88601050 , 99075995 , 80603070 Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Газар бизнес төв 203 тоот siberiatravel.mn@gmail.com

Аялах чиглал: БЭЙДАЙХЭ - БЭЭЖИН - ТЯНЬЖИН - ДАТОН

Аялах хугацаа: 8 өдөр, 7 шөнө

Үнэ: 2,690,000₮

БЭЙДАЙХЭ - БЭЭЖИН - ТЯНЬЖИН - ДАТОН шууд нислэгтэй аялал

7 хоног бүрийн БЯМБА гараг бүр аялал гарна.

????Аяллын үнэ : Том хүн: 2,690,000₮ ????

Хүүхэд: 2,550,000₮ ???? 

/2-11нас/Хүүхэд : 390,000₮ ???? 

✅Pocket - аяллын зээл авах боломжтой

1 өдөр
Тяньжин
Чингис Хаан Олон Улсын Нисэх буудалд нислэгээс 2 цагийн өмнө ирсэн байна.
11:00-12:40 цагт Улаанбаатараас хөөрч БНХАУ-ын Датон хотод газардана. Датон хотоос аяллын автобусаар Тяньжин хот руу хөдөлнө /ойролцоогоор 440км/ Тяньжин хотод хүрмэгц оройн хоолоо зооглосны дараа хотын төвд байрлах “ Европ гудамж”-аар зугаалж, зураг бичлэг хийх, дэлгүүрээр хэсэж, оройг зугаатай өнгөрүүлнэ. Зочид буудалдаа тухлан амарна.
Хоол : Орой
2 өдөр
Бэйдахэ
Өглөөний цайны дараа Тяньжин хотын Outlet дэлгүүр орно. Тяньжин хотоос Бэйдахэ хотын зүг хөдлөх ба хурдны замаар ойролцоогоор 240км явна. Бэйдахэ хотод очсоны дараа чөлөөт цаг. Далайн эрэг орчмоор алхах, зураг авахуулах, тайван амрах боломж нээлттэй. Оройн хоолоо идсэний дараа зочид буудалдаа амарна.
Хоол : Өглөө , орой
3 өдөр
Шанхайгуа
Өглөөний цайны дараа 09:00-12:00 Бэйдахэ дэх Цагаан хэрмийн анхны гарц байсан ба 600 гаруй жилийн түүх соёлын алдарт Шанхайгуан руу машинаар явна. Энд Лаолонтоугийн үзэсгэлэнт газартай танилцана. “Луугийн толгой” хэмээх цагаан хэрэмний эхлэл хэсэгт гарч дэлхийн 7 гайхамшгийн нэгийг үзнэ. /VIP тасалбартай/ Лэ Дао Усан парк орно. Хятадын хойд хэсгийн хамгийн том усан парк-д өдөржин тоглоно. Лэ Дао далайн вант улс буюу энэхүү парк нь 100.000мкв талбайг эзлэх
бөгөөд олон төрлийн аттрактион тоглоомууд, далайн амьтны тоглолт, далайн амьтадтай жижиг амьтны хүрээлэн зэргийг үзэж өдрийг өнгөрүүлнэ. Усан паркд бүхэл өдөржин тоглоно. /усан аквариум, алсыг харагч, савлуур гэх мэт олон сонирхолтой зүйлстэй/
Хоол : Өглөө , орой
4 өдөр
Бэйдахэ
Өглөөний цайгаа уугаад Хятадын аялал жуулчлалын 4А зэрэглэлийн бүс болох Bing Tang Yu 178м урттай 1.6м өргөнтэй шилэн гүүр үзэж сонирхоно. Үүний дараа тус цогцолборын бусад газар болох усан оргилуур, нуур зэргийг үзнэ. Чөлөөт цаг
Хоол : Өглөө , орой
5 өдөр
Бээжин
Өглөөний цайгаа уугаад Сувдны дэлгүүр болон брэнд дэлгүүрээр шоппинг худалдаа хийх боломжтой. Дараа нь Бээжин хот руу зорчих бөгөөд орой Бээжин хотод ирж Зуны олимпийн XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн Шувууны Үүр болон Усан шоо буюу WATER cube цогцолборыг үзэж, энэ зууны шилдэг байгууламж, архитектурын гайхамшгийг мэдрэх болно.Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амрах болно.
Хоол : Өглөө , орой
6 өдөр
Бээжин
Өглөөний цайны дараа Холливуудын алдарт зугаа цэнгэлийн нэг болох нэгдсэн цогцолборт UNIVERSAL studio-д очин цагийг хөгжилтэй мартагдахын аргаггүй дурсамжтай өнгөрүүлэх боломжтой. Оройн хоолоо идсэний дараа зочид буудалдаа тухлан амарна.
Хоол : Өглөө , орой
7 өдөр
Датон
Өглөөний цайны дараа хурдны замаар Датон хотыг зорин хөдөлнө. Орой нь Датон хотод ирж зочид буудалдаа байрлан амарна.
Хоол : Өглөө , орой
8 өдөр
Улаанбаатар
Өглөөний цайны дараа Датун хотын нисэх онгоцны буудалд хүрч Hunnu Air авиа компаний онгоцоор 13:40 цагт хөөрч 15:30 цагт Улаанбаатар хотод бууснаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
Хоол : Өглөө