88601050 , 99075995 , 80603070 Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Газар бизнес төв 203 тоот siberiatravel.mn@gmail.com

Аялах чиглал: Ордос - Мини Аватар - Хөх хот - Жининь - Эрээн

Аялах хугацаа: 8 өдөр, 7 шөнө

Үнэ: 1,050,000₮

7 хоног бүрийн Пүрэв гараг бүр аялал гарна.

????Аяллын үнэ :Том хүн: 1,050,000????

Хүүхэд 2-9нас: 790,000????

✅Pocket - аяллын зээл авах боломжтой,

1 өдөр
16:00 цагт галт тэрэгний буудал дээр цуглаж, 16:50 цагт Улаанбаатар хотын галт тэрэгний вокзалаас Замын Үүд чиглэлийн галт тэргэнд сууна. Галт тэргэнд хононо. (Замын хүнсээ өөрсдөө бэлдэж явна.)
2 өдөр
07:15 цагт Замын Үүдэд ирнэ. 08:00-10:30 цагийн хооронд улс хоорондын автобусаар хоёр улсын хил нэвтэрч Эрээн хотод хүрнэ. 11:00-12:00 цагт үдийн хоолондоо орно (өөрсдийн мөнгөөр) 12:30-13:00 цагийн хооронд Жининь хот руу автобусаар явна. Өвөр Монголын хамгийн том, таван одтой “Water World” усан амралтын цогцолборт байрлана.
18:00-20:30 цагт буфет оройн хоолоор үйлчлүүлж, хүссэн хоолоо сонгон, амттан, жимс, улаан дарс, пиво зэргийг үнэгүй хүртэнэ. Энэхүү Water World 5* усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, хуурай болон чулуун саун, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, хүүхдийн, хосын, нийтийн кинотеатр, бүх төрлийн төлбөртэй массаж, мөн гадна хүүхдэд зориулсан үнэгүй усан тоглоомын төв зэрэг үйлчилгээгээр алжаалаа тайлж, тухлан амрах боломжтой.
3 өдөр
Буудалдаа өглөөний цай уусны дараа Жининь хотын аялалдаа гарч, Хүслийн суврага үзнэ. Өдрийн хоолоо өөрсдөө идээд, 12:00-13:00 цагийн хооронд Мини аватар руу хөдөлнө. Мини аватар цогцолборт Амьтны хүрээлэн болон шилэн гүүр үзсэний дараа усан паркт тоглоно. 19:00 цагт оройн хоолоо идээд, галын наадамд оролцон, чөлөөт цагаа амарч өнгөрүүлнэ.
4 өдөр
Буудалдаа өглөөний цайгаа уусны дараа 150 км зайд орших Ордос хот руу хөдөлнө. Өдрийн хоолны дараа Камбаши шинэ хоттой танилцана. Үдээс хойш Ван Жан Хуй усан паркт тоглож, дараа нь усан паркийнхаа буудалд байрлана. Оройн хоолоо идсэний дараа амарч, чөлөөт цагаа өнгөрүүлнэ.
5 өдөр
Буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Хятадын А зэрэглэлийн аялал жуулчлалын хамгийн том бүс болох Чингисийн онгонтой танилцана. Энэ нь Ордос хотын Баянчанхагын талд байрлах Чингис хааны онгоны жуулчлалын цогцолбор бөгөөд музей, тахилгын зан үйл, түүх соёлын үзмэр, морины туурайн хэлбэртэй гантиг чулуун талбайд дэлхий дээрх хамгийн том Монголын эзэнт гүрний газрын зураг зэрэг үзмэртэй. Үүний дараа Ордос хотоос Хөх хотын зүг хөдөлж, Өвөр Монголын музейг үзнэ. Мөн дэлгүүрүүдтэй ойрхон буудаллах тул шоппинг хийх боломжтой. Буудалдаа ирж байрлана.
6 өдөр
07:30-08:30 цагт өглөөний цай, 09:00 цагт Эрээн хотын зүг хөдөлнө. 13:00-14:00 цагийн хооронд Эрээн хотод ирж буудалд бууна. 14:00-18:00 цагийн хооронд чөлөөт цаг, худалдаа хийх боломжтой. 18:00-20:00 цагт оройн хоолоо идээд, хоолны дараа чөлөөт цагаа өнгөрүүлнэ.
7 өдөр
08:00-09:00 цагт сонголттой өглөөний цайгаа ууна. 09:00-13:00 цагийн хооронд чөлөөт цаг, худалдаа хийнэ. 14:00-15:00 цагийн хооронд Замын Үүд рүү хөдөлж, хил гарна. 18:05 цагт Замын Үүдийн галт тэргэнд сууж, Улаанбаатарын зүг хөдөлнө.
8 өдөр
09:20 цагт Улаанбаатар хотын галт тэрэгний вокзалд ирснээр аялал өндөрлөнө.