Аялах чиглал: Манжуур газрын аялал
Аялах хугацаа: 5 өдөр, 5 шөнө
Үнэ: 420,000₮
7 хоног бүрийн Пүрэв гараг бүр аялал гарна.
Аяллын үнэ : Том хүн: 420.000 ₮
Хүүхэд 2-11нас: 350,000
Pocket - аяллын зээл авах боломжтой,
1 өдөр |
Аялал 11:30 цагт Улаанбаатар хотоос Дорнод аймгийн Чойбалсан чиглэлд эхэлнэ. Аялал эхлэхээс 30 минутын өмнө суудлаа эзэлсэн байх шаардлагатай. Жич: Тухайн өдрийн нөхцөл байдлыг харгалзан аяллын гарах цагт өөрчлөлт гарч болзошгүй тул ийм тохиолдолд бид тухай бүрт нь аялагч бүрт утсаар мэдэгдэх болно. 20:00 цагт Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ирж, замдаа оройн хоолоо иднэ. Оройн хоолыг аялагчид өөрсдөө хариуцна. Аяллын үеэр замын турш автобусандаа хөгжөөнт тоглоом тоглох, караоке дуулах, диско бүжиг зохион байгуулж, аялагчдын цагийг хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлэх болно. |
2 өдөр |
08:00 цагт Хилийн боомтод хүрнэ. Тухайн өглөө аяллын автобусны хөдөлгөөн болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан хил, гаалиар нэвтрэх үед хүлээлт үүсэх боломжтой тул аялагчид та бүхэн замын хүнсээ сайтар бэлтгэнэ үү. Хилээр нэвтэрсний дараа Манжуур хотын зүг хөдөлнө. (Хилээс Манжуур хүртэл 200 гаруй км) 16:00 цагт Манжуур хотод хүрч ирээд буудалдаа байрлана. 17:00 цагт Цамхаг дээр гарч хотын үзэмжийг сонирхон, буфет оройн хоол иднэ.Оройн хоолны дараа аяллын автобусандаа сууж, “Алтан Манжуур” хотын шөнийн аялалд гарна. Аяллаа дуусгаад орой буудлын өрөөндөө амарна. |
3 өдөр |
08:00 – 09:00 цагт Өглөөний цай ууна. Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд Манжуур хотод шоппинг хийж, худалдан авалт хийхээс гадна буудлын душ, саунд орж алжаал ядаргаагаа тайлан амрах боломжтой. 18:00 цагт Оройн хоолоо иднэ. 21:00 цагт “3 улсын шоу” тоглолтыг үзэж, тоглолтын үеэр оройн хоолоо амтархан зооглоно. (Тоглолт дууссаны дараа бүжиглэх боломжтой.) Буудалдаа орж амрана. |
4 өдөр |
08:00 цагт Өглөөний цайгаа ууна. Дараа нь аяллын автобусандаа сууж, Манжуур хотын аялалд гарна. Энэ аяллаар хотын хамгийн том Матрёшка, музей, Манжуур толгой зэрэг үзмэрүүдтэй танилцана. Мөн Арслан зааны музейг гаднаас нь үзнэ. Оройн хоолоо шоу үзүүлбэртэй хамт зооглоно. Аяллын өдрийг дуусгаад буудалдаа амарна. |
5 өдөр |
06:00 цагт Өглөөний цайгаа уугаад аяллын автобусандаа сууж, Манжуур хотоос Алтан-Эмээлт боомтын чиглэлд хөдөлнө. Энэ шөнө Улаанбаатар хотод ирснээр бидний дурсамж дүүрэн, мартагдашгүй аялал өндөрлөнө. |
6 өдөр |
Аяллын зардалд багтсан зүйлс: Өдрийн хоол Зам зуурын хүнс Өглөөний цай – 3 удаа Оройн хоол – 3 удаа 4 одтой зочид буудлын байрлах үйлчилгээ Аяллын автобусны үйлчилгээ Хөтөч, орчуулагчийн үйлчилгээ Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ |