Бээжин аялал / шууд нислэгтэй
Улс
Токио - Фүжи аялал шууд нислэгтэй
Өдөр1
ӨДӨР 1 : УЛААНБААТАР – ТОКИО
- • Аяллын баг Чингис Хаан Олон Улсын нисэх буудалд цуглан аяллын бүртгэл хийлгэнэ.
- • Улаанбаатараас Япон улсын Токио хотын Нарита Олон Улсын нисэх буудал руу ниснэ (ойролцоогоор 5 цаг).
- • Нарита Олон Улсын нисэх буудалд газардсаны дараа манай хөтөч тосон авч Токио хот руу хөдөлнө.
- • Токио хотод хүрэлцэн ирсний дараа Tokyo Skytree буюу Япон улсын хамгийн өндөр цамхагт гарч, Токио хотын гайхамшигт үзэмжийг тольдон харна.
- • Орой зочид буудалдаа буцан ирж амарна.
Өдөр2
ӨДӨР 2 : ХОТЫН АЯЛАЛ
- • Өглөөний цайны дараа Одайба арлыг зорин очно.
- • Далай дээр хиймлээр байгуулсан Одайба аралд Солонгын гүүр, Эрх чөлөөний хөшөө зэрэг Токио хотын бэлгэ тэмдэг болсон байгууламжуудыг үзэж сонирхоно.
- • Uniqlo, H&M, Zara зэрэг олон улсын брэндийн дэлгүүрүүдээр зочилно.
- • Үргэлжлүүлэн Асакуса дүүрэгт очиж Буддын шашны түүхэн сүмийг үзнэ.
- • Японы үндэсний спорт болох сумо бөхийн ордны гадна дурсгалын зураг авна.
- • Орой Шибуяа дүүрэгт байрлах дэлхийд алдартай их хөдөлгөөнтэй уулзвар болон
- • Хачико нохойн хөшөөг үзэж сонирхоно.
- • Аяллын дараа зочид буудалдаа буцан ирж амарна.
- Хоол : Өглөө
Өдөр3
ӨДӨР 3 : ФҮЖИ УУЛЫН АЯЛАЛ
- • Өглөөний цайны дараа Фүжи уулын бүс нутгийг зорин хөдөлнө.
- • Фүжи уулын бэлд орших Аши нуурт сэдэвчилсэн усан онгоцоор аялал хийж, байгалийн үзэмжийг тольдоно (ойролцоогоор 40 минут).
- • Үргэлжлүүлэн Аши нуурын зогсоолоос cable car-д суун хүхэр ихтэй уулын бүсэд хүрч, Японд алдартай уламжлалт хар өндөг-тэй танилцана.
- • Халуун рашааны усанд чанаж бэлтгэдэг энэхүү өндөг нь орон нутгийн домогт долоон насаар уртасгана хэмээн бэлгэддэг.
- • Орой зочид буудлын халуун рашаанд орж алжаал ядаргаагаа тайлан.
- • Оройн хоолоо идээд амарна.
- Хоол : Өглөө, Орой
Өдөр4
ӨДӨР 4 : ШИРАЙТО ХҮРХРЭЭ
- • Өглөө цайны дараа Ширайто хүрхрээ үзэж байгалийн сайхантай танилцана.
- • Үргэлжлүүлэн Фүжи уул, Улаан таван давхар пагода, интоорын цэцгийг нэг дороос харан алдартай тавцанд очиж зургаа даруулах боломжтой
- • Дараа нь Токио хотод буудалдаа байрлан амарна.
- • Нэмэлтээр цаг хугацаанаас хамаарч Токио явах замдаа Готемба аутлет эсвэл Фүжи уулын 5-р тавцан үзэх боломжтой.
- Хоол : Өглөө
Өдөр5
ӨДӨР 5 : ЧӨЛӨӨТ ӨДӨР
- • Өглөөний цайны дараа энэ өдөр чөлөөт өдөр тул аялагч нар шоппинг хийх, Диснейлэндээр зугаалах, Токио хотоор чөлөөтэй аялж дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.
- Хоол ; Өглөөний цай
Өдөр6
ӨДӨР 6 : НАРИТА - УЛААНБААТАР
- • Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
- • Нарита олон улсын нисэх буудал руу хөдөлнө.
- • Нисэх буудалд очоод бүртгэлээ хийлгэн, Duty Free дэлгүүрээр орж бэлэг дурсгалын зүйлсээ худалдан авах боломжтэй.
- • Хуваарьт нислэгийн дагуу нисэж Чингис Хаан Олон Улсын нисэх буудалдбууснаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
- Хоол : Өглөөний цай
Аяллын үнэ
Аяллын үнэд багтсан болон багтаагүй зардлын жагсаалтыг анхааралтай уншаарай.
Аялалд багтсан зүйлс
- 2 талын олон улсын нислэгийн тийз
- Хөтөлбөрт заасан зочид буудал (нэг өрөөнд 2 хүн байрлана)
- Өглөө, өдрийн хоол
- Аяллын хөтөч, орчуулагч
- Хөтөлбөрт заасан унаа, тээвэр
- Нислэгийн даатгал, аяллын иж бүрэн даатгал
- Үзвэр, үйлчилгээний тасалбарууд
Аялалд багтаагүй зүйлс
- Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
- Өөрийн хүссэн үзвэр, нэмэлт үйлчилгээнүүд
- Хувийн хэрэглээний зардал (инээмсэглэлтэй эмоджи)
- Зочид буудлын өрөөг ганцаар авах нэмэлт төлбөр
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Мэдээлэл
Аялагч та аялалд гарахад:
- Гадаад паспортаа дор хаяж 6 сарын хүчинтэй эсэхийг шалгах.
- Галт тэргэнд суух, онгоцонд суух үеийн тасалбар дээрх мэдээллийг давхар шалгах.
- Онгойж явах бол гар тээшний жин 8 кг, бүртгүүлэх ачаа 20 кг-ийн дотор байх.
- Аяллын даатгалтай цаас цүнхэндээ авч явах.
- WeChat татаж аяллын групп рүү орох.
- Цэнэглэгч адаптер, power bank, зөөлөн ултай гутал авч явах.
Аялагч та аяллын үед:
- Гадаад паспорт, бусад бичиг баримтыг биедээ авч явах.
- Группээс салж явах бол хөтөчид урьдчилан мэдэгдэх.
- Хотын заавар зөвлөгөөг дагаж, бусад аялагчдыг хүндэтгэх.
- Зочид буудлын эд зүйлсэд хохирол учруулахгүй байх, ялдал гарвал нөхөн төлөх.
- Тээврийн хэрэгсэл солигдох үед үзэсгэлэнт газруудын дүрэм журмыг хүндэтгэх.
- Хуваарьт саатал гарвал аяллын менежерийн зааврыг дагах.