Аялах чиглал: Хөх хот - аялал
Аялах хугацаа: 5 өдөр, 4 шөнө
Үнэ: 650,000₮
7 хоног бүрийн Мягмар гараг бүр аялал гарна
Том хүн: 650,000₮
Хүүхэд: 540,000₮ /2-9нас/
Хүүхэд: үнэгүй /0-2нас/
Pocket - аяллын зээл авах боломжтой
1 өдөр |
Замын-Үүд 16:20 цагт Улаанбаатар хотын галт тэрэгний вокзал дээр ирсэн байх бөгөөд 16:40 цагт Замын-Үүд чиглэлийн галт тэргэнд сууж хөдөлнө. Галт тэргэнд хонож, замын хүнсийг өөрсдөө бэлдэнэ. |
2 өдөр |
Эрээн 07:15 цагт Замын-Үүдэд ирнэ. 08:00–10:30 цагийн хооронд автобусаар хоёр улсын хил нэвтэрч Эрээнд очно. (Хоёр улсын хилийн ачааллаас хамаарч цаг хойшилж болно.) 11:00–12:00 цагийн хооронд үдийн хоолоо өөрсдийн мөнгөөр иднэ. Дараа нь Эрээн хотоос Хөх хот руу 450 км замыг автобусаар явна. Оройн хоолоо идээд буудалдаа амарна. Хоол: орой. |
3 өдөр |
Хөх хот Өглөөний цайны дараа Жүлүнгван шилэн гүүр лүү явна. (60 км — 1 цаг орчим явна.) Шилэн гүүр лүү гарахдаа кабел караар гарах бөгөөд нэг талдаа 17 минут үргэлжилнэ. Жүлүнгван дээр бусад үзвэр, тоглоомууд өөрсдөө 50–150 юань орчим. Дараа нь НАОБАО усан парк орж, шөнийн гэрэлт гудамжийг үзнэ. Оройн хоолоо халуун тогоогоор идээд буудалдаа амарна. Хоол: өглөө, орой. |
4 өдөр |
Өглөөний цайны дараа автобусаар Эрээн хот руу явна. Үдээс хойш Замын-Үүдийн автобусанд сууж хил гаалиар нэвтэрнэ. 18:05 цагт галт тэргэнд суун Улаанбаатар хот руу буцаж, галт тэргэнд хононо. Хоол : Өглөө цай |
5 өдөр |
09:20 цагт Улаанбаатарт ирж манай аялал өндөрлөнө. |