Аялах чиглал: Дубай АбуДаби аялал
Аялах хугацаа: 8 өдөр, 7 шөнө
Үнэ: 2,600,000₮
7 хоног бүрийн Бямба гараг бүр аялалд гарна.
Аяллын үнэ : Том хүн : 2.060.000₮ + Тийз
Хүүхэд : 1.350.000₮ + Тийз 0-5 нас
Pocket - аяллын зээл авах боломжтой
1 өдөр |
Бээжин 09:00 цагт Чингис Хаан ОУ-ын нисэх буудал дээр цугларна. 11:50–13:50 цагийн хооронд Улаанбаатар–Бээжингийн чиглэлийн нислэгээр ниснэ. 17:30–22:20 цагийн хооронд орон нутгийн цагаар Бээжин–Дубайн чиглэлийн нислэгээр үргэлжлүүлэн ниснэ. Дубай хотод бууж гаалиар нэвтэрсний дараа Монгол хөтөч болон жолооч тосч, зочид буудалд хүргэн байрлуулна. |
2 өдөр |
Дубай 07:00–09:30 Өглөөний буфет цайгаа зочид буудалдаа ууна. 10:00 Зочид буудлаас аяллын автобус болон монгол хөтөч тосож аван өдрийн аялал эхэлнэ. 10:30–12:00 Дэлхийн хамгийн өндөр барилга Burj Khalifa-ийн 124 давхарт гарч, Дубай хотын үзэмжийг тольдон харна. 12:30–13:30 Өдрийн хоол иднэ. 14:00–15:00 Jumeirah далайн эрэг дээр очихоос гадна “Burj Al Arab” буюу дэлхийд цор ганц 7 одтой зочид буудлыг гаднаас харах боломжтой. 15:30–16:30 Дэлхийн хамгийн том хүний гараар бүтсэн “Далдуу мод” арлыг Монорэйлээр аялж, Дубай хотын гайхалтай бүтээн байгуулалтыг үзэх болно. 17:00–18:00 “Museum of the Future” Ирээдүй музейд очиж, угтан авах хэсгээр болон гадна талын ойр орчимтой танилцаж, уран барилгын хийцтэй танилцана. 18:30 Зочид буудалдаа очиж оройн хоол зооглоно. Өглөө, өдөр, оройн хоол хөтөлбөрт багтсан. |
3 өдөр |
Дубай хотын элсэн цөлийн сафари аялал 07:00–10:00 Өглөөний буфет цайгаа зочид буудалдаа ууна. 10:00–13:00 Чөлөөт цагт зочид буудалдаа амарч, буудлын усан санд орж алжаалаа тайлна. 13:00–14:00 Өдрийн хоол зооглоно. 15:00–21:30 Safari аялал эхэлнэ. Энэ нь АНЭУ-ын аяллын хамгийн сэтгэл хөдөлгөсөн, мартагдашгүй дурсамжийг үлдээх элсэн цөлийн жийпний аялал юм. Шаргалтан харагдах элсэн манхан дээгүүр Land 200 хөлөглөн давхиж, ганц бөхт тэмээ унан, арабын алдартай бэлхүүсний бүжгийг үзнэ. Мөн үндэсний хувцас өмсөн дурсгалын зургаа татуулж, олон үндэстний оройн хоол зооглоод зочид буудалдаа очин амрана. Өглөө, оройн хоол хөтөлбөрт багтсан. |
4 өдөр |
Dubai Frame 07:00–09:30 Өглөөний буфет цайгаа зочид буудалдаа ууна. 09:30 Зочид буудлаас аяллын автобус болон монгол хөтөч тосон авч өдрийн аялал эхэлнэ. 10:20–11:40 Дэлхийн хамгийн том жааз болох Dubai Frame-н дотор орж, өндрөөс шинэ болон хуучин Дубай хотын үзэмжийг тольдон харна. 12:00–13:00 Өдрийн хоол зооглоно. 13:15–15:30 Дубай хотын хамгийн эртний гудамж “Old Baladiya”-гаар зочилж, дэлхийн хамгийн том алтны захтай танилцана. Мөн АНЭУ-ын үнэртний соёлтой танилцаж, үнэртний мэргэжилтнүүдээр зөвхөн өөртөө зориулан байгалийн гаралтай, химийн орц найрлагагүй цор ганц үнэртэй ус захиалан хийлгэх боломжтой бөгөөд Дубай үнэртэй усаараа алдартай. 15:50–17:50 Дубайн бэлэг дурсгалын дэлгүүр орж, аялагчид эндээс дурсгалын зүйлс болон гарын бэлэг авах боломжтой. 18:00–19:00 Дэлхийн хамгийн том хөгжимт усан оргилуур болон гэрлэн шоуг дэргэдээс нь үзнэ. 19:30 Зочид буудалдаа очиж оройн хоолоо зооглон амарна. Өглөө, өдөр, оройн хоол хөтөлбөрт багтсан. |
5 өдөр |
Чөлөөт өдөр 07:00–10:00 Өглөөний буфет цайгаа зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өдрийн туршид далайн эрэгт амарч, зах дэлгүүрээр явж худалдаа хийх боломжтой. Аялагчдад нэмэлт үзвэр үйлчилгээний тасалбар болон автомашин захиалж өгөх боломжтой. |
6 өдөр |
07:00–08:00 Өглөөний буфет цайгаа зочид буудалдаа ууна. 08:30 Зочид буудлаас аяллын автобус болон монгол хөтөч тосож аван өдрийн аялал эхэлнэ.11:00–13:00 Францын алдарт Louvre музейн хоёр дахь салбар болох Louvre Abu Dhabi музейг үзэхээс гадна тухайн музейд Араб үндэсний түүх соёл болон дэлхийн гайхамшигт бүтээлүүдийг нэг дор үзэн сонирхох боломжтой.13:15–14:15 Marina Mall-оор зочилж, аялагчид өдрийн хоолоо зооглоно. (Аялагчид өдрийн хоолоо өөрсдийн зардлаар.) 14:45–17:00 Дэлхийн хамгийн том гантиг сүм болох Шэйх Заедын сүмээр зочилж, уран барилгын гайхамшигтай танилцана. 17:00–17:30 Дубай хот руу хөдлөнө. 18:30–19:30 Дубай хотын аялал жуулчлалын төв хэсэг болох далайн суваг дагуу байрлах Марина дүүрэгт оройн буфет хоол зооглоно. Өглөө, оройн буфет хоол багтсан. |
7 өдөр |
Бээжин 00:10–11:50 цагийн хооронд орон нутгийн цагаар Дубай–Бээжин чиглэлийн нислэгээр ниснэ. 14:30 Air China Transfer Service ашиглан буудалд очих бөгөөд сул өрөө байвал үнэгүй байрлах боломжтой. Сул өрөө байхгүй тохиолдолд зочид буудалд байрлах төлбөрөө аялагч өөрөө гаргана. Зочид буудалдаа байрласны дараа аялагчид Бээжин хотод чөлөөт цагаа өнгөрөөнө |
8 өдөр |
Улаанбаатар 08:40–10:40 цагийн хооронд Бээжин–Улаанбаатар чиглэлийн нислэгээр ниснэ. 10:40 цагт Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудалд бууснаар аялал өндөрлөнө. |