99030711, 99282972, 94061562 Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Газар бизнес төв 203 тоот siberiatravel.mn@gmail.com

Аялах чиглал: УБ-Манжуур хотын автобустай аялал

Аялах хугацаа: 6 өдөр, 6 шөнө

Үнэ: 550,000₮

Манжуур хотын аялалдаа та бүхнийг урьж байна. 

1 өдөр
Улаанбаатар хот-Хэнтий-Дорнод /Хавиргын боомт-800км/
-11:00-12:00 Улаанбаатар хотоос автобусандаа сууж хөдөлнө. Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд хооллох /Аялагчид өөрсдийн бэлтгэсэн замын хүнс/
-Дорнод аймгийн төвөөр дайран өнгөрч өглөө хил дээр ирнэ. Өглөөний цайг автобусандаа ууна. /Аялагчид өөрсдийн бэлтгэсэн замын хүнс/
2 өдөр
Манжуур
-08:00 Монгол-Хятадын хил гарна. /Хил гараад Хятад автобусанд сэлгэн сууна/
-16:00-17:00 Аялагчид зочид буудалдаа байрлаж амарна.
-17:30 Катюша орос ресторанд хооллоно.
-20:00 Хоолны дараа хотын шөнийн аялал /Матрёшка, гэрэлт гудамжаар орно./
-22:00 Зочид буудалдаа ирж амарна. Саун, халуун рашаанд орно.
3 өдөр
Манжуур
-08:00-09:00 Өглөөний цай /Катюша, Байгаль ресторан/
-09:30 Хотын аялал
Арслан зааны музей, Манжуур толгой, Матрёшка, шинэ Манжуур, Төмөр замын музей, 3 улсын хилийн цэг зэрэг газруудаар зочилно.
-14:00 Өдрийн хоол /Өөрсдөө/
-14:30 Дэлгүүр, худалдаа хийнэ. /Хөтөчтэй хамт чөлөөт цаг/
-20:00 Оройн хоол, 3 улсын урлагын тоглолт / Манжуурын хамгийн том бар Максим/
-23:00 Буудалдаа ирж амарна.
4 өдөр
Манжуур
-08:00-09:00 Өглөөний цай /Катюша, Байгаль ресторан- цайны дараа рашаан, саун, бассейнд үнэгүй орох тасалбар/
-10:00-17:00 Чөлөөт цаг, шоппинг хийнэ. Худалдаа наймаа хийхэд хөтөч орчуулагч тусална.
-18:00 Оройн хоол /Порт ресторанд шоу тоглолт үзнэ./
-21:00 Буудалдаа ирж амарна.
5 өдөр
Дорнод-Хэнтий-Улаанбаатар хот
-05:00 Босно. /Буудлын өрөөг хүлээлгэн өгч, ачаа бараагаа ачуулна/
-06:00 Хил рүү хөдөлнө. Өглөөний цайнд хуушуур, өндөг бакетанд.
-08:00 Хятад-Монголын хил гарна.
-14:00 Өдрийн хоол, Дорнод аймагт /Өөрсдийн мөнгөөр/ Дорнод аймгийн төвөөр дайрч Улаанбаатар хотод ирсэнээр аялал өндөрлөнө.