88601050 , 99075995 , 80603070 Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Газар бизнес төв 203 тоот siberiatravel.mn@gmail.com

Аялах чиглал: ТОКИО - ФҮЖИ аялал аялал шууд нислэгтэй

Аялах хугацаа: 5 өдөр, 4 шөнө

Үнэ: 2,830,000₮

7 хоног бүрийн Баасан гараг бүр аялал гарна.

????Аяллын үнэ : Том хүн: 2.830.000????

Хүүхэд 2-12нас: 2.600.000????

✅Pocket - аяллын зээл авах боломжтой,

1 өдөр
Улаанбаатар – Токио ( ӨДӨР 1)
Аяллын баг Чингис Хаан Олон Улсын нисэх буудалд цуглан аяллын
бүртгэл хийлгэнэ. Нислэг УБ-аас Токио хотын Нарита Олон Улсын нисэх буудал хүртэл ойролцоогоор 5 цаг нисэж хүрнэ. Нарита Олон Улсын нисэх буудал дээр манай хөтөч хүлээн авч Токио хотын 3 одтой зочид буудалд аялагчдаа байрлуулан оройн хоолондоо орж маргаашийн аялалдаа бэлдэн амарна.
2 өдөр
Токио – Фүжи уул – Хаконе ( ӨДӨР 2)
Зочид буудалдаа өглөөний цай уусны дараа Шибуяагаар дүүрэгт байрлах
хамгийн том авто замын гэрлэн дохионы уулзвар Сукуранбүр болон Хачико нохойны хөшөө, үзээд цаашаа Фүжи уул руу зорино. Явах замдаа үзэсгэлэнт Ширайто Хүрхэрээ үзнэ.(нэмэлтээр амьтны хүрээлэн буюу Фүжи Сафари парк үзэх боломжтой). Үүний дараа буудалдаа хүрч очин байрлах ба оройн буфет хоолондоо орж, халуун рашаанд орон аян замын алжаалаа тайлан амарна. Мөн буудалд байрлуулсан Япон үндэсний хувцас өмсөж аяллын дурсамжит зургаа татуулах оломжтой. Өдрийн хоол аялагчид өөрсдөө хариуцах ба аяллын хөтөч Япон үндэсний болон төрөл бүрийн хоолны газрыг санал болгоно.
3 өдөр
Фүжи – Ошино Хайкай тосгон – Токио (ӨДӨР 3)
Өглөөний цай уусны дараа Фүжи уулыг тойрсон аялал жуулчлалын үзэсгэлэнт газрууд болох 1000 настай мод, Эртний сүм, Ошино хакай Японы эртний хэлбэрээр оршин байх тосгоноор аялж Яманака нуурынэргээр хун шувуу хооллон зугаална. Үргэлжлүүлээд Токио хот руу аяллын баг хөдөлж буудалдаа байрлана.Замдаа Сумогийн ордны гадаа зургаа авхуулах болон аутлет дэлгүүрээр худалдаа хийх боломжтой.
4 өдөр
Одайба арал, Асакуса сүм, (ӨДӨР 4)
Өглөөний цай уусны дараа Одайба аралтай танилцсанаар аяллаа эхлүүлнэ.Далай дээр хиймлээр бүтээсэн Одайба аралд дэлхийд алдартай Солонгын гүүр, Эрх чөлөөний хөшөө үзэх ба Uniqlo, H&M, Zara брэндийн дэлгүүрүүдээр орж худалдан авалт хийх болмжтой. Үргэлжлүүлэн Асакуса дүүрэгт байрлах Буддын сүмээр зочлох ба сонгогдсон нэг үзвэрийг үзнэ.
Нэмэлтээр Шинагава дүүрэгт байрлах далайн аккавариум, дельфиний тоглолт (том хүн 2500, хүүхэд 1800иен)үзэх боломжтой. Орой нь буудалдаа очиж амарна.
5 өдөр
Токио – Улаанбаатар (ӨДӨР 5 / СҮҮЛИЙН ӨДӨР)
Аяллын сүүлийн өдөр буудалдаа өглөөний цайгаа уусны дараа хөтөч аялагчдаа бүртгэн Нарита Олон Улсын нисэх буудал руу хөдөлнө. Нисэх онгоцны буудалд очин бүртгэлээ хийлгэсний дараа Dute Free дэлгүүрээр орж аяллын дурсамж, бэлэг дурсгалын зүйлсээ цуглуулна. Үүний дараа хуваарьт нислэгийн дагуу нисэж Чингис Хаан Олон Улсын нисэх буудалд бууснаар аялал өндөрлөнө.