Аялах чиглал: Осака Киото аялал
Аялах хугацаа: 5 өдөр, 4 шөнө
Үнэ: 2,990,000₮
7 хоног бүрийн Пүрэв гараг бүр аялал маань гарна.
Аяллын үнэ : Том хүн: 500,000
Хүүхэд 2-11нас: 350,000
Pocket - аяллын зээл авах боломжтой
1 өдөр |
13:00 цагт Улаанбаатараас хөөрч, 18:00 цагт Осака хотын Кансай нисэх буудалд газардана. Хил, гаалиар бүртгэлээ хийлгэн гараад хөтөчтэй уулзана.Тенножи дүүргийн хоолны гудамжаар зочлон Японы үндэсний хоолоор оройн зоог барина. Дараа нь Абено Харукасын 65-р давхарт гарч Осакагийн шөнийн үзэмжийг тольдоно. Буудалдаа очиж амарна. Оройн хоол – Хөтөлбөрт багтсан |
2 өдөр |
Өглөөний цайны дараа аялагчид Осака хотын Конхана дүүрэгт байрлах Universal Studios Japan цэнгэлийн цогцолбор руу очно. Унаа тээврийн зардал хөтөлбөрт багтсан. Аялагчид бүтэн өдрийг Холливудын сэдэвчилсэн ертөнцөд хөгжилтэй, дурсамжтай өнгөрөөх ба Харри Поттерын Хашаа, Супер Нинтендо ертөнц, Журагийн Хашаа зэрэг хэсгүүдээр зочлоно. The Flying Dinosaur, Hollywood Dream – The Ride зэрэг адал явдал, сэтгэл хөдөлгөм тоглоомуудыг туршиж үзнэ. Мөн өдрийн турш зохион байгуулагдах парад, гэрлийн шоу, улирлын онцгой эвентүүдийг үзэж сонирхоно. Парк дотор төрөл бүрийн хоолны сонголттой бөгөөд Харри Поттерын Хашаанаас алдарт “Butterbeer”-ийг амтлах боломжтой. Өглөөний цай – Буудалд багтсан. |
3 өдөр |
Өглөөний цайны дараа аялагчид Осака-Кансай 2025 олон улсын экспо-д бүтэн өдрийн турш оролцоно. Энэхүү экспо нь 158 улс, 9 олон улсын байгууллага оролцож буй дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээ бөгөөд “Бидний амьдралын ирээдүйн нийгмийг төлөвлөх” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Аялагчид павильонууд, технологийн үзэсгэлэн, соёлын арга хэмжээнүүдээр дамжуулан шинжлэх ухаан, инноваци, уламжлалт болон орчин үеийн урлаг соёлтой танилцана. Орой нь Осака хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй, худалдаа үйлчилгээ төвлөрсөн Шинсайбаши гудмаар зочлон, шөнийн хоттой танилцаж аяллаа үргэлжлүүлнэ. Буудалдаа буцаж очин амарна. Өглөөний цай – Буудалд багтсан |
4 өдөр |
Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэн өгч, Осака хотоос Киото хотын зүг хөдөлнө. Аялагчид Кинкаку-жи (Алтан сүм) болон Киёмизү-дера сүм-ээр зочилж, Японы соёл, түүхтэй танилцана. Дараа нь Арашияма хулсан төглөөр алхан, байгалийн гэрэл сүүдрийн гайхамшгийг мэдэрнэ. Үүний дараа ногоон цайны ёслолд оролцож, өөрийн гараар цай бэлтгэн уламжлалт урлагтай танилцана. Орой нь халуун рашаантай ресорт буудалд байрлаж, кимоно өмсөн, үндэсний зоог барьж, Онсен халуун рашаанд орж амарна. Өглөө, өдөр, оройн хоол хөтөлбөрт багтсан. |
5 өдөр |
Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, Киотогийн өмнөд хэсэгт байрлах Фушими Инари Тайша сүмээр зочилно. Энэхүү сүм нь олон мянган улаан тории хаалгануудаараа алдартай бөгөөд Шинто шашны чухал дурсгалт газрын нэг юм. 16:00 цагт Кансай олон улсын нисэх буудалд хүрч, бүртгэлээ хийнэ. 19:00 цагт Улаанбаатар хотын чиглэлд нисэж, 22:40 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд бууснаар аялал өндөрлөнө. Өглөөний цай – Буудалд багтсан. |
6 өдөр |
Үзвэрүүд : Тенножи хоолны гудам Абено Харукас хамгийн өндөр барилга UNIVERSAL studio Осака-Кансай экспо 2025 Кинкаку-жи алтан сүм Киёмизу-дера сүм Арашияма хулсан төгөл Ногоон цайны ёслол Халуун рашаан 1000 улаан ТОРИ хаалга Шоппинг |