88601050 , 99075995 , 80603070 Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Газар бизнес төв 203 тоот siberiatravel.mn@gmail.com

Аялах чиглал: ДАТОН - ЖИНИНЬ - МИНИ АВАТАР - ХӨХ ХОТ

Аялах хугацаа: 8 өдөр, 7 шөнө

Үнэ: 990,000₮

7 хоног бүрийн Ням гараг бүр гарна.

????Аяллын үнэ : Том хүн: 990,000₮

Хүүхэд: 780,000₮ /2-9нас оргүй/
Хүүхэд: Үнэгүй /0-2нас/

✅Pocket - аяллын зээл авах боломжтой

 

1 өдөр
Замын-үүд
Аялагчид Улаанбаатараас Замын-Үүд хүртэл галт тэргээр зорчино.
2 өдөр
Жининь
Аялагчид Замын-Үүд – Эрээн чиглэлийн автобусанд сууж хил гаалиар нэвтэрнэ. Эрээн хотод ирээд өдрийн хоолоо өөрсдөө иднэ (буфет – 40 юань). Үүний дараа Эрээн хотоос аяллын автобусаар Жининь хот руу явна (4–5 цагийн аялал). Жининь хотод очоод 5 одтой, 33 төрлийн рашаантай усан амралтын цогцолборт байрлан амарна.
Оройн хоолонд буфетээр үйлчлүүлэх бөгөөд аялагчид хүссэн хоолоо сонгон, амттан, улаан дарс, пиво, олон төрлийн коктейлийг үнэгүй хэрэглэж болно. Дараа нь чөлөөт цагаа ашиглан 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун, бассейн зэрэгт үнэгүй үйлчлүүлж, тайван амарч болно. Тус усан амралтын цогцолбор нь дотроо буудалтай бөгөөд нэг өргөн ортой өрөөнд 198 юаний төлбөрөөр амрах боломжтой.
3 өдөр
Датон
07:30 цагт өглөөний цайгаа ууна. Дараа нь Жининь хотын Хүслийн суварга үзээд, Датон хотын зүг хөдөлнө (1–2 цагийн аялал). Өдрийн хоолоо аялагчид өөрсдөө . Үүний дараа Fanta-Wild Disneyland паркд тоглож, бүтэн өдрийг хөгжилтэй өнгөрөөнө. Орой нь аялагчид буудалдаа байрлаж, Датон хотын эртний барилгууд болон гэрэлт гудамжтай танилцаж, сонирхон зугаална.
4 өдөр
Мини Аватар
Өглөө зочид буудалдаа цайгаа ууна. Дараа нь Датон хотоос Мини Аватар цогцолборын зүг хөдөлнө. Тус цогцолборт шилэн гүүрээр гарч, амьтны хүрээлэнгээр зочлон, усан паркд тоглож хөгжилтэй цагийг өнгөрөөнө. Өдрийн хоолоо аялагчид өөрсдөө иднэ. 18:00–19:00 цагийн хооронд автобусаар хөдөлж, Хөх хот руу явна. Очоод зочид буудалдаа байрлан, оройн хоолоо идэж амарна.
5 өдөр
Хөх хот
Өглөөний цайгаа ууна. Дараа нь Хөх хотын Шинжлэх ухааны музейгээр зочилно. Өдрийн хоолоо аялагчид өөрсдөө иднэ. Үдээс хойш Хөх хотын брэнд барааны дэлгүүрүүдээр хэсэж, худалдан авалт хийнэ. Орой нь Хөх хотын алдарт шөнийн гэрэлт гудамжийг үзэж сонирхоно. Дараа нь оройн хоолоо идээд, зочид буудалдаа амарна.
6 өдөр
Эрээн
Өглөөний цайгаа ууна. Дараа нь Хөх хотоос хөдөлж Эрээн хотод ирнэ. Эрээнээс хил гарах автобусанд сууж, Замын-Үүдэд ирнэ. 18:05 цагт хөдөлөх Замын-Үүд – Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууна.
7 өдөр
Улаанбаатар
Өглөө 9:20-д Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө.