Аялах чиглал: Жининь - Бээжин - Жанжакоу
Аялах хугацаа: 8 өдөр, 7 шөнө
Үнэ: 1,590,000₮
7 хоног бүрийн Ням гараг бүр гарна.
Аяллын үнэ : Том хүн: 1,590,000₮
Pocket - аяллын зээл авах боломжтой,
1 өдөр |
ЗАМЫН- ҮҮД Улаанбаатар–Замын-Үүд чиглэлийн галт тэргэнд сууж хөдөлнө. Галт тэрэг хөдлөхөөс 30 минутын өмнө УБТӨ-д хүрэлцэн ирэхийг анхаарна уу. 16:50 цагт Улаанбаатараас хөдөлнө. Галт тэргэнд хоноглоно. Замын хүнсийг хувь хүн өөрөө бэлдэнэ. Хоол : Аялагчид өөрсдөө |
2 өдөр |
ЭРЭЭН 07:20 цагт Замын-Үүд хотод буугаад аяллын автобусанд сууна. 09:00 цагт хил гаалиар нэвтэрнэ. Хил гаалийн ачааллаас хамааран энэхүү цаг хойшлох боломжтой. Хилээр нэвтэрсний дараа Эрээн хотын зүг хөдөлнө. 12:00 цагт Эрээн хотод хүрэлцэн ирж, орон нутгийн ресторанд өдрийн хоолоо иднэ. Өөрсдийн мөнгөөр. 13:30 цагт Эрээн хотоос Жининь хотын зүг хөдөлнө. 17:00 цагт Жининь хотод хүрэлцэн ирнэ. Замын түгжрэлээс хамааран буух цаг хойшлох магадлалтай. 18:00 цагт оройн хоолоо буфетээр зооглоно. Оройн хоолны дараа чөлөөт цагтай бөгөөд аялагчид рашаан, саунд орж аяллын алжаалаа тайлах боломжтой. Хоол : Орой |
3 өдөр |
БЭЭЖИН Өглөөний цайгаа буфетээр ууна. Өглөөний цайны дараа автобусаар Бээжин хотын зүг хөдөлнө. Өдрийн хоолоо аялагчид өөрсдийн зардлаар иднэ. Шувууны үүр цогцолборт очиж, 2008 оны зуны олимпийн наадмын гол цэнгэлдэх хүрээлэнтэй танилцан дурсгалын зургаа татуулна. Үүний дараа зочид буудалдаа байрлана. Хоол : Өглөө , Орой |
4 өдөр |
БЭЭЖИН Өглөөний цайны дараа Бээжин хот дахь аялал жуулчлалын гол бүс болох Юниверсал Студио-д зочилно. Тус парк нь 40 гаруй тоглоом, 20 гаруй хөгжөөнт шоу үзүүлбэртэй бөгөөд Азийн хамгийн том сэдэвчилсэн паркаар тодроод байгаа юм. Үүний дараа оройн хоолоо зооглоод зочид буудалдаа амарна. Хоол : Өглөө , Орой |
5 өдөр |
ЖАНЖАКОУ Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа дэлгүүр хэсэж, Дэлхийн парк-аар аялж, дараа нь Жанжакоу хот руу хөдөлнө. Буудалдаа ирж амрангаа оройн хоолондоо орно. Хоол : Өглөө |
6 өдөр |
ЖАНЖАКОУ Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, Хятадын алдарт Цагаан хэрэм дээр очиж аялна. Дараа нь Эрээн хотын зүг хөдөлж, тус хот дахь “Мэй Жиа” зочид буудалд байрлана. Чөлөөт цагийн үеэр аялагчид зах болон худалдааны төвөөр худалдан авалт хийх боломжтой. Хоол : Өглөө , Орой |
7 өдөр |
ЗАМЫН - ҮҮД Өглөөний цайгаа уугаад зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, хил гаалиар нэвтэрч Замын-Үүдэд ирээд, тэндээс галт тэргээр Улаанбаатар руу хөдөлнө. Хоол : Өглөө |
8 өдөр |
УЛААНБААТАР 09:20 цагт Улаанбаатар хотод бууснаар аялал өндөрлөнө. |
9 өдөр |
Жининь Water world цогцолбор Тус цогцолбор нь Жининь хотын хамгийн том 5 одтой цогцолбор юм. 33 нэр төрлийн эмчилгээний халуун рашаан, саун, бассейн, фитнэсс, япон халуун рашаан, жакузи зэрэгт алжаал ядаргаагаа тайлан амрах боломжтой. Мөн нийтийн кино театр, эрхэмсэг хатагтайн амрах өрөө, бүх төрлийн (хагас, бүтэн биеийн) бариа, массаж хийлгэх боломжтой. ( нэмэлт төлбөртэй) Буфет хоолоор үйлчлэх бөгөөд хүссэн хоолоо сонгон, амттан, дессэрт, жимс, ундаа, ус, цай, улаан дарс,пивоор үнэгүй үйлчлүүлнэ. |