Анаталия- Памуккалле - Истанбул
Улс
Анаталия- Памуккалле - Истанбул
9 сарын 13, 20нд
10 сарын 08, 17, 27нд
Pocket - аяллын зээлд хамрагдах боломжтой.
Өдөр1
1 ӨДӨР : УЛААНБААТАР - ИСТАНБУЛ - АНТАЛИЯ
- Улаанбаатар хотоос Истанбул хотыг чиглэн ниснэ.
- Истанбулаас Анталия хот руу дотоодын нислэгээр шилжинэ.
- Зочид буудалдаа байрлаж, оройн хоолоо зооглоод амарна.
- Хоол : Өглөө, өдөр, орой
Өдөр2
2 ӨДӨР : АНТАЛИЯ
- Өглөөний цайны дараа Султанит чулууг шигтгэсэн алт мөнгөн үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилно.
- Анталиягийн байгалийн үзэсгэлэнт газрын нэг болох Дьюдэн хүрхрээ-г үзэж сонирхоно.
- Хотын алдартай Турк савхи болон үслэг эдлэлийн дэлгүүрээр орж танилцана.
- Өдрийн хоолоо орон нутгийн уламжлалт амтат зоогоороо алдартай ресторанд зооглоно.
- Үдээс хойш Анталиягийн түүхэн өнгө төрхийг хадгалсан хуучин хот (Old Town)-оор аялж, төв талбайгаар зугаална. Энэ бүс нь Анталиягийн хамгийн үзэсгэлэнтэй хэсгүүдийн нэг юм.
- Буудалдаа ирж, оройн хоолондоо ороод чөлөөт цаг.
- Хоол : Өглөө, Өдөр, Орой
Өдөр3
3 ӨДӨР : АНТАЛИЯ
- Аяллын маань чөлөөт өдрөө хүссэнээрээ өнгөрүүлэх эсвэл нэмэлт аяллуудаас сонголт хийх боломжтой.
- Нэмэлт аяллын хөтөлбөр авах боломжтой.
- Грекийн домог зүйд гардаг бурхадын оршин сууж байсан хэмээн домоглогддог Олимпос ууланд Европын хамгийн өндөр дүүжин тэрэгээр зорчих боломжтой.
- Оройн хоолоо идээд буудалдаа байрлан амарна.
- Хоол : Өглөө, Өдөр, Орой
Өдөр4
4 ӨДӨР : ПАМУККАЛЛЕ
- Өглөөний цайны дараа Памуккале хотыг чиглэн хөдөлнө. Замдаа нутгийн ресторанд хоолонд орно.
- Дараа нь Денизли хотын хөвөн даавуун эдлэлийн дэлгүүр орно.(Денизли хот нь хөвөнгийн үйлдвэрлэлээрээ алдартай).
- Энд бэлэн хувцас, хөвөн дэр, хөнжил, гар нүүрийн алчуур зэрэг бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.
- Оройн хоолоо идээд буудалдаа байрлан амарна.
- Хоол : Өглөө, Өдөр, Орой
Өдөр5
5 ӨДӨР : ПАМУККАЛЛЕ-ДАЛАМАН
- Өглөөний цайны дараа Цасан цагаан хөвөн уул хэмээн алдаршсан
- Памуккалегийн байгалийн тогтоцтой танилцана.
- Туркийн уламжлалт амтат хоолоороо алдартай ресторанд үйлчлүүлнэ.
- Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн эртний Хиараполис хотын туурь болон Ромын үеийн эртний театрыг үзэж сонирхоно.
- Клеопатрагийн залуужуулах үйлчилгээтэй халуун рашаанд орох боломжтой./нэмэлт төлбөртэй/
- Өдрийн хоолыг нутгийн буффет ресторанд зооглоно.
- Памуккале хотын бэлгэ тэмдэг болсон анар жимсний талбайд байрлах дарсны үйлдвэрт зочлон амталгаа хийнэ.
- Буудалдаа очиж амран, халуун рашаанд орж ядаргаагаа тайлна.
- Хоол : Өглөө, Өдөр, Орой
Өдөр6
6 ӨДӨР : ИСТАНБУЛ
- Өглөөний цайгаа уучихаад зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
- Дараа нь Памуккале хотын нисэх буудалруу хөдөлнө.
- Памуккале хотоос Истанбул хот руу ниснэ.
- Истанбул хотын танин мэдэхүйн аялалд гарна.
- /Айя София сүмийн өмнө дурсгалын зураг авхуулах, Султанахметийн эртний сүмд зочлох, Теодосиусын чулуун хөшөөний түүхтэй танилцах, Хипподромын стадиум үзэх/ • Босфорын хоолойгоор усан онгоцоор аялах аялал хийнэ.
- Өдрийн хоолыг нутгийн ресторанд зооглоно.
- Үүний дараа буудалдаа очин амарна.
- Хоол : Өглөө, Өдөр
Өдөр7
8 ӨДӨР : ИСТАНБУЛ
- Өглөөний цай / Чөлөөт өдөр
- Хоол : Өглөө
Өдөр8
9 ӨДӨР : ИСТАНБУЛ - УЛААНБААТАР
- Истанбулын олон улсын нисэх буудал руу хөдөлж, аяллаа өндөрлөнө.
Аяллын үнэ
Аяллын үнэд багтсан болон багтаагүй зардлын жагсаалтыг анхааралтай уншаарай.
Аялалд багтсан зүйлс
- 2 талын олон улсын нислэгийн тийз
- Хөтөлбөрт заасан зочид буудал (нэг өрөөнд 2 хүн байрлана)
- Хөтөлбөрт багтсан хоол
- Аяллын хөтөч, орчуулагч
- Хөтөлбөрт заасан унаа, тээвэр
- Нислэгийн даатгал, аяллын даатгал
- Үзвэр, үйлчилгээний тасалбарууд
Аялалд багтаагүй зүйлс
- Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
- Өөрийн хүссэн үзвэр, нэмэлт үйлчилгээнүүд
- Хувийн хэрэглээний зардал (инээмсэглэлтэй эмоджи)
- Зочид буудлын өрөөг ганцаар авах нэмэлт төлбөр
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Мэдээлэл
Аялагч та аялалд гарахад:
- Гадаад паспортын хугацаа 6 сарын хүчинтэй эсэхийг шалгах.
- Галт тэргэнд суух, онгоцонд суух үеийн тасалбар дээрх мэдээллийг давхар шалгах.
- Онгоцоор явах бол гар тээшний жин 5 кг, бүртгүүлэх ачаа 15 кг-ийн дотор байх.
- WeChat татаж аяллын групп рүү орох.
- Цэнэглэгчийн адаптер, зөөврийн цэнэглэгч (power bank),
Аялагч та аяллын үед:
- Гадаад паспорт, бусад бичиг баримтыг биедээ авч явах.
- Группээс салж явах бол хөтөчид урьдчилан мэдэгдэх.
- Хотын заавар зөвлөгөөг дагаж, бусад аялагчдыг хүндэтгэх.
- Зочид буудлын эд зүйлсэд хохирол учруулахгүй байх, эвдрэл гарвал нөхөн төлөх.
- Хөтөлбөрт өөрчлөлт гарвал аяллын менежерийн заавар зөвлөгөө дагах.