Аялах чиглал: БЭЙДАЙХЭ - БЭЭЖИН - ТЯНЬЖИН - ДАТОН газрын аялал
Аялах хугацаа: 9 өдөр, 8 шөнө
Үнэ: 1,790,000₮
7 хоног бүрийн Бямба гараг бүр аялал гарна.
Аяллын үнэ : Том хүн: 1,790,000₮
Хүүхэд : 1,490,000₮ (2-10нас)
Pocket - аяллын зээл авах боломжтой
1 өдөр |
Замын-Үүд Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд галт тэргээр хөдөлнө. (Галт тэрэг хөдлөхөөс 30 минутын өмнө УБТӨ-д хүрэлцэн ирэхийг анхаарна уу.) 16:50 цагт Улаанбаатар хотоос хөдөлнө. (Галт тэргэндээ хоноглоно.) 07:20 цагт Замын-Үүдэд бууна. (Замын хүнсийг хувь хүн өөрөө бэлтгэнэ.) Хоол : Аялагчид өөрсдөө бэлдэнэ. |
2 өдөр |
Жининь 07:20 цагт Замын-Үүд хотод буугаад аяллын автобустай цааш хөдөлж хил гаалиар нэвтрэх болно. 09:00 цагт хил гаалиар нэвтэрнэ. (Хил гаалийн ачааллаас хамааран энэхүү цаг хойшлохыг анхаарна уу.) Хилээр нэвтэрсний дараа Эрээн хотын зүг хөдөлнө. 12:00 цагт Эрээн хотод хүрэлцэн ирж орон нутгийн ресторанд өдрийн хоолоо иднэ. (Өөрсдийн мөнгөөр.) 13:30 цагт Эрээн хотоос Жининь хотын зүг хөдөлнө. 17:00 цагт Жининь хотод хүрэлцэн ирнэ. (Замын түгжрэлээс хамааран буух цаг хойшлох магадлалтай.) 18:00 цагт оройн хоолоо буфет хоолоор зооглоно. Оройн хоолны дараа чөлөөт цаг учир аялагч та бүхэн рашаан, саунд орж аяллын алжаалаа тайлах боломжтой. Хоол : Орой |
3 өдөр |
Бээжин Өглөөний цайгаа буфетээр ууна. Өглөөний цайны дараа автобустай Бээжин хотын зүг хөдөлнө. Өдрийн хоолоо аялагчид өөрсдөө иднэ. Дараа нь 2008 оны зуны олимпийн наадмын гол цэнгэлдэх хүрээлэн болох Шувууны үүр цогцолбортой танилцан дурсгалын зургаа татуулна. Үүний дараа зочид буудалдаа байрлана. Оройн хоолоо зооглоно. Хоол : Өглөө , Орой |
4 өдөр |
Бээжин Өглөөний цайны дараа Бээжин хот дахь аялал жуулчлалын гол бүс болох “Юниверсал Студио”-д орно. Тус парк нь 40 гаруй тоглоом, 20 гаруй хөгжөөнт шоу үзүүлбэртэй бөгөөд Азийн хамгийн том сэдэвчилсэн паркаар тодроод байна. Үүний дараа оройн хоолоо зооглоод зочид буудалдаа амарна. Хоол : Өглөө , Орой |
5 өдөр |
Бээжин Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна. Энэ өдөр нь дэлгүүр хэсэж, Дэлхийн паркаар аялна. Мөн Beejin outlet орж худалдан авалт хийнэ. Хоол : Өглөө |
6 өдөр |
Эрээн Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Дараа нь Хятадын алдарт Цагаан хэрэм дээр очно. Үүний дараа Эрээн хотын зүг хөдөлнө. Эрээн хотод хүрэлцэн ирээд “Мэй Жиа” зочид буудалдаа байрлана. Чөлөөт цагийн үеэр аялагчид та бүхэн зах, худалдааны төвөөр орж худалдан авалт хийх боломжтой. Хоол : Өглөө , Орой |
7 өдөр |
Замын-Үүд Өглөөний цайгаа уугаад зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Дараа нь хил гаалиар нэвтэрч Замын-Үүдэд ирнэ. Замын-Үүдээсээ галт тэргээр Улаанбаатар хот руу буцаж, бидний аялал өндөрлөнө. Хоол : Өглөө |
8 өдөр |
Улаанбаатар 09:20 цагт өглөө Улаанбаатар хотодоо бууснаар аялал өндөрлөнө. |