Өдөр1
- Аялал 11:30 цагт Улаанбаатар хотоос Дорнод аймгийн Чойбалсан чиглэлд эхэлнэ. Аялал эхлэхээс 30 минутын өмнө суудлаа эзэлсэн байх шаардлагатай.
- Жич: Тухайн өдрийн нөхцөл байдлыг харгалзан аяллын гарах цагт өөрчлөлт гарч болзошгүй тул ийм тохиолдолд бид тухай бүрт нь аялагч бүрт утсаар мэдэгдэх болно.
- 20:00 цагт Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ирж, замдаа оройн хоолоо иднэ. Оройн хоолыг аялагчид өөрсдөө хариуцна.
- Аяллын үеэр замын турш автобусандаа хөгжөөнт тоглоом тоглох, караоке дуулах, диско бүжиг зохион байгуулж, аялагчдын цагийг хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлэх болно.