88601050 , 99075995 , 80603070 Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Газар бизнес төв 203 тоот siberiatravel.mn@gmail.com

Аялах чиглал: БЭЭЖИН-UNIVERSAL STUDIO АЯЛАЛ

Аялах хугацаа: 8 өдөр, 7 шөнө

Үнэ: 1,590,000₮

7 хоногийн Ням гариг бүр аялал гарна

????Аяллын үнэ : Том хүн: 1,590,000????

Хүүхэд 2-9нас: 1,390,000????


✅Pocket - аяллын зээл авах боломжтой,

1 өдөр
УБ–Замын Үүд чиглэлд галт тэрэгтэй хөдөлнө. (Галт тэрэг хөдөлхөөс 30 минутын өмнө УБТӨ-д хүрэлцэн ирэхийг анхаарна уу.) 16:50 цагт Улаанбаатар хотоос хөдөлж, галт тэргэндээ хоноглоно. Маргааш өглөө 07:20 цагт Замын-Үүдэд бууна. (Замын хүнсийг хувь хүн өөрөө бэлдэнэ.)
2 өдөр
07:20 цагт Замын-Үүд хотод буугаад аяллын автобусанд сууж, хил гаалиар нэвтрэхээр хөдөлнө. 09:00 цагт хил гаалиар нэвтэрнэ. (Хил гаалийн ачааллаас шалтгаалан энэ цаг хойшлох боломжтойг анхаарна уу.) Хилээр нэвтэрсний дараа Эрээн хотын зүг хөдөлж, 12:00 цагт Эрээн хотод хүрэлцэн ирэн орон нутгийн ресторанд өдрийн хоолоо өөрсдийн зардлаар зооглоно. 13:30 цагт Эрээн хотоос Жининь хотын зүг хөдөлж, 17:00 цагт Жининь хотод хүрэлцэн ирнэ. (Замын түгжрэлээс хамааран буух цаг хойшлох магадлалтай.) 18:00 цагт оройн буфет хоолоо зооглож, дараа нь чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Аялагч та бүхэн энэ үед рашаан, саунд орж аяллын алжаалаа тайлах боломжтой.
3 өдөр
Өглөөний буфет цайгаа уусны дараа автобустай Бээжин хотын зүг хөдөлнө. Өдрийн хоол (аялагчид өөрсдийн зардлаар). Дараа нь 2008 оны зуны олимпийн наадмын гол цэнгэлдэх хүрээлэн болох Шувууны үүр цогцолборт зочилж, танилцан дурсгалын зургаа татуулна. Зочид буудалдаа байрлаж, оройн хоолоо зооглоно.
4 өдөр
Өглөөний цайны дараа Бээжин хотын аялал жуулчлалын гол бүсүүдийн нэг болох “Юниверсал Студио”-д зочилно. Тус парк нь 40 гаруй тоглоом, 20 гаруй хөгжөөнт шоу үзүүлбэртэй бөгөөд Азийн хамгийн том сэдэвчилсэн паркаар тодорч байгаа. Аяллаа дуусгаад оройн хоолоо зооглон, зочид буудалдаа амарна.
5 өдөр
Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа дэлгүүр хэсэж, Дэлхийн парк-аар аялана. Мөн Beijing Outlet-д зочлон худалдан авалт хийнэ.
6 өдөр
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Хятадын алдарт Цагаан хэрэм дээр очиж үзнэ. Дараа нь Эрээн хотын зүг хөдөлж, тэнд хүрэлцэн ирээд Мэй Жиа зочид буудалдаа байрлана. Үлдсэн хугацаанд чөлөөт цаг бөгөөд аялагчид та бүхэн зах, худалдааны төвөөр орж худалдан авалт хийх боломжтой.
7 өдөр
Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Дараа нь хил гаалиар нэвтэрч Замын-Үүдэд ирнэ. Замын-Үүдээс галт тэргээр Улаанбаатар хотын зүг хөдөлнө.
8 өдөр
Өглөөний 09:20 цагт Улаанбаатар хотод ирснээр бидний аялал өндөрлөнө.