Аялах чиглал: ЖИНИНЬ-ХӨХХОТ-МИНИ АВАТАР АЯЛАЛ
Аялах хугацаа: 7 өдөр, 6 шөнө
Үнэ: 850,000₮
7 хоног бүрийн Мягмар гариг бүр аялал гарна.
Аяллын үнэ : Том хүн: 850,000
Хүүхэд 2-9нас: 670,000
Pocket - аяллын зээл авах боломжтой,
1 өдөр |
16:20 цагт Төмөр замын вокзалд дээр ирж, 16:40 цагт Замын Үүд чиглэлийн галт тэргэнд сууж хөдөлнө, шөнө галт тэргэнд хонох бөгөөд замын хүнсээ өөрсдөө бэлдэнэ. |
2 өдөр |
07:15 цагт Замын Үүдэд ирж, 08:00–10:30 цагийн хооронд улс хоорондын автобусаар хоёр улсын хил нэвтэрч Эрээнд хүрээд, 11:00–12:00 цагт үдийн хоолоо өөрийн зардлаар идэн, 12:30–13:00 цагт Жининь хот руу вагон эсвэл автобусаар хөдөлж (350 км, ойролцоогоор 3 цаг 30 минут) Өвөр Монголын хамгийн том 5 одтой 'Water World' усан амралтын цогцолборт байрлан, 18:00–20:30 цагт буфет оройн хоолоор хүссэн хоолоо сонгон амттан, жимс, улаан дарс, пивоор үнэгүй үйлчлүүлж, 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, хуурай болон чулуун саун, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, хүүхдийн болон нийтийн кинотеатр, гадна хүүхдийн усан тоглоомын төвөөр (үнэгүй), бүх төрлийн массажийн үйлчилгээгээр (нэмэлт төлбөртэй) алжаалаа тайлан амарна. |
3 өдөр |
Өглөөний цайгаа уусны дараа Жининь хотын аялалдаа гарч Хүслийн суврага үзээд, 90 км зайд орших Мини аватар цогцолбор руу хөдөлж шилэн гүүр, амьтны хүрээлэнгээр зочлон, усан паркт зугаацаж (нэмэлт төлбөртэй: cable car, дүүжин савлуур, солонгон гүүр, усан гулсуурт тоглох боломжтой), өдрийн хоолоо өөрийн зардлаар идээд буудалдаа орж, 19:00 цагт оройн хоолоо идэн чөлөөт цагаа амар тайван өнгөрүүлнэ. |
4 өдөр |
07:30–09:00 цагт өглөөний цайгаа уусны дараа Хөх хот руу автобусаар хөдөлж, хотын хамгийн том музейг үзээд, 18:00–20:30 цагт оройн хоолоо идэн, хотын төвд байрлах буудалдаа байрлаж, ойролцоох дэлгүүрүүдээр шоппинг хийх боломжтой. |
5 өдөр |
07:30–09:00 цагт өглөөний цайгаа уусны дараа Хөх хот руу автобусаар хөдөлж, хотын хамгийн том музейг үзээд, 18:00–20:30 цагт оройн хоолоо идэн, хотын төвд байрлах буудалдаа байрлаж, ойролцоох дэлгүүрүүдээр шоппинг хийх боломжтой. |
6 өдөр |
07:30–09:00 цагт 'Номхон далай' буудалд өглөөний цайгаа уусны дараа Эрээнээс хоёр улсын хил нэвтэрч Замын Үүдэд хүрээд, 18:05 цагт галт тэргээр Улаанбаатарын зүг хөдөлж, шөнө галт тэргэнд хононо. |
7 өдөр |
Өглөөний 09:20 цагт Улаанбаатар хотод ирснээр манай аялал өндөрлөнө. |