88601050 , 99075995 , 80603070 Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Газар бизнес төв 203 тоот siberiatravel.mn@gmail.com

Аялах чиглал: Шанхай - Окинава аялал

Аялах хугацаа: 8 өдөр, 7 шөнө

Үнэ: 4,300,000₮

7 хоног бүрийн Ням гараг бүр аялал гарна.

????Аяллын үнэ : Том хүн: 4,300,000₮+тийз

✅Pocket - аяллын зээл авах боломжтой


1 өдөр
Шанхай
Улаанбаатараас Хөх хот руу 13:40 цагт нисэж, 15:20 цагт Хөх хотод бууна. Дараа нь 19:35 цагт нисэж, 22:15 цагт Шанхай хотод газардана. Шанхай хотод ирээд Пудонг дүүрэгт байрлах 4 одтой “A Tour” зочид буудалд байрлана.
2 өдөр
Шанхай
Өглөөний цайгаа уусны дараа Шанхай хотын эртний түүх, соёлтой танилцах аялалдаа гарна. Метрогоор хотын төв рүү явж, дэлхийд алдартай Art Deco барилгуудыг үзэж, дараа нь CCTV цамхаг дээр гарч Шанхай хотыг 360 градусаар тольдон харна. Мөн 5D үзвэр үзэж, Хятадын 100 жилийн түүх, соёлыг харуулсан музейгээр зочилно. Үүний дараа усан онгоцонд суун Хуанпу голоор зугаалж, 400 жилийн түүхтэй Хятадын алдарт Ю Юань цэцэрлэгт хүрээлэн үзнэ.
Өдрийн хоолоо аялагчид өөрсдөө. Үүний дараа алдарт Нанжин замын олон улсын худалдааны гудамжаар алхаж, дэлхийн бүхий л брэндүүдээс худалдан авах боломжтой. Оройн зоогоо компанийн зүгээс бариад буудалдаа очиж амарна.
3 өдөр
Шанхай
09:00 цагт өглөөний цайндаа орно. Үүний дараа аялагчдын сэтгэл мэдрэмжийг дээд цэгт аваачдаг Disneyland-д очиж бүтэн өдрийн турш хөгжилтэй өнгөрөөнө. Хэрэв та өөр үзвэр сонгохыг хүсвэл бид танд лааны тосон музей, аквариум, teamLab үзвэр, цанын бааз зэрэг гайхалтай сонголтуудыг санал болгож байна.
4 өдөр
Окинава
Аялагчид Японы Окинава хотын зүг ниснэ. 10:50–14:00 цагийн хооронд нислэг хийж Окинавад газардана. Ирсний дараа Араха эрэг дээр байрлах, үзэсгэлэнт далайн хажууд байрласан зочид буудалд бууна. Орой нь хотын төвд байрлах жуулчдын хамгийн ихээр төвлөрдөг American Depot гудамжаар явж, худалдан авалт хийж, амттай хоол идэн, чөлөөтэй сайхан цагийг өнгөрөөнө.
Оройн хоол аяллын үнэд багтсан.
5 өдөр
Окинава
Өглөөний цайны дараа чөлөөт өдөр тул амрагчид далайн эрэг дээр тайван амарч болно. Өдрийн хоолоо идсэний дараа 14:00 цагт машинтай аялалд гарч, эртний түүх соёлтой танилцана. Энэ үеэр Окинавагийн алдарт “Зааны хамар” хэмээн нэрлэгддэг Manzamo хадны тогтоц дээр очиж, гайхамшигтай үзэмжийг сонирхоно. Үүний дараа тунгалаг далай дээр очиж, усан завиар зугаалах болон далайн доогуур шумбан загас хооллох боломжтой (аялагчид өөрсдөө төлнө). Мөн Busena Beach дээр очиж далайн доорх ертөнцтэй танилцан, гайхамшгийг мэдэрнэ. Окинава арлын эрэг дээр та оройн нар жаргахыг харан, далайн эргээр зугаалж тав тухыг мэдэрч амарна.
Оройн хоол аяллын үнэд багтсан.
6 өдөр
Окинава
Энэ өдөр Окинавагийн байгалийн үзэсгэлэнт тогтоцтой Агуйгаар аялж, дараа нь аутлет дэлгүүрээр хэсэж, худалдан авалт хийнэ.
7 өдөр
Шанхай
15:00–16:30 цагийн хооронд нисэж Шанхайд бууна. Ирсний дараа A TOUR зочид буудалдаа байрлан амарна.
8 өдөр
Бээжин
19:15–21:35 цагийн хооронд нисэж Бээжин хотод буугаад шөнө хононо. Дараа өдөр 08:30–13:50 цагийн хооронд нислэг хийж, Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө.
9 өдөр
Аяллын үнэд багтсан зүйлс:
-Далайн хажууд байрлах зочид буудал
-Өглөө, өдөр, оройн хоол
-Busena арал дээрх далай доорх үзвэр
-Manzamo тасалбар
-Окинава агуйн тасалбар
-Хөтчийн бүх үйлчилгээ
-Шанхай-Окинава, Окинава-Шанхай 2
талын нислэгийн тийз
-Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
-Аяллын даатгал
-Тээврийн хэрэгслийн гэрчилгээ.