Бээжин аялал / шууд нислэгтэй
Улс
Шиань хотын газар нислэгтэй аялал
Өдөр1
Өдөр 1 : Улаанбаатар
- 15:30 Аялагчид Улаанбаатар хотын галт тэрэгний буудалд цугларна.
- 16:40 Замын-Үүд чиглэлийн галт тэргэнд сууж хөдөлнө.
- Замын турш хоол хүнс аяллын багцад багтаагүй тул аялагчид өөрсдийн зардлаар.
- Галт тэргэнд хононо.
Өдөр2
Өдөр 2 : Замын-үүд - Эрээн - Хөх хот
- Өглөө 07:20 цагт Дорноговь аймгийн Замын Үүд суманд хүрнэ.
- Аялагчид хоёр улсын хил гаалиар нэвтэрч Эрээн хотод очно. Хөтөч тосож авна.
- Эрээн хотод өдрийн хоолоо иднэ.(өөрийн зардлаар)
- Дараа нь Хөххот хот руу хөдөлнө.
- Хөх хотод ирээд буудалруугаа явна.
- Оройн хоолоо идээд буудалдаа байрлан амарна.
- Хоол : Орой
Өдөр3
Өдөр 3 : Хөх хот - Шиань хот
- Өглөөний цайгаа уусны дараа нисэх буудалруу хөдөлнө.
- Хөх хотоос Шиань хотруу ниснэ.
- Шиань хотод хүрэлцэн ирээд алдарт Цаг болон Дууны цамхагийн талбайг (钟鼓楼广场) үзэж сонирхоно.
- Үүний дараа Хүймүн гудамж–р зугаална.
- Шианийн соёлын бэлгэдэл болсон энэ гудамж нь 1000 гаруй жилийн түүхтэй бөгөөд Мин, Цин улсын үеийн архитектурын хэв маягийг хадгалсан. Энд 300 гаруй төрлийн амтат хоол амталж, зураг авах болон дурсгалын зүйлс худалдан авах боломжтой.
- Хоол : Өглөө
Өдөр4
Өдөр 4 : Шиань хот
- Өглөөний цайгаа уусны дараа Шиань хотын дараах үзэсгэлэнт газруудаар зочилно.
- Юнсифан уламжлалт хоолны гудамжаар зугаалж, 1 цаг орчим нутгийн амтат хоол амтална.
- Да Синшань сүм-ээр зочилж, Буддын Нууц тарнийн урсгалын түүхтэй танилцана.
- Сайгэ олон улсын худалдааны төвд дэлгүүр хэсэж, худалдан авалт хийнэ.
- Их Галууны цамхагийн хойд талбайгаар зугаална.
- Азийн хамгийн том хөгжмийн усан оргилуурын талбайг үзнэ.
- Орой Тан улсын шөнийн хотоор зугаалж, гэрэлт гудамж, соёлын үзүүлбэрүүдийг сонирхоно.
- Буудалдаа байрлан амарна.
- Хоол : Өглөө, Өдөр
Өдөр5
Өдөр 5 : Шиань хот
- Өглөөний цайны дараа Линтун хотруу машинаар хөдөлнө (ойролцоогоор 1 цаг).
- Тус хотод дэлхийд алдарт Терракотта шавар цэргийн музейг (тасалбар 120 юань) үзэж, мянга мянган шавар цэргүүдийн археологийн олдворуудтай танилцана.
- Өдрийн хоолоо иднэ
- Дараа нь Чинь Шихуанди хааны бунхан болон Хуачин ордонг үзнэ.
- Мөн хүсвэл нэмэлт төлбөрөөр түүхэн шоу тоглолтуудыг үзэх боломжтой.
- Орой нь буудалдаа очин байрлан амарна.
- Хоол : Өглөө, Орой
Өдөр6
Өдөр 6 : Шиань хот
- Өглөөний цайгаа уусны дараа Шиань хотоос 40 км зайд орших Байлу Юань кино цогцолбор руу хөдөлнө.
