88601050 , 99075995 , 80603070 Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Газар бизнес төв 203 тоот siberiatravel.mn@gmail.com

Аялах чиглал: Хөх хот - Жүлүнгван - Эрээн

Аялах хугацаа: 7 өдөр, 6 шөнө

Үнэ: 850,000₮

7  хоногийн Пүрэв, Бямба гараг бүр аялал гарна.

????Аяллын үнэ : Том хүн: 850,000₮

Хүүхэд: 670,000₮ /2-9нас/
Хүүхэд: Үнэгүй /0-2нас/

 ✅Pocket - аяллын зээл авах боломжтой
1 өдөр
Замын-Үүд
16:20 цагт Улаанбаатар хотын галт тэрэгний вокзал дээр ирсэн байх бөгөөд 16:40 цагт Замын-Үүд чиглэлийн галт тэргэнд сууж хөдөлнө. Галт тэргэнд хонож, замын хүнсээ өөрсдөө бэлдэнэ.
2 өдөр
Хөх хотод
07:20 цагт Замын-Үүдэд ирнэ. 08:00–10:30 цагийн хооронд автобусаар хоёр улсын хил нэвтэрч Эрээнд очно. (Хоёр улсын хилийн ачааллаас хамаарч цаг хойшилж болно.) 11:00–12:00 цагийн хооронд үдийн хоолоо өөрсдийн мөнгөөр иднэ. (Буфет хоол 40 юань.) Үдээс хойш Эрээн хотоос Жининь хүртэл 400 км орчим 5–6 цаг явна. Орой нь Хөх хотод байрлах Water World буюу 5 одтой саунтай амралтын газарт амарч, 18:30–20:30 цагийн хооронд буфет хоолоор үйлчлүүлнэ. Буфет хоолонд төрөл бүрийн мах (хонь, үхэр, гахай, тахиа, загас гэх мэтчилэн) болон олон төрлийн хоолны сонголттой, ундаа, ус үнэгүй байна. Амралтын өрөө болон заалтай бөгөөд өрөөндөө 3–6 хүн байрлах боломжтой, тухайн үед хөтөчтэйгээ ярилцан тохиролцоно. 22:00 цагаас хойш дахин хоол болон шорлог үнэ төлбөргүй гарна.
3 өдөр
Жүлүнгван
Өглөө цай уусны дараа Хятад улсын 4А зэрэглэлийн аялал зугаалгын газар болох Жүлүнгван руу орно. Жүлүнгван нь Хөх хотоос 60 км-ийн зайтай бөгөөд 2280 м өндөрт кабел кар-аар 18 минут явж дээш очин 400 м үргэлжлэх шилэн гүүрээр алхана. Шилэн гүүр нь Хятад улсдаа эхний гуравт орохоор өндөр бөгөөд байгалийн цогцолборт газар юм. Дараа нь мөн адил кабел кар-аар 18 минут бууж ирээд 5D үзүүлбэр үзэх боломжтой. Гэхдээ 60-аас дээш насны ахмад хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхэд шилэн гүүрээр гарах боломжгүй. Хөтөлбөрт багтаагүй зүйлс нь бартаат машин, савлуур гэх мэт бөгөөд үнэ нь 50–150 юань орчим. 16:00–17:00 цагийн хооронд хөдөлж НаоБао усан парк орж тоглоно. Хүсвэл өөрсдөө төлбөрөө төлөн алсыг харагч, экстрем тоглоомууд дээр тоглох боломжтой.
Оройн хоолоо халуун тогоогоор идээд Шинхуа талбайгаар аялна.
4 өдөр
Хөх хот
Өглөө цайгаа уугаад Шинжлэх ухааны музей үзнэ. (Хүсвэл өөрсдөө төлбөрөө төлөн Далайн аквариум үзэх боломжтой.) Дараа нь шоппинг хийнэ. Үдээс хойш Хөх хотын “Монгол Хот” гэгдэх аялал жуулчлалын газар очиж, оройн хоолоо ширээний хоолоор идэнгээ урлаг, соёлын үзүүлбэр үзнэ. Орой галын наадамтай бөгөөд дараа нь зочид буудалдаа амарна.
Хоол: өглөө, орой.
5 өдөр
Эрээн
Өглөөний цайгаа уугаад Хөх хотоос Эрээн рүү явна. Өдөр нь чөлөөт өдөр байх бөгөөд оройн хоолоо идээд зочид буудалдаа амарна.
Хоол: өглөө, орой.
6 өдөр
Өглөөний цайгаа уугаад 12:00 цагт буудлын өрөөг хүлээлгэн өгч хил гарна. 18:05 цагт галт тэргэнд суун Улаанбаатар хот руу буцаж, галт тэргэнд хоноглоно. Хоол: өглөө.
7 өдөр
Улаанбаатар
09:25 цагт Улаанбаатарт ирж, манай аялал өндөрлөнө.