Аялах чиглал: Шанхай- Диснэйлэнд аялал
Аялах хугацаа: 9 өдөр, 8 шөнө
Үнэ: 1,750,000₮
Pocket - аяллын зээл авах боломжтой
1 өдөр |
Замын-Үүд Аялагчид Улаанбаатар–Замын-Үүд чиглэлийн галт тэргэнд сууна. Галт тэрэг хөдлөхөөс 30 минутын өмнө УБТЗ-д хүрэлцэн ирэхийг анхаарна уу. 16:50 цагт Улаанбаатар хотоос хөдөлж, галт тэргэнд хоноглоно. 07:20 цагт Замын-Үүдэд бууна. |
2 өдөр |
Жининь 07:15 цагт Замын Үүдэд очно. 08:00–10:30 цагийн хооронд улс хоорондын автобусаар хоёр улсын хил нэвтэрч Эрээнд хүрнэ. 11:00–12:00 цагийн хооронд үдийн хоолоо өөрсдийн мөнгөөр иднэ. 12:30–13:00 цагийн хооронд Жининь хот руу вагон эсвэл автобусаар хөдөлнө. Замын Үүдээс Жининь хот хүртэл 350 км бөгөөд ойролцоогоор 3 цаг 30 минут явж Жининь хотод ирнэ. Өвөр Монголын хамгийн том 5 одтой “Water World” усан амралтын цогцолборт байрлаж, амралтын танхимд тухална. 18:00–20:30 цагийн хооронд оройн хоолоо буфетээр зооглож, хүссэн хоолоо сонгон, амттан, жимс, улаан дарс, пивоор үнэгүй үйлчлүүлнэ. Та энэхүү “Water World” 5 одтой усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, хуурай болон чулуун саун, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, хүүхдийн болон хосын, нийтийн кинотеатр, мөн бүх төрлийн массажийн үйлчилгээг төлбөртэйгөөр авч, гадна нь хүүхдэд зориулсан усан тоглоомын төвд төлбөргүйгээр үйлчлүүлж алжаалаа тайлан амрах боломжтой. |
3 өдөр |
Жанжакоу Өглөөний цайгаа уусны дараа 16:00 цаг хүртэл чөлөөт цагтай бөгөөд энэ хугацаанд Хятадын хамгийн их салбартай “Ванда плаза”-д орж худалдан авалт хийх боломжтой. 16:00 цагаас Жининь хотоос Жанжакоугийн зүг хөдөлж нисэх буудалд хүрнэ. Бидний нислэг 20:15 цагт хөөрч Шанхай хотод 22:50 цагт газардана. Дараа нь буудалдаа байрлан амарна. |
4 өдөр |
Шанхай 09:00 цагт өглөөний цайгаа ууна. 14:00 цаг хүртэл Номхон далайн эргээр зугаалж, зургаа авхуулан дугуй унах сайхан цагийг өнгөрөөнө. Үдээс хойш хотын аялал эхэлж, метроор хотын төв рүү явж дэлхийд алдартай арт-деко барилгуудыг үзэж, CCTV цамхаг дээр гарч Шанхай хотыг 360 градусаар тольдон харна. Мөн 5D үзвэр үзэж, 100 жилийн Хятадын соёл, түүхийг харуулсан музейгээр зочилно. Энэ өдөр мөн усан онгоцонд сууж Хуанпу голоор зугаалан алдарт Yu Garden-ийг үзнэ. Үүний дараа алдарт Нанжин гудамж буюу олон улсын худалдааны гудамжаар явж дэлхийн бүхий л брэндүүдээс худалдан авалт хийх боломжтой. Оройн хоолны дараа буудалдаа амарна. |
5 өдөр |
Шанхай Өглөөний цайгаа ууна. Шанхай хотын бидний сэтгэл мэдрэмжийг хамгийн дээд цэгт аваачдаг “Диснейлэнд” паркт бүхэл өдрийг зугаатай өнгөрүүлнэ. Оройн хоолоо зооглоод буудалдаа амарна. |
6 өдөр |
Шанхай Өглөөний цайны дараа амьтны хүрээлэнгээр зочилж, амьтдын циркийн үзүүлбэрийг үзнэ. Дараа нь чөлөөт цагийн дараа оройн хоолоо зооглон буудалдаа байрлан амарна. |
7 өдөр |
Шанхай Өглөөний цайны дараа Florenta Outlet брэнд дэлгүүрээр орж шоппинг, худалдан авалт хийх боломжтой. Дараа нь чөлөөт цагийн дараа орой нь Шанхай хотоос Жанжакоу хот руу нисэж буугаад Жининь хотод ирж амарна. Буудалдаа байрлан амарна. |
8 өдөр |
Замын-Үүд Өглөөний цайгаа уусны дараа Жининь хотоос Эрээн хот руу автобусаар хөдөлнө. Дараа нь Замын-Үүдээр хил гаалиар нэвтэрч, 18:05 цагт Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлтэй галт тэргэнд сууна. |
9 өдөр |
Улаанбаатар 09:20 минутанд Улаанбаатар төмөр замын вокзал дээр ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. |