Бээжин аялал / шууд нислэгтэй

Хугацаа
5 өдөр 4 шөнө
Эхлэх үнэ
5,900,000₮
Улс
Осака Киото аялал
ӨДӨР 1 : УЛААНБААТАР – ТОКИО
Өдөр1

ӨДӨР 1 : УЛААНБААТАР – ТОКИО

  • • Аяллын баг Чингис Хаан Олон Улсын нисэх буудал дээр 2 цагийн өмнө ирсэн байна.
  • • 13:00 цагт Улаанбаатараас Осака хотруу ниснэ.
  • • 18:00 цагт Осака хотын Кансай нисэх онгоцны буудал дээр бууна.
  • • Орой Тенножи дүүргийн алдарт хоолны гудамжаар зочлон Япон үндэсний уламжлалт хоолнуудаас амтална.
  • • Үүний дараа Японы хамгийн өндөр барилгуудын нэг болох Абено Харукасын ажиглалтын тавцанд гарч, гэрлээр чимэглэгдсэн Осака хотын гайхамшигт шөнийн өнгө төрхийг дээрээс нь тольдоно.
  • • Буудалдаа байрлан амарна.
  • Хоол : Орой
ӨДӨР 2 : ОСАКА ХОТ – КИОТО ХОТ
Өдөр2

ӨДӨР 2 : ОСАКА ХОТ – КИОТО ХОТ

  • • Өглөөний цайгаа уугаад Осака хотоос Киото хотын зүг хөдөлнө.
  • • Киото хотод хүрэлцэн ирсний дараа аялагчид Японы соёл, түүхийн үнэт өв болсон Кинкаку-жи сүмээр зочилно. Мөн Арашиямагийн алдарт хулсан төгөлөөр алхаж, хулс, байгаль, гэрэл сүүдрийн гайхамшигт зохицлыг мэдрэх болно.
  • • Мөн Киотогийн алдарт Фушими Инари Тайша сүмээр зочилж, олон мянган улаан тори хаалгаар хүрээлэгдсэн өвөрмөц үзэмжийг сонирхоно.
  • • Оройн хоолондоо орж, Хоккайдо нутгийн өвөрмөц амтыг шингээсэн амтат рамен зооглоно.
  • • Дараа нь Осака хот руу хөдөлж Осака хотын ойр буудалдаа байрлан амарна.
  • Хоол : Өглөө, Орой
ӨДӨР 3 : ОСАКА ХОТ
Өдөр3

ӨДӨР 3 : ОСАКА ХОТ

  • • Өглөөний цайны дараа Осака хотын аялалдаа гарна.
  • • Японы түүхэн дэх хамгийн чухал барилгуудын нэг болох Осака цайзаар зочилно.
  • • Дэлхийн хамгийн том далайн аквариумуудын нэг болох Осака Аквариум Кайюканыг үзэж сонирхоно.
  • • Осака хотын орчин үеийн архитектурын бэлгэ тэмдэг болсон Умэда Скай Билдингээр зочлон хотын өнгө төрхтэй танилцана.
  • • Оройн хоолоо идээд буудалдаа амарна.
  • Хоол : Өглөө, Орой
ӨДӨР 4 : НАРА ХОТ
Өдөр4

ӨДӨР 4 : НАРА ХОТ

  • • Өглөөний цайны дараа Нара хотын зүг хөдөлнө.
  • • Нара цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалан, хотын бэлгэ тэмдэг болсон 1,200 гаруй зэрлэг бугатай ойроос танилцаж, гараасаа буга хооллон дурсгалын зураг авахуулна.
  • • ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Тодай-жи сүмээр зочилж, дэлхийн хамгийн том модон барилгуудын нэг болон 15 метр өндөр Их Будда (Daibutsu) хөшөөг үзэж сонирхоно.
  • • Үдээс хойш Осака хот руу буцна.
  • • Осака хотын хамгийн алдартай аялал жуулчлалын бүс болох Дотонбори гудамжаар зугаална.
  • • Неон гэрлээр чимэглэсэн шөнийн Осака хотын өнгө төрхтэй танилцана.
  • • Японы гудамжны хоол болон орон нутгийн хоолны соёлыг мэдрэх боломжтой.
  • • Орой буудалдаа байрлан амарна.
  • Хоол : Өглөө
ӨДӨР 5 : ОСАКА ХОТ – УЛААНБААТАР ХОТ
Өдөр5

ӨДӨР 5 : ОСАКА ХОТ – УЛААНБААТАР ХОТ

  • • Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэн өгч, Осака хотын худалдааны аялалдаа гарна.
  • • Осака хотын алдарт Outlet дэлгүүрүүд болон худалдааны төвүүдээр зочилно.
  • • Чөлөөт цагаараа худалдан авалт хийж, Японы брэнд бүтээгдэхүүнүүдтэй танилцах боломжтой.
  • • Үдээс хойш Кансай олон улсын нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
  • • 19:00 цагт Осака хотоос Улаанбаатар хотын чиглэлд ниснэ.
  • • 2:40 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
  • Хоол : Өглөө

Аяллын үнэ

Аяллын үнэд багтсан болон багтаагүй зардлын жагсаалтыг анхааралтай уншаарай.

Аялалд багтсан зүйлс

  • 2 талын олон улсын нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заасан зочид буудал (нэг өрөөнд 2 хүн байрлана)
  • Өглөө, өдрийн хоол
  • Аяллын хөтөч, орчуулагч
  • Хөтөлбөрт заасан унаа, тээвэр
  • Нислэгийн даатгал, аяллын иж бүрэн даатгал
  • Үзвэр, үйлчилгээний тасалбарууд

Аялалд багтаагүй зүйлс

  • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
  • Өөрийн хүссэн үзвэр, нэмэлт үйлчилгээнүүд
  • Хувийн хэрэглээний зардал (инээмсэглэлтэй эмоджи)
  • Зочид буудлын өрөөг ганцаар авах нэмэлт төлбөр
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Мэдээлэл

Аялагч та аялалд гарахад:

  • Гадаад паспортаа дор хаяж 6 сарын хүчинтэй эсэхийг шалгах.
  • Галт тэргэнд суух, онгоцонд суух үеийн тасалбар дээрх мэдээллийг давхар шалгах.
  • Онгойж явах бол гар тээшний жин 8 кг, бүртгүүлэх ачаа 20 кг-ийн дотор байх.
  • Аяллын даатгалтай цаас цүнхэндээ авч явах.
  • WeChat татаж аяллын групп рүү орох.
  • Цэнэглэгч адаптер, power bank, зөөлөн ултай гутал авч явах.

Аялагч та аяллын үед:

  • Гадаад паспорт, бусад бичиг баримтыг биедээ авч явах.
  • Группээс салж явах бол хөтөчид урьдчилан мэдэгдэх.
  • Хотын заавар зөвлөгөөг дагаж, бусад аялагчдыг хүндэтгэх.
  • Зочид буудлын эд зүйлсэд хохирол учруулахгүй байх, ялдал гарвал нөхөн төлөх.
  • Тээврийн хэрэгсэл солигдох үед үзэсгэлэнт газруудын дүрэм журмыг хүндэтгэх.
  • Хуваарьт саатал гарвал аяллын менежерийн зааврыг дагах.