99030711, 99282972, 94061562 Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Газар бизнес төв 203 тоот siberiatravel.mn@gmail.com

Аялах чиглал: ХАЙНАНЫ ЧӨЛӨӨТ АЯЛАЛ

Аялах хугацаа: 6 өдөр, 5 шөнө

Үнэ: 1,500,000₮

Хайнаны үзэсгэлэнт далайн эргийн аялалдаа та бүхнийг урьж байна. 

1 өдөр
УБ – Бээжин
Өдөр Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр бүртгэл хийлгэн УБ-Бээжин чиглэлд 2 цаг нисч Бээжин хотын нисэх онгоцны буудалд бууна. Зочид буудалдаа бүртгэл хийлгэн энэ өдөр Бээжинд хононо.
2 өдөр
Бээжин – Сань яа
Өглөөний Бээжин Капитал олон улсын онгоцны буудал дээр цугларч бүртгэл хийлгэн Бээжин-Саньяа чиглэлд нисч 4 цагийн дараа Хайнань аралын Саньяа хотын нисэх онгоцны буудалд бууна.
Саньяа хотын аялалдаа гарна.
Zhong –Jia далайн бүтээгдэхүүний дэлгүүрээр орж аварга загасны түүхий эд, далайн бүтээгдэхүүнийг ашиглан хэрхэн чанартай эрүүл мэндийн болон хүнсний бүтээгдэхүүн гаргадаг болохыг өөрийн нүдээр харах болно.
Үүний дараа Сармагчингийн дархан цаазат арал руу Хятадын хамгийн урт буюу 2138 м агаарын дүүжингээр очиж, “Сармагчингийн вант улс”-аар аялна.
Оройн хоолны дараа далайн эргийн үзэсгэлэнтэй Да Дун Хай-д байрлах 4 одтой зочид буудалд байрлан амарна.
3 өдөр
Сань яа
Өглөөний цайгаа буудалдаа ууна. Үүний дараа бид Хятад үндэстний балар эртний овог болох Ли Үндэстний тосгон болон Миао цөөнхийн тосгонруу явж хулсан саваа бүжгийг нутгийн уугуул иргэдтэй бүжиглэн уугуул соѐлтой танилцана. Bamboo charchoal health culture буюу хулсан эдлэлийн худалдааны төв очно. Өдрийн хоолны дараа Дэлхийн Миссийн 53, 54, 55, 57 дэх удаагийн тэмцээний үйл ажиллагааг зохион явуулсан Beauty Crown Culture Center ордонтой танилцан,ордны гадаа зургаа татуулна. Оройн хоолны дараа буудалдаа очиж амарна.
4 өдөр
Сань яа
Энэ өдөр нь чөлөөт өдөр бөгөөд хүссэн цагтаа босож, өглөөний цайгаа уух болно.
Далайн эрэгт очиж наранд биеэ шаран, хүсвэл буудлынхаа бассейнд сэлэх, дэлгүүр хэсэх, массаж хийлгэх, тоглолт үзэх, бүжгийн талбай дээр бүжиглэх зэргээр бүтэн өдрийг өөрийн хүссэнээрээ өнгөрөөх боломжыг танд олгож байна.
/Өдөр, оройн хоол, унаа, хөтөчөөр үйлчлэхгүй болохыг анхаарна уу/
5 өдөр
Сань яа – Бээжин
Өглөөний цайгаа буудалдаа Европ, ази маягийн Буфет хоолыг өөрийн хүслийн дагуу сонгон зооглох болно. Өдөр зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч Саньяа–Бээжин чиглэлд 4 цаг нисч Бээжин Капитал олон улсын нисэх онгоцны буудал дээр бууж зочид буудалдаа очин амарна.
6 өдөр
УБ
Өглөөний Бээжин-Улаанбаатар чиглэлд 2 цаг нисч Улаанбаатарт бууснаар бидний дурсамжит сайхан аялал маань өндөрлөнө.