- Байлу Юань кино цогцолбор нь 70га талбайтай бөгөөд 2016 онд нээгдсэн, олон кино уран бүтээлийн зураг авалт хийгдсэн алдартай газар юм.
- Өдрийн хоолоо иднэ.
- Жуулчид эртний Хятадын хотын уур амьсгалыг мэдэрч, үзвэр сонирхох, зураг авах боломжтой.
- Үзвэрээ үзэж дууссаны дараа халуун рашаанд орж алжаалаа тайлна.
- Хоол : Өглөө, Орой
Өдөр7
Өдөр 7 : Шиань хот - Хөх хот - Эрээн
- Өглөөний цайгаа уусны дараа 04:00 цагт буудлын үүдэнд цугларч Шиань хотын нисэх буудал руу явна.
- Өглөө 06:35 цагаас нисээд 08:15 цагт Хөх хотод бууна.
- Хөх хотод буугаад Эрээн хот руу автобусаар явна.
- Эрээн хотод ирээд буудалдаа байрлан амарна.
- Хоол : Өглөө
Өдөр8
Өдөр 8 : Эрээн хот
- Өглөөний цайгаа уусны дараа зээл дэлгүүрүүдээр орж худалдан авалт хийх чөлөөт цагтай
- 13:00 цагт цугларч Хил гарах автобусанд сууж, Замын-Үүд рүү хөдөлнө.
- 18:05 Галт тэргэнд сууж Улаанбаатар хотруу хөдөлнө.
Өдөр9
Өдөр 9 : Улаанбаатар хот
- 09:20 Улаанбаатар хотод ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
Аяллын үнэ
Аяллын үнэд багтсан болон багтаагүй зардлын жагсаалтыг анхааралтай уншаарай.
Аялалд багтсан зүйлс
- 2 талын олон улсын нислэгийн тийз
- Хөтөлбөрт заасан зочид буудал (нэг өрөөнд 2 хүн байрлана)
- Өглөө, өдрийн хоол
- Аяллын хөтөч, орчуулагч
- Хөтөлбөрт заасан унаа, тээвэр
- Нислэгийн даатгал, аяллын иж бүрэн даатгал
- Үзвэр, үйлчилгээний тасалбарууд
Аялалд багтаагүй зүйлс
- Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
- Өөрийн хүссэн үзвэр, нэмэлт үйлчилгээнүүд
- Хувийн хэрэглээний зардал (инээмсэглэлтэй эмоджи)
- Зочид буудлын өрөөг ганцаар авах нэмэлт төлбөр
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Мэдээлэл
Аялагч та аялалд гарахад:
- Гадаад паспортаа дор хаяж 6 сарын хүчинтэй эсэхийг шалгах.
- Галт тэргэнд суух, онгоцонд суух үеийн тасалбар дээрх мэдээллийг давхар шалгах.
- Онгойж явах бол гар тээшний жин 8 кг, бүртгүүлэх ачаа 20 кг-ийн дотор байх.
- Аяллын даатгалтай цаас цүнхэндээ авч явах.
- WeChat татаж аяллын групп рүү орох.
- Цэнэглэгч адаптер, power bank, зөөлөн ултай гутал авч явах.
Аялагч та аяллын үед:
- Гадаад паспорт, бусад бичиг баримтыг биедээ авч явах.
- Группээс салж явах бол хөтөчид урьдчилан мэдэгдэх.
- Хотын заавар зөвлөгөөг дагаж, бусад аялагчдыг хүндэтгэх.
- Зочид буудлын эд зүйлсэд хохирол учруулахгүй байх, ялдал гарвал нөхөн төлөх.
- Тээврийн хэрэгсэл солигдох үед үзэсгэлэнт газруудын дүрэм журмыг хүндэтгэх.
- Хуваарьт саатал гарвал аяллын менежерийн зааврыг дагах.