Аялах чиглал: АВАТАР ЖАНЖИЭЖЭЙ АЯЛАЛ
Аялах хугацаа: 8 өдөр, 7 шөнө
Үнэ: 2,990,000₮
7 хоног бүрийн Баасан гариг
Аяллын үнэ : Том хүн : 2'990'000
Өрөөнд ганцаар орох : 3'490'000
Хүүхэд ( 2-12 ) 2'990'000( зочид буудал ортэй )
Хүүхэд ( 2-12 ) 2'690'000( зочид буудал оргүй)
Нярай ( 0-2 ) 650'000
Pocket - аяллын зээл авах боломжтой,
1 өдөр |
1/өдөр : Улаанбаатар - Энши 13:30 цагт Энши хотод газардсаны дараа 3.5 цаг автобусаар Жанжиажэй рүү явж, замдаа Тужа хааны ордон музейгээр зочлон түүх, соёлтой танилцаад, Laurel House Hotel (4 одтой) зочид буудалдаа бүртгүүлж амарна. өдрийн хоолтэй. |
2 өдөр |
2/өдөр : ЖАНЖИАЖЭЙ – ШИЛЭН ГҮҮР Өглөөний цайны дараа дэлхийн хамгийн өндөр, урт шилэн гүүртэй Гранд хавцал руу явж, 370метр урт, 400 метр өндөр шилэн гүүрээр алхахдаа доош 400 метр гүн хавцлыг тольдон харах, дурсгалын зураг авах, хүсвэл гүүрний голд өндөр банжи үсрэлт хийх боломжтой бөгөөд нэмэлт хөтөлбөрөөр зиплайн + VR + слайд үзүүлбэр (240 юань) болон Шар луугийн агуйд (280 юань) зочлох сонголттой. |
3 өдөр |
3/өдөр : ЖАНЖИАЖЭЙ – АВАТАР УУЛ Өглөөний цайны дараа 'Цайны дэлгүүр'-ээр зочлоод, 'Аватар' киноны зураг авалт хийгдсэн, Pandora гаригийг санагдуулам манан дунд хөвөх уулсын дунд 1.5 цаг аялж, цахилгаан шатаар уулын орой руу гарч сэтгэл хөдлөм байгалийг тольдон, дараа нь Тианзы цогцолборт эко машинаар аялсныхаа дараа Laurel House Hotel (3 одтой) зочид буудалдаа байрлан, өглөөний цай, оройн хоолоор үйлчлүүлнэ. Хоол: Өглөөний цай, оройн хоол |
4 өдөр |
4/өдөр ТЭНГЭРИЙН ХААЛГА – Байгалийн цогцолбор Өглөөний цайны дараа 'Эмийн дэлгүүр'-ээр зочлоод, 7455 метр урт дүүжин замаар өгсөнө, 1279 метр өндөрт байрлах дэлхийн хамгийн урт замаар алхах сонирхолтой үзвэртэй 'Тэнгэрийн хаалга' байгалийн цогцолбороор аялж, байгалийн сүр жавхлант тогтоц, хавцал, уулсын үзэсгэлэнг тольдон үзээд, хүсвэл нэмэлт төлбөртэй (350 юань) 'Үнэгэн сахиусын домог' тоглолтыг сонирхон, оройн хоолоо иднэ. Хоол – өглөөны цай , оройн хоол |
5 өдөр |
5/өдөр ЖАНЖИАЖЭЙ – Худалдаа ба амралт Өглөөний цайны дараа торгоны дэлгүүрээр зочлон худалдаа хийж, Moa Yan голоор завиар аялан, байгалийн усан бассейнд амарч хөгжилтэй өдрийг өнгөрөөсний дараа Laurel House Hotel (4 одтой) зочид буудалдаа байрлан, өглөөний цай, оройн хоолоор үйлчлүүлнэ. |
6 өдөр |
6/өдөр ЖАНЖИАЖЭЙ – ЭНШИ Өглөөний цайны дараа Хятадын 4А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газар болох Собуя чулуун ой хавцал руу аялж, орой нь Энши хотод ирээд Эртний Хүүхэн хотын гудамжаар алхаж гэрлэн чимэглэл, шөнийн үзэмжийг сонирхон, дараа нь Laurel House Hotel (4 одтой) зочид буудалдаа ирж амарна. Хоол – Өглөөний цай, оройн хоол |
7 өдөр |
7/өдөр ЧӨЛӨӨТ ӨДӨР - ЭНШИ Энэ өдөр чөлөөт өдөр, усан парк орох, шоппинг хийх зэрэг чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой бөгөөд Энши хотын 4 одтой зочид буудалдаа байрлан, өглөөний цайгаар үйлчлүүлнэ. |
8 өдөр |
8/өдөр ЭНШИ - УЛААНБААТАР Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, 14:30 цагт Энши хотоос нисэн 18:00 цагт Улаанбаатарт газардсанаар мартагдашгүй аялал өндөрлөнө. Хоол – Өглөөний цай. |