Аялах чиглал: АНТАЛЬЯ - ПАМУККАЛЕ - ФЕТИЕ - ИСТАНБУЛ
Аялах хугацаа: 9 өдөр, 8 шөнө
Үнэ: 4,790,000₮
Анталья хот: Fun sun comfort hotel 5* (Хоол уух зүйлс багтсан)
Фетие хот: Blueberry hotel boutiqe o similar (Өглөө оройн хоолтой)
Памуккале хот: Polat hotel 5* o similar (Өглөө оройн хоолтой)
Истанбул хот: Gorion hotel hotel 5* (Өглөөний хоолтой)
1 өдөр |
УЛААНБААТАР - ИСТАНБУЛ - АНТАЛЬЯ 12:45 цагт Станбулд бууна. 15:40 цагт Анталья хотруу дамжин нислэгтэй, 16:55 цагт хүрнэ. Манай хамт олон эрхэм үйлчлүүлэгч та бүхнийг нисэх онгоцны буудалд угтан авах болно. Зочид буудал руу явах замдаа аяллын хөтөлбөр, танилцуулгын талаар мэдээлэл өгнө. Чөлөөт цагтай байх бөгөөд зочид буудалд бүгд багтсан системтэй. |
2 өдөр |
АНТАЛЬЯ Өглөөний цайны дараа 09:00 цагаас Туркийн хамгийн том арьс ширний дэлгүүрээр зочилно. Эрхэм хүндэт зочиддоо зориулан бэлтгэсэн арьс ширний загварын шоунд оролцох болно. Энэхүү гайхалтай үзүүлбэрийн дараа Дүдэн хүрхрээг хотын панорама харууцтай үзэж сонирхоно. Түүний дараа нар, элсэнд зугаацахаар зочид буудалд буцаж очиход тохиромжтой цаг байх болно. Өдрийн хоол, оройн хоол зочид буудалдаа иднэ. |
3 өдөр |
ПАМУККАЛЛЕ Өглөөний цайны дараа бид алдартай үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилно. Үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилсны дараа Памуккале хүрэх аялал ойролцоогоор 4 цаг үргэлжилнэ. Бид тухайн бүс нутгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, соёлын талаар танилцуулна. Бид зам дээр үдийн хоол идэх болно. Чидун жимсний тос, дарсны салонд зочилсны дараа бид дэлхийн 7 гайхамшгийн нэг болох травертенийг үзнэ. Травертени дээр тусах жаргах нарны гайхалтай харууцийг энд харах болно. Дараа нь зочид буудалд оройн хоол иднэ. Хүссэн зочид халуун рашаантай усан санд алжаалаа тайлах боломжтой. (СОНГОЛТТОЙГООР ШҮХЭРТЭЙ НИСЛЭГ 85 USD) |
4 өдөр |
ПАМУККАЛЕ (АГААРЫН БӨМБӨЛӨГТЭЙ НИСЛЭГ 170 USD). Өглөөний цайны дараа бид 09:00 цагт дэлхийн алдартай брэндүүдийг худалдаалдаг үйлдвэрийн дэлгүүрээр зочилно. Дараа нь Фетие-н зүг аялалах зам 4 цаг орчим үргэлжилнэ. Зам дагуу байгалийн үзэсгэлэнт газрууд болон бүс нутгийн түүхийн холбогдолийн талаар танилцуулга хийгдэх болно. Өдрийн зоог Фетие-н явах замдаа иднэ. Зорьсон газраа хүрээд зочид буудалдаа тухална. Баба ууланд шүхэртэй нислэг хийж, 253 тохиог агаараас тольдон харах боломж бий. (НЭМЭЛТЭЭР ШҮХЭРТЭЙ НИСЛЭГ 170 USD + ЗУРАГ 25 USD). Зочид буудалд чөлөөт цаг, оройн хоол. |
5 өдөр |
ФЕТИЕ Өглөөний цайны дараа Фетие-н булангаар аялна. Завьтай аялал тул та төрөл бүрийн усан спортоор хичээллэж, хамгийн хөх, цэнхэр усанд сэлэх боломжтой. Үдийн хоолонд төрөл бүрийн ундаа, хөгжим тоглох болно. Хэрэв та азтай бол далайн мэлхийтэй ч таарч магадгүй. (СОНГОЛТООР 65 USD). Үдээс хойш 17:00 цагт зочид буудалд буцах ба оройн хоол зооглоно. |
6 өдөр |
ФЕТИЕ Өглөөний цайны дараа бид Яка нэртэй цэцэрлэгт хүрээлэн, Торосын уулс, Нууц хот, хавцал дундуур JEEP сафаритай аялалд оролцоно. Бүтэн өдрийн турш үргэлжилэх ба өдрийн хоолтой. (СОНГОЛТТОЙ 50 USD). Хүссэн зочид мини рафтинг, зиплайнд нэмэлт төлбөртэйгөөр оролцох боломжтой. |
7 өдөр |
ИСТАНБУЛ Өглөөний цайны дараа бид 06:00 цагт нисэх онгоцны буудал руу хөдөлнө, Истанбул хотруу нислэг 09:50. Истанбул хотод буух цаг 11:15. Бид Цэнхэр сүм болон Хагиа София сүмүүдээр зочилно. Дараа нь Султанахмет-д үдийн хоол иднэ. Үүний дараа бид бүх төрлийн цай, халуун ногоотой Шах захаар хэснэ. Түүний дараа олон төрлийн брэндүүдтэй Olivium худалдааны төвөөр зочилно. 20:30 хүртэл чөлөөтэй худалдан авалт хийх боломжтой. Буудалдаа ирээд амарна. /Зочид буудалд оройн хоол багтаагүй/ |
8 өдөр |
ИСТАНБУЛ Өглөөний цайны дараа бид 212 болон Mall of Istanbul худалдааны төвүүдээр зочилно. Чөлөөт цагтай байх ба 16:30 цагт уулзаад буудал руугаа буцна. (СОНГОЛТТОЙ ОРОЙН ХООЛ, ХӨГЖИМ БАГТСАН БОСФОРЫН ХООЛОЙН АЯЛАЛ 75 USD). |
9 өдөр |
ИСТАНБУЛ - УЛААНБААТАР Өглөөний цайны дараа 12:00 цагт зочид буудлаас гараад Истанбулын нисэх онгоцны буудал дээр ирж Улаанбаатарлуу нисч бидний аялал өндөрлөнө. |