88601050 , 99075995 , 80603070 Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Газар бизнес төв 203 тоот siberiatravel.mn@gmail.com

Аялах чиглал: НУУЦЛАГ ТЭНГЭРИЙН ХАВЦАЛ

Аялах хугацаа: 8 өдөр, 7 шөнө

Үнэ: 2,690,000₮

7 хоног бүрийн Мягмар гараг бүр аялал гарна.

????Аяллын үнэ : Том хүн: 2,690,000₮????

Хүүхэд: 2,390,000₮ /2-11нас ортой/????

Хүүхэд: 2,090,000₮ /2-11нас оргүй/????

Хүүхэд: 390,000₮ /0-2нас/

✅Pocket - аяллын зээл авах боломжтой

1 өдөр
Датон
Нислэг эхлэхээс 2–3 цагийн өмнө нисэх буудалдаа ирж бүртгэлээ хийлгэн, аяллын менежерээс заавар зөвлөгөө авна. 11:30 цагт Улаанбаатараас Датон хот руу хөөрч, 12:40 цагт газардана. Нисэх буудал дээр аяллын хөтөч тосон авч, аялагчид өдрийн хоолонд орно. Дараа нь аяллын автобусандаа суун Датоны эртний хот болох Есөн луут хэрэм үзнэ. (Ойролцоогоор 30 минут явна.) Энэхүү хэрэм нь Мин гүрний үед баригдсан, 600 гаруй жилийн түүхтэй, Хятадын хамгийн том, хамгийн эртний луун хана бөгөөд 8 метр өндөр, 2 метр зузаан, 45.5 метр урт, есөн аварга луут дүрслэгдсэн байдаг. Оройн хоолны дараа Шахэ уул руу аяллын автобусаар хөдөлнө.
Хоол: Өдөр, орой
2 өдөр
Тайвань
Өглөөний цайны дараа 55 км зайтай, 1 цаг орчим явах Утай уул руу хөдөлнө. Утай уул нь Буддизмын түүхтэй уул бөгөөд Хан гүрний үед маш олон тооны сүм хийдүүд баригдсан. Нийт таван оргилоос бүрддэг бөгөөд уур амьсгалын хувьд сэрүүн, тааламжтай байдгаас нь шалтгаалан “Сэрүүн уул” хэмээн нэрийддэг. Утай ууланд очсноор Бодиситва оргил, Лухон сүм, Шушян сүм, Вуй сүмд зочилно. Өдрийн хоолны дараа Тайюань хотын зүг хөдөлнө. (210 км — 3 цаг орчим явна.) Тайюань хотод ирээд буудалдаа байрлан амарна.
Анхаарах зүйл: Утай ууланд цас орох, зам хаагдах, борооны улмаас байгалийн давагдашгүй хүчин зүйлс үүссэн тохиолдолд хурдны замаар тойруугаар явах шаардлага гарч болох бөгөөд ийм үед нэг хүний 50 юань нэмэлт төлбөртэй болохыг анхаарна уу. Энэ төлбөрийг аяллын хөтчид шууд төлнө.
Хоол: Өглөө,өдөр
3 өдөр
Тайюань
Өглөөний цайны дараа сэдэвчилсэн парк болон урлаг, соёлын өндөр технологийн үзвэртэй ФантаВайлд сэдэвчилсэн паркаар зочилно. Энэхүү паркийн үзвэрүүд нь Хятадын түүх, соёл, өв уламжлал, домог, ардын зан заншил болон Тайюань хотын соёлын элементүүдийг багтаасан сэдэвтэй, сонирхолтой паркаар зугаалах боломжийг олгодог. Өдрийн хоолны дараа хүссэн тоглоом дээрээ сууж, цэцэрлэгт хүрээлэнгээр ханатлаа зугаалах боломжтой. Орой буудалдаа байрлан амарна.
Хоол: Өглөө, орой
4 өдөр
Хугуан
Өглөөний цайны дараа “8 булагийн хавцал” хэмээх байгалийн үзэсгэлэнт газар очно. Геологийн өвөрмөц тогтоц бүхий энэ байршилд сүрдмээр уулын оргил, хавцлуудыг дамжин автобус, завь, цахилгаан шат, агаарын машин зэрэг тээврийн хэрэгслүүдийг ашиглан “Зүрхэн уулын оргил”-оор аялж буцна. Энэ өдөр бид Хугуан хотдоо буудалдаа байрлан амарна.
Хоол: Өглөө, өдөр
5 өдөр
Пинъяо
Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, Пинъяо хотын зүг хөдөлнө. (300 км — 4 цаг орчим явна.) Пинъяо эртний хот нь 2700 гаруй жилийн түүхтэй бөгөөд Мин гүрний үеийн түүхт дурсгал байшин барилгууд өөрчлөлт ороогүй хуучин хэвээр хадгалагдан үлдсэн байдаг. Оройн хоолоо Мин гүрний эртний тоглолт үзэнгээ зооглож, хамгийн сонирхолтой нь багтай шоу үзэх юм.
Хоол: Өглөө, орой
6 өдөр
Тайюань
Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд эртний хоттой танилцан, гудмаар нь алхах чөлөөт цагийг аялагчид өнгөрүүлнэ. Үүний дараа өдрийн хоолондоо ороод автобусандаа сууж Тайюань хотын зүг хөдөлнө.
Хоол: Өглөө, өдөр
7 өдөр
Датон
Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, Датон хотын зүг хөдөлнө. (280 км — 4 цаг орчим явна.) Датон хотод ирснээр Вейдү усан паркаар зочилж, аян замын алжаал ядаргаагаа тайлах боломжтой. Далайн давалгаа, хамгийн том усан гулсуур зэрэг сонирхолтой тоглоомууд арвин бөгөөд нэмэлтээр халуун саун, бариа массажинд орж хол замын алжаалаа тайлах боломжтой.
Хоол: Өглөө, орой
8 өдөр
Улаанбаатар хот
Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч нисэх буудал руу хөдөлнө. 14:20–15:30 цагийн хооронд Датон–Улаанбаатар чиглэлийн онгоцоор нисэж, онгоцондоо суун аз жаргалтай дурсамж дүүрэн аялал энэ хүрээд дуусна.
Хоол: Өглөө.