Аялалд багтсан зүйлс
- 2 талын олон улсын нислэгийн тийз
- Хөтөлбөрт заасан зочид буудал (нэг өрөөнд 2 хүн байрлана)
- Өглөө, өдрийн хоол
- Аяллын хөтөч, орчуулагч
- Хөтөлбөрт заасан унаа, тээвэр
- Нислэгийн даатгал, аяллын иж бүрэн даатгал
- Үзвэр, үйлчилгээний тасалбарууд
Аялалд багтаагүй зүйлс
- Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
- Өөрийн хүссэн үзвэр, нэмэлт үйлчилгээнүүд
- Хувийн хэрэглээний зардал (инээмсэглэлтэй эмоджи)
- Зочид буудлын өрөөг ганцаар авах нэмэлт төлбөр
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Мэдээлэл
Аялагч та аялалд гарахад:
- Гадаад паспортаа дор хаяж 6 сарын хүчинтэй эсэхийг шалгах.
- Галт тэргэнд суух, онгоцонд суух үеийн тасалбар дээрх мэдээллийг давхар шалгах.
- Онгойж явах бол гар тээшний жин 8 кг, бүртгүүлэх ачаа 20 кг-ийн дотор байх.
- Аяллын даатгалтай цаас цүнхэндээ авч явах.
- WeChat татаж аяллын групп рүү орох.
- Цэнэглэгч адаптер, power bank, зөөлөн ултай гутал авч явах.
Аялагч та аяллын үед:
- Гадаад паспорт, бусад бичиг баримтыг биедээ авч явах.
- Группээс салж явах бол хөтөчид урьдчилан мэдэгдэх.
- Хотын заавар зөвлөгөөг дагаж, бусад аялагчдыг хүндэтгэх.
- Зочид буудлын эд зүйлсэд хохирол учруулахгүй байх, ялдал гарвал нөхөн төлөх.
- Тээврийн хэрэгсэл солигдох үед үзэсгэлэнт газруудын дүрэм журмыг хүндэтгэх.
- Хуваарьт саатал гарвал аяллын менежерийн зааврыг дагах.